Цэнхэрлэн харагданаа хө хө Цэцэг навчтай уул байнаа хө хө Чин зоригийг баривал хө хө Цэнгэж болмоор уул байна хө хө
Алаглагхан харагдана хө хө Алим жимстэй уул байнаа хө хө Амраг хоёр үртэйгээ хө хө Амьдарч болмоор уул байнаа хө хө
Рашаан булгийн ус нь хө хө Ар талаараа урсаж байнаа хө хө Арслан барсын зулзага нь хө хө Арав хориороо үүрлэж байнаа хө хө
Нарс хайлаас мод нь хө хө Навчаа дагаад ганхаж байнаа хө хө Начин шонхор шувуу нь хө хө Намгийн дээгүүр эргэлдээд байнаа хө хө
Улиас хайлаас мод нь хө хө Уулаа дагаад ганхаж байнаа хө хө Уран шонхор шувуу нь хө хө Урьхан донгодож байнаа хө хө
Арын гурван хайлаас нь хө хө Алтнаас илүү гялалзаад байнаа хө хө Амраг хонгор үр минь ээ хө хө Алиалан сайхан наадаж байнаа хө хө
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Тал Хэмжээс: 600x296 68k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5298
kho-005.JPG Хэмжээс: 600x450 73k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5510
zam-039.JPG Хэмжээс: 600x450 104k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4100
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: