Үүл
Хөвөн цагаан үүл
Мөнгөн цагаан үүл
Хөх огторгуйн мандалд
Чимэг болон хөвсийнэ...
Уул
Мөчит дөрвөн хөлтний
Мөр нь гараагүй оргил
Мөгөөрс нимгэн хоолойтны
Дуу нь хүрээгүй оргил...
Ус
Ус шингэн боловч
Мөс болон хатуурна
Ус хар боловч
Цас болон цайрна...
Ургамал
Малтаад үзэхэд газраас
Шороо чулуу гаравч
Мандаад ургах зүйл нь
Уран сайхан ургамал...
Цагийн байдал
Алтан нар гийсэн
Мөнгөн сар мандсан
Ариун салхи сэнгэнэсэн
Зөөлөн хур шивэрсэн...
1936 он, 28 насандаа
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-050.JPG Хэмжээс: 600x450 72k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3927
Нам гүм Хэмжээс: 600x390 38k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5316
kho-006.JPG Хэмжээс: 600x450 117k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4239
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: