Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж Ашгүй бурхан гар таталгүй хайрласан Амины хэдэн нөхөдтэй билээ би Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу Цэцэн шүлгээр тургиж сум шиг нисэж эсвэл Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу Яасныг санамаар байна хэдхэн найзаа яримаар байна Яруу найрагчийн зүрх нөхөрлөл хайрын данс юм
Алтан үсэгээр бичиж, титэм хийж өмсмөөр Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм Будант Богдын орой ертөнцийн гунигт цэг дээр Буугаад нисэх шувууны жигүүрт би атаархдаггүй Буруудаж зөвдөж, дутаж, сагаж явлаач Бусад нь яах вэ? Анд нөхдөөр би дутаагүй Намрын усан бороо яндан дагаад урсхад Найзынхаа дэргэд дулаацах гэж би гэрээсээ гардаг Нанчид бүлээн цай хаанаас ч олддог орчлон дээр Найзынхаа гараас хор уугаад сэхэх гэж би яардаг аа Дайнтай цагын тэнгэр мэт бараан нь голдуу амьдралд Дайзтай сум шиг эгнэж явлаа ч нөхөд минь цувж одсоор байна Шархадсан зүрхийг минь ертөнцийн ямар ч рашаанаар анагаахгүй Шарилынх нь цэцгийг үнэрлэж нэг тайтгардаг аа Шүлгэндээ тавих эцсийн цэг миний нөхдийн нулимс юм Шүтээндээ бурхантай цуг залах нь миний нөхдийн хөрөг юм Шүүх эцсийн цааз миний нөхдийн үнэн гашуун үг юм Шүүдэртэй талд намайг тавих нь миний нөхдийн л мутар юм аа
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khuv5-022.JPG Хэмжээс: 600x450 90k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4484
Танго Хэмжээс: 600x501 64k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4804
erd-036.JPG Хэмжээс: 600x450 113k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5483
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: