Борлог үүлс шуургалаад эхлэхээр Бодлын энүүхэнд миний л ижий Тэрлэг дээлтэй жиндээд ирэхээр Тэнгэрийн энүүхэнд миний л ижий
Үрлэн мөндөр шуургалаад ирэхээр Үрий минь дэргэд миний л ижий Галуун цуваа хошуураад буцахлаар Галын минь дэргэд миний л ижий Зүр цэцэг хөлдөөд эхлэхээр Зүрхний минь дэргэд миний л ижий Буурал хөгшид цөөрөөд л байхаар Бурханы минь дэргэд миний л ижий
Алтан дэлхий давчдаад ирэхээр Аньсага нь чийгтсээр миний л ижий Хүрэл замлин бүгийгээд ирэхлээр Хөмсөг нь цантсаар миний л ижий
Анар эрдэнээр барс урлаж Зүрхэнд нь нуулаа би ижийгээ Агар зандангаар гарьд бүтээж Жигүүрт нь нуулаа би ижийгээ
Хаш чулуугаар луу ороож Аньсганд нь нуулаа би ижийгээ Халтар арвайгаар арслан сийлж Алганд нь нуулаа би ижийгээ
Малгайг минь засдаг мутартай л хүн дээ би Магнайдаа хүргэдэг судартай л хүн дээ би Сургаал хэлдэг ижийтэй хүн дээ би Сунаж мөргөдөг тэнгэртэй хүн дээ би