Уяран бодох хүсэл дэндүү холоос цацарч Уудам сайхан нутагтаа сэтгэлийн бичээс илгээдэг Галуун цуваа хошууран тэнгэрийн энгээр бүрхэж Гантиг чулуун оргилоо янгир эзэнд бэлэглэдэг
Марал бугын хийморь хайрханы дэвжээг эзэгнэхэд Манцуйлж бүүвэйлсэн нялхас эхийн аялгаар саатдаг Манлайлж явдаг бөх удмаа дуудуулан дэвхэд Мөргөлийн хөх мэнгэрээс долоон солонго илгээдэг
Алтайн их уулс сүрлэг гавъяа байгуулж Айлчин гийчид ирэхэд буханы дүрээр далладаг Манан будан хөшилдөн их уулсыг орооход Миний дээдсийн дүр замилан сууж мөргөдөг
Төгөлдөр баян Алтайгаас нутгийн шороо үнэртэхэд Төрсөн сайхан гэртээ заяа нэгтгэн золгодог Судсаар лугших цусаа сэлбэх санаатай гарахад Сульдаан намайг унагаахгүй элгэндээн та тэвэрдэг
Мөнгөн хяруутай ус уулын энгээр цуйрайтаж Мөсөн дайшинзтай гэргий болж ижий минь сүүгээ өргөдөг Хүний удмын сайныг тэнгэртээ өргөж яваарай гэж Хүрэл модоор малгай сийлж аавд минь өмсгөдөг
Уулсын их хавцлаар эрдэнийн шигтгээ хэлхэж Ургуулан бодох хүслээр ойрад аялгуу дууддаг Урьдын түүхээн зузаалж үнэн дурсаж үлдээдэг Ургаа наранд гэрэлтдэг ойрадын мөнгөн хэлхээ
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Хот Хэмжээс: 600x660 176k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5273
khongor018.jpg Хэмжээс: 600x738 129k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4372
mongolia2007year-253.JPG Хэмжээс: 600x450 73k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3928
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: