Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад 		 Нийтлэл: Ч. Өлзийням : Солгой гарын зураг
Оруулсан admin on 2013-07-07 20:29:47 (5009 уншсан)

Таван хэмжээст ертөнц

Ч. Өлзийням

Сониныхоо энэ булангаар уншигч таныг нэр, ажлаа нууцалсан ч сэтгэлээ огт нуугаагүй нэгэн залуутай уулзуулж байна.

Солгой гарын зураг

Эрүүл мэндийн төвийн үүдээр холхих олон хүмүүсээс нэгэн өндөр залуу нүдэнд тусав. Машинаасаа буулгүй би тэр залуугийн үйлдэл бүхнийг нь удаан харлаа. Ар араасаа тамхи татан хэнийг ч үл ажран гагцхүү сэтгэлийн гүнтэйгээ ярилцаж байна уу гэлтэй. Харцандаа нуусан гунигаа надаас нууж үл чадав. Тэрээр эмнэлгийн хаалгаар ороод тун удалгүй эргэж гарч ирээд машиндаа суув. Явах нь уу гэтэл явсангүй. Аз болоход түүний машин миний машины өөдөөс харсан байв. Хөдлөх нь үү гэтэл тэгсэнгүй суудлаа арагш болгоод хэвтээд өгөв. Тэгснээ удалгүй өндийж ярвайна. Дахиад л тамхи. Тамхиа татах зуур нь бараг миний хэзээ ч харж  байгаагүйгээр, тийм өр өвдөм дүр зургийг харах нь тэр. Өндөр хянга хамрынх нь хажуугаар чимээгүй урсах нулимс... үгээр хэлэхийн аргагүй бодлогширсон харц, нулимсаа эгшээх гэсэн юм шиг тамхиа шуналтай сорсон ч хамрыг нь даган урсах дусал татарсангүй. Тамхиа татаж дуусах үед нь цэвэрхэн горзгор бүсгүй түүнийг чиглэн очоод “ Ирээгүй байна аа” гэх нь надад сонстов. Тэр нулимсаа арчиж амжсан байна. Муухан инээгээд: “ Хүлээж л байхаас” гэв. Одоо харин надад бүсгүй сонин байлаа. Залууг бодвол нэлээн дүүмэд тэр бүсгүй бас л суудлаа хойшлуулаад хэвтээд өгөв. Тэд ямар нэг зүйлийг удаан хүлээсэн нь илт байв. Миний таамагласан зөв бол тэд эхнэр нөхөр биш дэг ээ. Залуу дахиад л тамхи асаав харин тэргэндээ татахыг хүсээгүй бололтой буув.  Эмнэлгийн хайсан дээр цааш харан суугаа түүнээс би харцаа салгасангүй. Одоо түүний нүүр биш шанаа хамар нь л хажуунаас нь харагдаж байна.

Би шийдлээ. Энэ хүн хэн болохыг, миний хэзээ ч хараагүй тийм шаналал дүүрэн харц, нууж унагасан нулимс ямар учиртайг мэдэхээр шийдлээ...

-Сайн байна уу?

- Сайн... Юу?  - Энэ тийм их хамаатай юм уу өөрт чинь?

Түүний энэ шазруун хариунаас нь би эхэндээ цочирдов. Гэвч би ч бас эмэгтэй хүн гэдгээ түүнд мэдрүүлэх гэж бас ч үгүй шаралхан, машиндаа унагасан нулимсыг нь хараагүй хүний дүрээр яг өөр шиг нь хэгжүүн байхаар шийдлээ.

-Үгүй л дээ. Гэхдээ би өөрөөр яаж мэндлэх байсныг хэлж өгөөч.

-  Надтай мэндэлж яах гэж байгаан?

- Сайхан залуу гэхээрээ ийм их зантай байдгийм байх даа.

 Би түүнтэй ингэж харилцах нь дээр гэж бодов., Энэ үгний ард нүд нь юу хэлэхийг харах гэж тэсэн ядав. Түүний унагасан тэр нулимсыг би булангийнхаа шигтгээ болгож тэр л гунигтай нүдийг уншигч  олноо тайлж өгөх туйлын хүсэл минь намайг бяцхан зальтай болгов.

-Их зантай аа? Тэр энэ удаад миний энэ үгэнд мэгдэн, бас ч үгүй сайхан залуу гэсэн үг харцыг нь түр ч атугай цэлмээв. Тэгснээ хоромхон зуурт дахин ундууцан:

- Бүсгүй ингэхэд та хэн бэ? Хэн болоод надтай ингэж яриад байгаан?

- Хэн ч биш ээ. Зүгээр өөрөөсөө ийм өндөр хүнтэй мэндэлж болдгүй юм уу? гэж инээхдээ би түүний нүдэнд оч гийх эсэхийг харах санаатай зориуд ингэж хэлсэн билээ. Залуу хариу дугараагүй ч харц нь мөн л цэлмээд ирэв.

Бидний яриа ингэж эхэлсэн. Одоо харин би түүний тухай мэдэж болох бүгдийг мэдчихээд байна.  Нэр, ажлыг нь нууцална гэж байж сонинд бичих зөвшөөрөл түүнээс авлаа.  38 настай, цагтаа усанд сэлэгч хийж байсан залуу./мэдээж тохиролцсон ёсоор би ажлыг нь нууцлав/ 5 жилийн өмнө эхнэр болох гэж байсан бүсгүй нь хаяж одсон. Хаяж орхисон бүсгүй залууг ийм “ хэцүү нэрт” өвчтэй  гэдгийг нь мэдээгүй байхдаа салсан ч залуу харин энэ өвчнөө хаяад явсан бүсгүйд хэлээгүй явуулжээ. Хожим найз нөхдөөс нь сонссон гэдгийг мэдсэн ч эргэж ирээгүй тэр бүсгүй энэ залууг ийм шазруун болгосон байх.  Эмэгтэй хүнд тэгтлээ гомдож энэ ертөнцийг харанхуйгаар төсөөлөх болоод удаж байгаа залуутай танилцаж ярилцаж учир зүйгээ олох, булангийн зочноо болгох амаргүй байлаа. Харин нууж уйлсан сэтгэл эмтлэм агшинг нь олж харсандаа би түүний сэтгэлийн утсыг хөндөж чадсан юм. Үгийн сэжүүр бүрийг нь асуултаар булж байж би түүнээс мэдье гэснээ мэдэж, авсан яриагаа доор сийрүүллээ.

Харин уншигч та жаахан тэвчээрэй. Бас л өвчин үхэл гэж битгий бодоорой. Хавдар гэх аюул дагуулсан аймшигт өвчнийг дэлгэж эсвэл хэн нэгнийг өмгөөлж, хэн нэгнийг буруушаах гээгүй юм. Хэнийг ч хэзээ ч хөнгөхөн гунигт, бас гэгэлгэн баярт автуулж байдаг хайрын хүчийг тэртэй тэргүй энэ ертөнцийг орхихоор бэлдэж “морио эмээллэсэн” нэгний сэтгэлийн орон зайгаар харуулъя гэсэн юм.

Залуугийн яриа:

Энэ муухай өвчнөөр өвдөж иймдээ тулаагүй байсан бол би 2 жилийн өмнөөс интернетээр найзалсан тэр бүсгүйгээ одоо аваад суучихсан байгаа. Анхны найз бүсгүйтэйгээ ханилж амжаагүй цээжээрээ дүүрэн хөндүүртэй хэнийг буруутгахаа мэдэхгүй хуурамч инээмсэглэлээр гунигаа нуун явахад минь сэтгэлийн гүн дэх бүгдийг минь надаар хэлүүлгүй мэдэж, байгаагаар минь хайрласан тийм сайхан бүсгүйтэй золоор би учирсан юм. Өмнө нь нэг удаа хагацаж хаширсан болохоор түүнийгээ таних гэж удаан нөхөрлөсөн дөө. Яг сэтгэлийг нь таниад, түүнээс өөр хэнийг ч хайрлаж байгаагүй  мэт түүндээ дасч, үгээр хэлэхийн аргагүй жаргалтайгаар өглөө бүр сэрж, яаралгүй түүнтэйгээ болзоно гэж бодож ирэхийн цагт миний энэ онош тодорч... хэвтэрийн хүн болсон юм даа. Эхэндээ түүнтэйгээ цаг алдалгүй уулзаж байдаг байж гэж бодож харамссан боловч, дараа нь харин ч уулзаагүйдээ баярласан. Хэзээ мөдгүй хорвоог орхих, морфин хэмээх хар тамхиар өвчнөө намдааж, мансуурч, хоног хоногоор энэ хорвоогоос холдож байгаа над шиг хүнээр тэр минь яах ч билээ. Угаасаа хүнд муугаа үзүүлэх дургүй би гэдэг хүн энэ удаан хугацаанд өөрийгөө үл ажран, ээжийн тустай хүү байх гэж хийгээгүй ажил байхгүй ээ.  Тэгээд хүмүүсийн хүсдэг бүхнийг авч, суръя гэсэн сургуульдаа сурч, сайхан ажил хийж,найзууд ч олонтой жаргалтай л байсан байх. Харин энэ оргилд нэг бодлын хурдан хүрсэн ч, нөгөө талаар надад амар байгаагүй юм. Тийм ч болохоор би өнчин өссөн, ээжийнхээ группын мөнгөөр амьдарч байсан тэр үеэ байнга санаж, эгэл амьдралыг л хайрлаж ирсэн. Тэр минь л анхны бүсгүйг намайг орхиход хүргэсэн байх. Хэт цамаан өссөн тэр хүнд үзэл бодол минь зөрчилдөх нь ч аргагүй. Хэнийг ч буруутгах билээ...

Харин хожим дассан бүсгүйдээ би дэндүү хайртай болжээ. Ямар их хайртайдаа одоо хэр нь уулзалгүй худлаа хэлж суух вэ. Хэзээ мөдгүй үхлийн хаалга татах би түүнийхээ амьдралыг хайрласан хэрэг. Өөрийгөө “хөлгүй суугаа хүн” гэж ойлгуулаад сэтгэлээ татаж ав гэж хатуухан хэлчээд 3 сар болж байна даа. Тэр минь хөлгүй байсан ч хамаагүй уулзана гэж зүтгэсэн гээд боддоо. Над шиг амьтанд дэндүү ахадхаар сайхан сэтгэл шүү... Угаасаа уулзаагүй болохоор нетэд л таарахгүй бол тэр хүн намайг олохгүй л дээ. Харин түүний тухай би бүгдийг мэднэ. Ажил, мэргэжил, хаяг утас,....бас түүний минь явуулсан олон бичлэг надад би. Тэр минь сайхан бүсгүй...

 Тэгээд л хэмжээтэй, хугацаатай ирдэг морфиноосоо хоцорчихвий гэхдээ өдөржин эмнэлэг сахиж, ганцаардалтай хуримлаж, тамхитай ханьсаж сүнсээ халихыг хүлээж сууна. /тамхи асаав/ Өчигдөржин ширтсэн таазаа маргааш бас ширтэнэ. Хэнийг ч хүлээхгүй зөвхөн үхлийг хүлээж хэвтэх... тэгсэн хэрнээ шууд бас үхчхэж чадахгүй хоргодон, эм тариа хэрэгтэй гэснийг хийлгэх ч нэгэнт Бурхан байсан ч аварч чадахаасаа өнгөрсөн энэ хувь заяаныхаа цуурчихсан хэлтэрхий бүрийг цуглуулж аваад авсандаа орохсон гэвч ...бас л миний мэдэх зүйл биш...чадахгүй амьдарсаар....

“Яг одоо та ийм байдалд ороогүй, эрүүл саруул байсан бол хайртай бүсгүйнхээ төлөө юу хийх байсан бэ?”гэсэн сэтгүүлч миний асуултанд тэрээр үгээр хэлэхийн аргагүй гуниглан байж эхэлсэн яриагаа жаргалтай дурсамж мэт хүүрнэн дуусгасныг нь ийн сийрүүлэв.

Сониндоо бичвэл бич ээ. Сүүлд хайрласан бүсгүйдээ ямар их хайртай байснаа яаж ойлгуулахаа мэдэхгүй байсан юм. Боломж гарч байх шиг байна.  Бас Бурханаас зөрж өөрөө зурсан бол би амдьралаа ингэж л зурах байлаа. Бурхан миний амьдралыг солгой гараараа зурсан шиг байгаам. Би өөрөө нэг зураад үзье яахав.

Мөрөөдөл-1

Анхны болзоондоо би түүндээ тэргэнцэртэй очно. Машиндаа тэргэнцрээ ачаад цагаасаа эрт очин тэргэнцэртэй суугаад хаанаас яаж гарч ирэхийг нь нууцаар харна. Тэр намайг “суугаа хүн” гэж итгэж байгаа болохоор нэг их цочирдохгүй байх. Гэхдээ л эрэмдэг байх ямар сайн байх билээ. Тэргэнцэртэй минь түрж насаараа намайг хайрлах хань минь болох хүнээ их шалгана даа.  Би түүндээ: “ эрэмдэг гэж гололгүй хайрласанд чинь баярлаад гүймээр байна” гэж хэлнэ. Түүний занг би сайн мэдэх болохоор тэр намайг түшээд босгох гэх байх. Тэгэхэд нь түшч хөл дээрээ хэсэг зогсоод хөлд нь унах юм шүү. Тэгээд нүдээ аниад хэвтээд байна даа. Айлгаж айлгасны эцэст би түүнийгээ тэврээд машиндаа суулгаад аваад явна. Яаж баярлаж бас уйлах бол доо. / санаа алдана./

Мөрөөдөл-2

Миний хайр амархан гомддог ч, хэзээ ч уучламгүй алдаа хийсэн ч уучилж чадах зөөлөн бүсгүй.  Амьдрал ийм үнэтэй байхад би түүнээсээ юу ч харамлахгүй ээ. Өдөр бүр үхэлд ойртож хэвтэхдээ юу эсийг мөрөөдөх билээ. Би түүнийгээ ажлаас нь ирэхэд нь ээжтэйгээ хуйвалдаж байж гомдоогоод гараад явахаар нь нэг сюрприз барина даа. Ээж маань хүүгээ ханьтай болохыг хүлээж ирсэн хүн. Бэрдээ сайн байна байх. Тэгээд ч миний хайртай бүсгүй манай ээжийн хайрыг татаж чадах ухаантай бүсгүй. Түүний гомдох үгийг ээжээр хэлүүлээд гараад явахад нь халаасанд нь түлхүүр зурвас хийлгэнэ.

Зурвас.

Яасан? Хэлэх ч үггүй гараад гүйж байна уу миний хайр. Миний ээж сайн жүжиглэжээ. Энэ захиаг чи минь уншиж байгааг бодоход. Хэний ч төсөөлөхгүй тэр их хайраар намайгаа хайрлаж хөлгүй байсан ч хамаагүй насаараа хөл минь болох тийм сайхан сэтгэлтэйгээ ирсэн чамайгаа би болж өгвөл явган явуулахгүй ээ. Халаасанд чинь байгаа түлхүүр дэндүү сайхан сэтгэлээрээ намайг хайрласан чамдаа барих миний бэлэг. Байрны гадаа байгаа 07-17 дугаартай цагаан тэрэг одоо миний хайрынх.  Чинийхээ төрсөн өдрөөр машины чинь дугаарыг авсан юм. Эргэж оролгүй шууд унаад ир. Анх бидний уулзахад тэргэнцэртэй намайг  түрээд баярлаж байсан тэр газраа хүрээд ир. Хайр нь тэнд хүлээж байя. Би чамдаа хайртай. Үнсье.

Шазруун яриатай, барагтай бол дугарахгүй өвчин шаналалдаа тамирдсан залуугийн хайрынхаа тухай ингэж ярихыг сонсоход сэтгэл хөдлөхгүй байж чадаагүй юм. Хичнээн романтик сэтгэл вэ? Тийм дээ, сэтгэлийн ертөнц, хайрын ертөнц гэдэг үхэл амьдралын зааг дээр ч ийм гэгээн байдаг аж. Нэр ажлаас бусдыг нь нуугаагүй хүнд өвчтэй энэ залуугийн сэтгэлийн ертөнц рүү өнгийхөд ийм байна. 7сарын 17-нд төрсөн бүсгүй та хайртай залуутай чинь дураараа ярилцсан сэтгүүлч намайг өршөөгөөрэй. Яагаад тэр залуу танаас зугтсан гашуун үнэнийг одоо ухаарсан байх. Бүсгүй танд хайртай гэдгээ хэлэх гэж манай сонины нуугдмал зочин болж орсон юм шүү. Үнэхээр ч түүний хэлснээр солгой гарын зураг шиг амьдралд хэн нэгний сайхан үгээр цангах нэгэн хаа нэгтээ бас алхаж л яваа байх даа.  Гэвч амьдрал үнэндээ баян шүү дээ.



( Сэтгэгдэл бичих? | Нийтлэл | Оноо: 0/0 | Бусад )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 322 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-227.JPG
Хэмжээс: 600x450 109k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4030

Должин : Зам зуур
zam-046.JPG
Хэмжээс: 600x450 172k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4544

Тэрэлж
trlj-005.JPG
Хэмжээс: 600x450 136k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3803


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn