Салъя гэж салаагүй байлгүй тэр минь... Сахилгагүй цагаан бороо юу гээд чиг шивнэсэн юм Сарны дор ондоо гоё хүүхэн байдаг Сааталгүй очооч гээд байхаар нь намайгаа голсон байлгүй. Холдъё гэж холдоогүй байлгүй тэр минь... Хонгорхон салхи нь хөлд нь ороолдоод Хорвоод өөр гоё хүүхэн байдаг гэж Ховын үг зөөгөөд байхаар нь намайгаа голсон байлгүй Цаашилъя гэж цаашлаагүй байлгүй тэр минь... Цасны гэнэн будраа юу гээд чиг гэрэлтсэн юм Царайлаг ондоо хүүхэн байдаг Цаг алдалгүй очооч гээд байхаар намайгаа голсон байлгүй Салъя гэж салаагүй байлгүй тэр минь Салхи, бороо, цасны чөлөөнд гээгдээд үлдсэн тэр минь.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-005.JPG Хэмжээс: 600x450 145k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3903
erd-003.JPG Хэмжээс: 600x450 56k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5151
khongor025.jpg Хэмжээс: 600x476 125k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5550
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: