Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  
Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka
Хайх

Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно.

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Цэцэг тасрав
Оруулсан admin on 2019-03-29 09:57:19 (235 уншсан)

Гал тогооны бачимхан өрөөний хулдаасан шалан дээгүүр нэлий далай болсон цусан дунд үс гэзэг нь сэгсийж, хувцас хунар нь урагдсан бүсгүй ар нуруугаараа шүүгээ налан сууна. Хоёр хөл нь сөөлжиж солбисон нь амьгүй мэт харагдана. Бүсгүйн турьхан биеийг хүйтэн мэсээр хайр найргүй сийчсэн байлаа. Тэр шүүгээн дээрх утсанд хүрэх гэж байдаг чадлаараа тэмүүлсэн боловч эцсийн мөчид түүнийгээ авч чадалгүйгээр унагаасан бололтой өрөөний тэртээ буланд цусанд хутгалдсан утасны гар хөндий дуугаран хэвтэнэ. Өөрийгөө л арай гэж дээш татан, хоёр гараараа шал тулан суужээ. Өрөөнд юмс ундуй сундуй хэвтэх агаад хэн нэгэнд түйвээгдсэн нь илхэн. Энд нэгэн аймшигт аллагын нүд халтирам зураглал тодорч, халуун цусны эхүүн үнэр өрөөгөөр нэг тархана. Бүсгүй үе үе шазав татав хийн шаналгаат дуугаар амандаа гиншинэ. Тэр ухаан орж буй бололтой. Ямар нэгэн юм хэлэх гэсэн шиг ам нь үе үе ангалзавч цустай шүлс савирч, мөгөөрсөн хоолой нь хэржигнэн дуугарна. Зовхио арай хийн өргөж эргэн тойрноо улангассан улаан нүдээр хааяа нэг сүрхий харснаа төдөлгүй зовхио буулгах ажээ. Харин бүсгүйн оюун санаа, энэ бие, энэ шаналалаас салангид оршиж буй бололтой үл ойлгогдом тасалданги ч гэлээ элдэв бодлыг зураглан урсгана.
“Ямар сонин юм бэ? Миний эргэн тойрон нил цус байх юм. Гарт мэдрэгдэж, нүдэнд харагдаж байна. Бүлээн байна энэ цус. Халуун ч гэмээр юм уу. Нээрээ, энэ чинь миний цус байна шүү дээ. Хоёр гар маань цусан дунд байгаа болохоор би халуун байна гэдгийг мэдрээд байгаа юм байна. Эрдэнээ намайг “Миний халуухан бүсгүй” гэдэг байж билээ. Би тэр үедээ халуухан ч байсан юм билүү хэн мэдлээ дээ. Яагаад би Эрдэнээг бодоод байгаа юм бол? Очиж, очиж ийм үедээ шүү. Тэр намайг хайрлаагүй ш дээ. Үгүй ээ, үгүй хайрласан юм байна. Бид хоёр ойлголцоогүй л болохоос. Ямар л хайрлаагүй дээ бидний дундаас тийм хөөрхөн охин төрөв гэж. Миний охин надаас тасран унахдаа бас л ийм халуухан бүлээхэн байж билээ. Эх баригч охиныг минь гарангуут хэвлий дээр минь тавьсан юм чинь би мэдэлгүй яахав. Яг энд”
Тэр хэвлийн тус газраа аажуухан нүд гүйлгэн харлаа



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бусад 		 Өгүүллэг: Л.Энхтуяа : Хувь тавилан
Оруулсан admin on 2019-03-29 09:47:47 (132 уншсан)

...Хүрлээ өнөөдөр арван нас хүрлээ,гэвч бусад хүүхдүүдийн адил амттан дүүрсэн ширээний ард суугаад аав,ээж ах,эгч,дүү,найз нөхдийнхөө хамтаар төрсөн өдрийн баяраа тэмдэглэн ханаж цадатлаа идэж,ууцгаан гоё олон тоглоомуудаар тоглон баярлаж хөгжилдөн наадан цэнгэж үзээгүйгээс гадна ер бусын тансагхан харагдах амтат бялууг дэлгүүрт л харснаас биш өмнөө тавиад гартаа бариад нэг ч удаа болов амтархан идэж үзээгүй билээ.
Харин өөрийн энэ насандаа дэндүү ахадсан ар гэрийн ажилтай мөн архинд толгойгоо мэдүүлсэн аав,ээж хоёрыгоо 
өлсгөж цангаачихгүйн тулд бас өөрийнхөө төлөө хоолтой ундтай,эрүүл тунх элэг бүтэн амьдрахын төлөө ирээдүйнхээ бүхий л сайн сайхны төлөө ийнхүү гадаа гудамжинд өглөө нартай уралдан үдэш бүрэнхий болтол гуйлга гуйн суухаас өөр арга зам үнэндээ алга байлаа.
Хогийн савнаас ганц хоёр хуванцар олж авсан ч тэр дор нь өөр бусад хог түүж амьдраад удаж буй гудамжны гэр оронгүй гэх тэр л хүмүүст дээрэмдүүлэхээс гадна тэдний хатуу гарын амтыг хэд хэдэн удаа амсаж дахин үүгээр харагдах л юм бол ална шүү!гэх тэдний харгис хэрцгий догшин ширүүн үгэнд бяцхан зүрх нь чичирч орхино.
Нас биеэнд хүрээгүй тул хэн ч тоож ажилд үл авна тиймээс өөр сонголт түүнд олдсонгүй ийнхүү гуйлга гуйн энэхүү нэгэн улаан гудамжны мухарт сууж эхлээд бүтэн хоёр жилийн нүүр үзэж буйн энэ ажгуу.
Заримдаа тал талх ч худалдан авах мөнгөгүй байх үе ч цөөнгүй.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Ж.Бямбасайхан : 5 ДАХЬ ӨДРИЙН ӨГЛӨӨ УУСАН ШАР АЙРАГ
Оруулсан admin on 2019-03-28 16:22:23 (116 уншсан)

Бүсгүй халаасан дахь 3000 төгрөгөө чанга атгаж гудамж уруудан шар айрагны мухлагийн хаяг харан алхсаар байлаа. Тэгснээ өөрийнх нь хэрийн мөнгөтэй хүн ороод ганц аяга шар айраг хөнтөрчих боломжийн газар болох нь нар, салхинд элэгдэж хуучирсан хаягнаас илт мэдэгдэх мухлагийн үүдийг татав. Бүсгүй мухлагт оронгуутаа л ширээний улаан бүтээлэг, хүрэн буйдан, гүн ягаан хана, ганц цонхыг халхлах гэрэл үл нэвтрэх бор хамбан хөшгийг нүд гүйлгэн хараад дотор нь зарсхийж, эвгүйрхэхэд өөрийн мэдэлгүй хий огив. Ходоодны мухраас цээж өгсөн гашуун зүйл амтагдаж хариугүй бөөлжихийн даваан дээр тэрээр гарынхаа алгаар амаа даран хоолойг нь хорсгох, бөөгнөрсөн нясуун шингэнийг нүдээ аньж байгаад гүрдхийтэл залгиж орхилоо. Дотор нь бага ч атугай онгойсон ч цус санагдуулам ер бусын хүнд өнгө зүрх давчдуулж, өрөөнд нэвт шингэсэн архи, шар айрагны хамар сэтлэх нь холгүй ханхлах эхүүн үнэрт толгой тархи манаравч бүсгүй тэр мухлагт суухаар шийджээ. Уг мухлаг ганц том өрөөнд хэдэн ширээ, сандал чихсэн, зай муутай ядруухан газар аж. Өрөөний хойд хэсэг болох будаг нь энд тэндээ цайран халцарч, зарим газраа шохой нь ховхорсон ягаан хананы наана улаан бүтээлэгтэй ширээ тавьж, хоёр талд нь өөд өөдөөс нь харуулан ширэн гадартай нарийхан буйдан байрлуулжээ. Тэр ширээний ард махлаг дөрвөн залуу чихэлдэн бөгтийж, мурийж, эв хавгүй сандайлан, багтаж ядахдаа хоёр нь хөндөлсөж хананаас нэлээд зайтай байх буйдангийн араар гараа унжуулжээ.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Болжмор : Төөрөг тавилан (7 төгсгөл)
Оруулсан admin on 2019-03-28 16:04:32 (105 уншсан)


**** 
Чанцал гэртээ их цэвэрлэгээ хийж байв. Түүний гэдэс өнөө маргаашгүй болсон нь харваас илт. Тэрээр хөлсөө арчаад шинэ орсон байрандаа их л сэтгэл хангалуун байгаа бололтой гэрээ нэгэнтээ гүйлгэн хараад инээмсэглэн санаа алдаад амрах хоорондоо утсаа гарган гэрлүүгээ залгалаа.
- Байна уу сайн уу ээжээ?
- Өө миний охин уу сайн чи сайн биз дээ?
- Би сайн сайн. Та гуравыг ирлээ гэсэн нойр ч хүрдэггүй хи хи хи
- Одоо юу байхав удахгүй очлоо шүү дээ. Охин нь ч мэдэж байгаа юм алга. Гайхаад л сэм сэм санаа алдаад нэг л дуугүй дүнсийгээд байна
- Өвдчихөөгүй биз дээ?
- Үгүй дээ ээж дээрээ очлоо гэсэн чинь ингэж байхгүй юу. Аав нь ч гэсэн бөөн баяр
- За ашгүй бүх зүйл харин ашгүй амархан бүтлээ шүү
- Хэлээд юу гэхэв охин минь. Ямар буянтай хүн гэхээрээ салсан байж урилга өгдөг байнаа
- Харин тиймээ та хоёрын минь л буян байх даа
- Миний охин ч гэсэн болж дээ. Сохорсон биш завшив гэгчээр харийн хүний эхнэр болж явсан биш халхын сайхан хар хүний гэргий болчихдог
- За тэр яахав ирэхээр чинь ярих цаг бишгүйдээ гарна. Та гурав миний хүүхдийг гараас гарахаар харих юм байгаа биз дээ?
- Тэгэх санаа л байна. Тэгэхдээ аав нь наана чинь хир дасахнав. Даралт нь ихсээд байвал эх нутгаа л бараадана даа. Энийг бас очиж байгаад тухайн үедээ шийдье. Миний охин юу хийж байна, хавантаагүй биз, захих юм байна уу?



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Болжмор : Төөрөг тавилан (5)
Оруулсан admin on 2019-03-28 15:48:24 (93 уншсан)

Гэтэл ч төд удалгүй Бадралын дуун гарах шиг Батцэцэг ч бүр чангаар гийнан уйлав. Чанцал нэг гарах гэснээ буцаж хэвтээд тэр хоёрын яриаг хаалгаа бага зэрэг онгойлгоод сэм чагнав.
- Чи чинь яаж байна аа?
- Бадрал аа би чамд яаж хэлэх болж байна. Чамд хайртайг минь чи аль эртнээс л мэднэ биз дээ хэмээгээд гиншин дуугарвал
- Би чамд хайргүй. Тэгээд би яах ёстой юм бэ. Сая чамайг миний дээр байгаад гиншиж байхад Чанцал харчихсан бол юу гэж бодох юм
- Юу ч гэж бодсон яадаг юм. Чи яагаад Чанцалаас тэгж их айгаад байгаа юм?
- Хэн айсан гэж. Зүгээр л эвгүй биз дээ
- Би угаасаа чамайг миний найз залуу гээд хэлчихсэн. Тийм ч болоод түрүүлээд унтах гээд яваад өгсөн хэмээн хэнэггүй худлаа залвал Бадрал
- Юу!!! Хэмээн түүнийг түлхэн өөрөөсөө холдуулаад мэдрэл чинь зүгээр үү?
- Тиймээ би яг мэдрэл муутай болчихож. Чамд дурласаныхаа шанд би мэдрэл муутай болчихож. Энэ Чанцал чинь хүүхэдтэй чи мэдэх үү?
- Тэгээд юу гэж?
- Нөхөр нь ч энд байдаг тэрийг мэдэх үү?



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Болжмор : Төөрөг тавилан (6)
Оруулсан admin on 2019-03-28 15:48:24 (92 уншсан)


****
Чанцал явах нь дөхөх тусам өдөр хоног бүр ч өнгөрч өгөхгүй мэт санагдана. Тэр нэг өдрийн маргаашаас Бадралтай ихэд дотно болов. Нэг өдөр ажлаа таран гэртээ ирвэл гэр нь эмх замбараагүй болчихсон байсанд гайхан газраар нэг тавьсан хайрцаган дээгүүр харайн галын өрөөндөө орвол Батцэцэг амандаа дуу аялчихсан шүүгээнээсээ юмнуудаа гаргаж байлаа.
- Чи нүүх гэж байгаа юмуу?
Гэнэт гарсан дуунаас огло харайн цочсоноо Батцэцэг дуун алдаад инээмсэглэн
- Ёоох чи хүн айлгачих юмаа. Чамайг орж ирсэнийг мэдсэнгүй. Тиймээ найз нь нүүлээ. Нөхрийндөө очлоо хи хи хи
- Өө тиймүү ийм хурдан уу?
- Манай хүн харин намайг яаруулаад болдоггүй. Удахгүй бид хуримаа хийнэ та хоёр хамгийн эхний зочид шүү заавал ирээрэй мэдээ
- Баяр хүргэе хэзээ хийх гэж байна?
- Нэг их удахгүй байх аа. Энэ сардаа багтаачих бодолтой байгаа. Тэгэхдээ нөхөр л мэднэ дээ хи хи хи
- Аан тэгвэл ч би амжих л юм байна. Би дараа сараас бараг харьчих байх
- Тиймүү тэгээд Бадрал яах болж байна?
- Сургуулиа төгсчихөөд ирнэ гэсэн
- Юм нээрээ сонин шүү болохоо хүрвэл дороо болчихно болохгүйгээ хүрвэл яаж ч хичээгээд болж өгдөггүй тиймээ. Та хоёрт аз жаргал хүсье. Монголд очихоороо гэрээр чинь урилгагүй орж байна шүү
- Тэгэлгүй яахав. Бадралтай суугаагүй байлаа ч найз нь чамайг дуртайяа хүлээж авна
- Чи чинь юу яриад байна. Бадрал сайн ч сайхан ч залуу алдаад үзээрэй хэмээгээд худлаа хөмсөгөө зангидан инээмсэглэвэл Чанцал ч мөн инээмсэглээд
- Тэр яахав цагт нь л ярьцгаая. Алив би туслая. Тэр хоёр хамжилцан бүх зүйлсээ зэхэж сая нэг дуусаад амьсгаа авцгаав.
- Миний найз явталаа энд байж болно. Харин түрээсийн мөнгөө ганцаараа өгөхөөр жаахан их зардал л гарах байх. Гэхдээ яахав ямар удах биш тиймээ
- Санаа зоволтгүй хө



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Болжмор : Төөрөг тавилан (4)
Оруулсан admin on 2019-03-28 15:48:23 (81 уншсан)

****
Гадаа ямарч салхигүй бөгчим байгаа нь хүн бүхнийг нозооруулах шиг. Нэгэн байрны хажуугийн тоглоомын талбай дээр хүүхдүүдээ тоглуулж буй ээжүүд голдуу хүмүүс нэгэнтэйгээ хүүрнэлдэн сууцгаана. Тэрэн дунд нэгэн бүсгүй содон харагдахад түүнийг гадаалж буй бусад эмэгтэйчүүд сонирхон ширтэцгээх нь харагдана. Савлуур дээр бодолд дарагдан уйтгарлан суугаа бүсгүйг ингэж харцгаах нь арга ч үгүй биз. Чанцал бодолдоо хөтлөгдөн хаяа хөмсөг зангидан хаяа инээмсэглэн суугаа харагдана. Өнгөрсөн бүхнээ нэхэн санахад Чанцалд тэр бүхэн нь зүүд ч юм шиг санагдах аж.
Тэр нэг өдөр Чанцал тэр дөрөвийг ээлжлэн харж байсанаа амаа ангайн инээмсэглээд
- Надад туслах гэж ирсэн та хоёрт баярлалаа. Тэгэхдээ энэ хоёр маань одоо ойлгож эхэлсэн бололтой
- Юу яриад байгаа юм бэ чи. Хаа холоос ажил болгож ирж байхад хэмээн Саран унтууцхад Бадрал ч мөн
- Чанцал минь эд өнөөдөр ингэж байгаа удалгүй нөгөө л хуучин хэвэндээ орно. Чамайг дахиад зовж байна хэмээн уйлахыг чинь харахыг хүсэхгүй байна
- Тийм л дээ би ойлгож байна. Тэгэхдээ би энд ирэхдээ багагүй өр тавьчихсан тэгээд ч эд намайг өрөө төлөхгүй бол ... хэмээтэл Бадрал юу ч хэлэлгүй цүнх савыг нь үүрээд Чанцалын гараас хөтлөн гэрээс гарав. Хадам ээж, нөхөр хоёр нь энэ бүхнийг хараад Сарангийн өөдөөс асууруун

 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Болжмор : Төөрөг тавилан (2)
Оруулсан admin on 2019-03-28 15:48:22 (83 уншсан)

Чанцал замын ядаргаа нь арилаагүй тул өглөө нь сайхан унтаж байтал чихэн дээр нь их дуун гарав. Цочсондоо огло харайн босвол хадам ээж нь сэрүүлэгтэй цаг барьчихсан зогсож байсанаа Чанцалыг өндийгөөд ирэхэд өрөөнөөс гарав. Чанцал нойрмог нүдээ нухалсаар босож гар нүүрээ угаагаад буугаад очвол нөхөр, хадам ээж хоёр нь түүнийг дээрээс нь доош хүртэл харсанаа хадам ээж нь толгойгоо сэгсрээд босож явсанаа төд удалгүй баадантай юм барьсаар бууж ирээд Чанцалд өмс хэмээн дохив. Чанцал ч бааданг задалбал салхи оруулаагүй удсан бололтой чийг бам үнэртэхэд нь арай л огьчихолгүй өрөөндөө аван ороод бүгдийг гарган сэгсрээд үнэртэй уснаасаа цацаад сая нэг өмсөв. Буугаад иртэл өнөө хоёр хооллож сууна. Чанцалд аяганд дан будаа хийсэн байх аж. Тэрээр идэх гэтэл дан будаа орсонгүй хоёр гурав халбагадаад буцаан тавив. Гэтэл ч нөхөр нь явъя хэмээн түүнийг дохилоо. Тэр хоёр гэрээс гаран алхаж, алхаж нэгэн тариалангийн талбайд хүрэв. Нөхөр нь түүнд юуг хэрхэн яаж хийхийг нь зааж өгөөд өөрөө хажууханд нь ажилдаа орлоо. Чанцал нойр нь хүрч дээрээс нь ядаргаа нь арилаагүй байсан тул дуртай дургүй хэлсэн ажлыг нь хийсэн болж байгаад өөрийн эрхгүй тэсгэл алдан нэг мэдэхнээ унтчихсан байв. Түүнийг хэн нэг нь хүчтэй цохиход цочин сэрвэл нөхөр нь ууртай нь аргагүй муухай харан



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Болжмор : Төөрөг тавилан (3)
Оруулсан admin on 2019-03-28 15:48:22 (85 уншсан)

Ингэнэ чинээ санаагүй байсан Чанцал яахаа мэдэхгүй байсан газраа хөшин зогстол нөхөр нь босч ирэн шүүгээгээ онгойлгон өмднөөсөө тэлээгээ аван өөдөөс нь ирсэнээ түүнийг хайр найргүй занчиж эхлэв. Чанцал өвдсөндөө байдгаараа орилон дуу нь ч сүүлдээ гарахаа байн эвхрэн унан байсан ч хадам ээж нь энэ удаа түүнийг хамгаалсангүй. Нөхөр нь түүнийг хамаг уураа барагдтал ороолгож байгаад бүсээ ууртай гэгч нь шидсэнээ орондоо орлоо. Чанцал мөлхөн өрөөндөө арайхийж орон хаалгаа налан суугаад уйлахаас өөрийг хийж чадсангүй. Арайхийж мөлхөн орон дээрээ гараад яраглан байсанаа унтчихсан байв. Энэ өглөө түүнийг гайт сэрүүлэг сэрээсэнгүй. Унтаж байтал исгэрэх дуун түүнийг сэрээв. Тэрээр Бадрал исгэрч буйг мэдэж байсан ч орноосоо өндийж ч чадсангүй. Хий л сонсон хэвтэнэ. Гэтэл ч удаж удаж хадам ээж нь түүнд хоол оруулж өмнө нь тавиад гарчихав. Чанцал өлсөж байсан тул хүч орохын тулд хоолыг бүгдийг нь амтархан идлээ.
Яалаа гэж энэ вэ? Гайтай юм хэрэггүй наашаа ирдэг байж. Яагаад ийм юм болчихов оо. Яах гэж наашаа ирэх гэж тэгж их хүсэж тэмүүлээ вэ. Бурхан минь та байдаг юм бол намайг өрөвдөөч дээ. Би таниас мөргөн гуйж байна. Үнэхээр их зовж байна. Би яах ёстой юм бэ? Та надад хэлж туслаач дээ. Боломж хэзээд байдаг гэж хэн нь хэлсэн юм. Тэр боломж нь хаана байна. Би яах вэ??? Амиа хорлох уу. Өөрийгөө бодоод амиа хорлочихвол миний охиныг аав ээжээс минь хойш хэн өмгөөлж хамгаалах юм.

 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Болжмор : Төөрөг тавилан (1)
Оруулсан admin on 2019-03-28 15:48:21 (94 уншсан)

2012 оны 08-р сарын 13, Нийтлэсэн Болжмор

Би ааваа хүндэлдэг тиймээс би хүндлэлийг мэднэ
Би ээжийгээ хайрладаг тиймээс би хайрыг мэднэ
Би охиноо халамжилж энхрийлдэг тиймээс би энхрийлэл халамжийг мэднэ
Би ах дүүгээ түшдэг тиймээс би удам угсаагаа мэднэ
Би анд найзуудаа мартаагүй тиймээс би нөхөрлөлийг мэднэ
Би эх орон Монголоо шүтдэг тиймээс би шүтлэгийг мэднэ
Би энэ л насны амьдралдаа хайртай тиймээс би ХҮН юм даа....

Чанцал газардах онгоцны цонхоор үл таних газрыг харан санаа алдан сууна. Онгоц алгуурхан газардаж зорчигчид эхнээсээ бууж эхлэв. Чанцал яаралгүй сүүл хавьд гарч ирэн ачаа тээшээ аван шингэрсэн олны дундаас өөрийнхөө нэрийг барьсан пайзыг хайв. Тэгтэл ч нэг эмэгтэй түүнийг даллан инээвхийлэхэд Чанцал дөхөн очвол өнөөх эмэгтэй Монгол хэлээр
- За сайн уу сайн явж ирэв үү? Намайг Саран гэдэг. Би зуучийн албаны Солонгос улс дахь төлөөлөгч байна
- Сайн сайн байна уу. Сайн явж ирлээ хэмээн дуу муутайхан хэлээд худал инээвхийлэхэд өнөөх эмэгтэй түүний гараас тээшийг нь аван явцгаая хэмээгээд түрүүлэн алхлаа. Чанцал замдаа юу ч дуугаралгүй орчин тойрноо харан явсаар тэд нэгэн хоолны газар ирцгээв.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Р.ЭМҮЖИН : Битгий уйл, миний Монгол.
Оруулсан admin on 2019-03-27 12:40:02 (79 уншсан)

Дахиад зуун жил өнгөрөхөд миний шонхор
Далавчтай байгаад ч нисэхгүй бол яах вэ
Догшин түүхийн бардамхан дусал нулимс
Дорнын Монгол өвдөг сөгдвөл яах вэ

Ус усны эхэнд улаан шороо үлдвэл
Уйлаад уйлаад урсгалтай болно гэж үү
Уул уулын оргилд ухсан нүх хоцорвол
Ухаараад ухаараад бэлээсээ хэтэрнэ гэж үү

Цус нулимс урсаж цугаар олон зүдрэвч
Цувж явсан он жилүүд хэзээ дуусахыг мэдэхгүй
Цуутай мянганы төгсгөлд Монголын зүрх энэлэвч
Цуглаж суух өдөр хэзээ ирэхийг мэдэхгүй



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Энхтуяа /Эмүжин/ Р )

Бусад 		 Өгүүллэг: Б. УУГАНТУЯА : "Гичирт нуугдсан захиас"
Оруулсан admin on 2019-03-27 12:22:01 (99 уншсан)

Зах хязгааргүй үргэлжлэх талаар аажим урагшлах аяны цуваа аварга могой мөлхөх мэт аажим урагшилна. Алсаас харахад ямар зорилго тээн хааш одох нь үл ялгагдах ч үүдэн хоймрын зайнаас үзэхүл салбарсан хувцас, алжаасан, гунигласан төрх бүхий бүлэг хүмүүс уяатай хүлээтэй мөнхүү харгалзан яваа зэвсэг агссан эрчүүд байх нь хилмэгдэн зүдэрсэн золио бологсод тэдгээрт эзэн суугсад гэдэг нь илт. Орчлон хорвоо амьд бүхнийг амьдрахуйн өөрийн гэсэн орчилд оноосон байтал булаалдан хэмлэлдэх нь гайхам.
Охин нааш цааш сэгсрэгдэн дайвалзаж толгой эргэхийн хажуугаар ам цанган хэл тагнай наалдаад хавирганы доор шархиран өвдөж үхээд тамд очсон эсвэл амьд эсэхээ ялгахаа байн дэмийрсээр арай гэж нүдээ нээж дээрээс нь тонгойн харь хэлээр шулганах нанхиад хийцийн дээлтэй бүсгүй бас цагаан гивлүүрээр нүүрээ битүүлсэн хүнхэр нүд хянга хамартай эмэгтэй хоёрыг эхлэн харлаа.
-Би хаана байнаа амьд уу эсвэл үхчихээ юу ,зуут маань яасан бол олон үг давхцуулан асуусандаа тамирдан хэсэг ухаан балартаад сэргэвэл хурц нар халхлах төдий жодгор босгон нөгөө цагаан гивлүүрт шархыг нь цэвэрлэж байлаа.
-Би хаана.... дахиад л ухаан балартан голын хөндийд цовоо хонгороо унан давхиж явна, голын эрэг хүү тонгойн ус залгилж байна, гэтэл ээж нь :
- Бүсгүй хүн цэргийн эрдэмээр юу хийнээ хар толгойдоо лай хураах нь гэж зэмлэх бас Зүрчдэйгийн төрх биеэ бодоорой хэмээн духан дээр үнэрлэн үдсэн гэхчлэн түмэн зүйлийн юм хольж зүүдлэн дэмийрлээ.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Дурсамж: Х. Болор- Эрдэнэ : Тээр жил ...
Оруулсан admin on 2019-03-27 08:34:11 (116 уншсан)

ЗОХИОЛЧ Х. Болор- Эрдэнэ

Тээр жил гэрээрээ Архангайн рашаанд орохоор замд гарцгаав. Дөрвөн гэр бүлийн гурван машин. Гурван хүргэнээс бусад нь хүүхнүүд. Бид явсаар оройхон хэрд бороо зүсэрч эхлэхийн алдад төөрчихөв. Гэтэл яг хажуугаар улаан Иж дээр сундалдсан хөдөөгийн хоёр малчин залуу гүйцэж түрүүлээд өнгөрөхийн алдад ээж маань дуудаж зогсоогоод зам асуув. Өнөө хоёрын жолоон дээр суусан яралзсан цагаан шүдтэй улаан ягаан залуу нь яралзтал инээж байгаад хэлж байна. "Манайх энүүхэнд байгаа. Та хэд манайд очоод хоно оо. Бороо орж байна. Зам ч бүдэг байгаа. Өнөөдөртөө хүрэх газраа хүрнэ гэж байхгүй. Би маргааш замчилаад хүргээд өгье" гэж. Бид таньж мэдэхгүй хүн дагаад хаа хүрэхээ мэдэхгүй ч хүний олонд эрдээд дагаад шидчихэв. Хоорондоо ярилцана. "Хэрвээ дан гэр байвал сэжигтэй. Буухгүй шүү. Олон гэр байвал яахав хэдүүлээ майхан саваа асаагаад хоноод явъя".

Ингээд яралзсан цагаан шүдтийг дагаад гэрт нь хүрч очвол ярайсан таван цагаан гэр угтав. Бишүүрхүү нь дэндсэн хотын дотор санаатнууд гэрэвшингүй цувсаар дунд талын том гэрт орж цай хоолны бараа харав. Юу болов гэмээр энд тэндээс даруухан залуу охид ээлжилж орж ирээд юу юугүй ор дэр засаж, хоол унд өрж, хэдэн залуус нийлээд хонь мал төхөөрч гарав. "Өглөө хэдэн төгрөг нэхэж баллах бол?" гэлцэж байсан ч бид зочломтгой хөдөөгийн айлд үүр цайлгахаар шийдэцгээв.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Дурсамж | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Доржзовдын Энхболд : ВЕРА ТУУЯА ХОЁР
Оруулсан admin on 2019-03-27 08:07:43 (85 уншсан)

Д.Нацагдоржийн шагналт зохиолч Доржзовдын Энхболд

Ерэн хоёр насныхаа төрсөн өдрийн баярыг өнгөрөөгөөд долоо хоногийн дараа Вера өөрийнхөө үхлийг олж харав. Тэр нь элбэг найм найман инч сахал хоёр тийш нь дэрийлгэсэн, сахлаасаа долоо дахин урт гартай, бөв бөөрөнхий биетэй одой аж. Одой гурван нүдээрээ ээлжлэн ирмэж инээд алдан урт гараараа Вераг өдөржин даллажээ. Вера сүүлдээ төвөгшөөн нүдээ аньж хэсэг сууснаа ер нь тэр одойн орогночихоод байгаа зочны өрөөний баруун булан руу харахгүй байхаар шийдсэн ч сэтгэл нь ихээ түгшиж энэ тухайгаа бага хүү рүүгээ утасдаж мэдэгдлээ. Бага хүү Пол эхлээд ээжийнхээ яриаг ойлгосонгүй. 
- Юу байна гэнээ гэж гурав дахин лавлав. 
- Үхэл ... Миний үхэл ирчихээд дуудаад байна. 
- Үхэл тэгээд ямархуу харагдаж байна. 
- Бөөрөнхий ... Найман инч сахалтай, сахлаасаа долоо дахин урт гартай. Тэр гараараа намайг нааш ир гэж өөриймсөглөөд байгаа юм. 
- За за ойлголоо ээжээ би ажлаа тараад очино. Та харин үхлийнхээ тухай өөр хэнд ч битгий хэлээрэй. Олон хүнд хэлбэл утасдсан улсыг чинь авчихаад таныг мартаж төвөг болно шүү. Яагаав Мичиганы Жорж Харрисон өвгөн шиг юм болчихож мэднэ.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Ж.Баярсайхан : 15 НАСНЫ МИНЬ ХАЙР
Оруулсан admin on 2019-03-27 08:07:43 (96 уншсан)

Орос цэргүүд аль 80-аад онд барьж өгсөн орон сууцны есөн давхар барилгын чердакан дээр гараад хашлага налан суулаа. Хайрцаг кент, гурван шил шар айраг надад хань болж арван хэдэн жилийн тэртээ шархалсан сэтгэлийг минь тайвшруулахаар хажууд минь байх. Чааваас, энэ хоёр олон ч жил хань болж, зовлонгоос минь хуваалцсан даа. Хавар… Сэтгэл шаналж, зүрх хоосорсон зэгэл өдрүүд. Гудамж уйлагнасан, хөл дор шалбааг шал хийсэн, бүсгүйчүүд нүүрээ торгон алчуураар ороосон, үе үе салхи босож аманд шороо шажигнасан, элдэв үнэр хамар мурчийлгасан Улаанбаатар хотын хаврын уйтгартай өдрүүд. Энэ үеэр би чердакан дээр гарч нэгэн бяцхан од мөхсөн тэр хар өдрийг дурсдаг юм. 15 жилийн тэртээ мөн ч гэнэн, тэнэг, бодлогогүй, цайлган, ёстой л нэг хүүхдээрээ байж дээ. Шар айрагнаасаа хоёр балгалаад, тамхиа сорлоо.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Ж.Бямбасайхан : СЕКС БА ЁС СУРТАХУУН /сюрреалист өгүүллэг/
Оруулсан admin on 2019-03-27 08:07:42 (102 уншсан)

Миний сэтгэлийг тэр нэг ёрын бодол хэдэн өдөр тавгүйтүүлэв. Цаганд гамгүй ханддаг амгалан зангаас минь болж хоолой дээр тулчихаад байгаа өчнөөн ажил намайг бухимдуулж, бас сарын өмнө маргааш өгнө гээд зээлчихсэн 100 еврогийн эзэн үүд сахиад амар заяа үзүүлэхгүй байхад гэнэт нөгөө бодол тархинд цахилгаан адил гялсхийн ороод ирнэ. Бодохгүй байя гэвч “Сайхан шүү дээ. Чиний юу бодож байгааг хэн ч мэдэхгүй. Угаас бурханд чи итгэдэггүй юм чинь тэр ч бас мэдэхгүй” гэж сэтгэлийн мухраас хэн нэгэн шивнэж бүр тачъяадуулж орхино. Би толгой сэгсрэн “Үгүй, үгүй” гэж амандаа хэдэнтээ чангаар бувтнаад бодит амьдралдаа эргэж орон ойрын хугацаанд зайлшгүй шийдвэрлэх ёстой ажлаа бодон түмэн зовлонд шаналж, яаж мултрах тухай санаашран суухад дахиад нөгөө сэтгэлийн мухарт байх тэр нэгэн “Чи хүсч л байгаа ш дээ. Яаж ч хичээгээд чи энэ сайхан таашаалаас салж чадахгүй” хэмээн шивнэх авай.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Энэбиш 	Батсамбуу	 Шүлэг: Б.Энэбиш : Хайртдаа
Оруулсан admin on 2019-03-26 17:13:43 (55 уншсан)


Хүүдээ зориулж найрагчид шүлэг их бичих юм
Хүүтэй болох хүсэл надад их төрөх юм
Маргааш болноо үр минь нар мандана
Маргааш маргаашийн дараа
Миний хүү ижийдээ ирнэ
Ээжийнхээ өссөн горхины хөвөөнд
Элдвийн соньхонтой танилцмаар л байна уу?
Эрхэлж наадсан буйдхан төгөлд
Эрдэнийн чулуу өрмөөр л байна уу?
Удахгүй ээ үр минь удахгүй
Ижий нь саахалтын зайтай алсад
Аавтай чинь танилцана
Сар асгарсан шөнөөр болздог болно
Санаж хүсдэг мөрөөдлийнхөө
Сэжүүр юунаас атгаад
Нарыг аргадаж галаа бадраана
Насаа даатгаж заяагаа холбоно
Тэр үед үр минь чи гүйгээд ирээрэй
Тэртээ тэргүй эцэг чинь хайраар хурайлаад далланаа.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Энэбиш Батсамбуу )

Энэбиш 	Батсамбуу	 Шүлэг: Б.Энэбиш : Яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн гэгээн дурсгалд
Оруулсан admin on 2019-03-26 17:10:00 (58 уншсан)

Сар нарны голдирол дээр Саатаж суугаад бичих гэлээ
Саваагүйтэж өссөн төгөлдөө
Алжааж амраад бичих гэлээ
Болохгүй юм байнаа чадахгүй юм байна би
Бодлын хөвч минь найрагч таныг шүлэглэж зүрхлэхгүй байна.
Байрны хүүхдүүдийг сонссон
Балар эртний жараахай сэлэхээ мартаад хөвж байна
Сумын заанд омогшсон
Улсын начны зодог оёдол юугаараа ханзарч байна
Шүлэгч таны сүнсэнд сөгдсөн бийр янтай бүжиглэж байна
Шүүрс алдам яруу дүрслэлийг эзэнгүй бийр эрээчиж байна



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Энэбиш Батсамбуу )

Энэбиш 	Батсамбуу	 Шүлэг: Б.Энэбиш : Нэг л мэдэхэд
Оруулсан admin on 2019-03-26 17:02:08 (57 уншсан)

Будрах цасны ширхэг газардаж чадалгүй урсаж
Будан суусан тэнгэр наран авхайг шохоорхож
Буурал хусны энгэрт навчис эрхлэн инээлдээд
Нэг л мэдэхэд өвөл одно
Нэг л мэдэхэд хавар ирнэ
Дэлгүүрийн буланд сийлсэн
Дурсамж аяараа бүдгэрч
Дуут шувуухай үүрээ орхин нисэхдээ
Дурлалын аязаа надад хадгалуулахаа умартаад
Нэг л мэдэхэд зун буцна
Нэг л анзаарахад намар ирнэ.

2015он.

Надаас ундардаг хайр

Үүлсийн дээр сандайлж
Үзэг дэвтрээ тэврээд
Оддын өнцгийг дэрлэн
Оргилсон хүсэлдээ өлгийдүүлж
Би ниссээр л байна.
Тэр доор алаг цоохор
Тэнгэрээс харахад таатай бус
Хөнгөхөн бийрээр хайр урлаад
Хөвөн цасаар дамжуулан илгээдэг



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Энэбиш Батсамбуу )

Энэбиш 	Батсамбуу	 Шүлэг: Б.Энэбиш : Би бичмээр байна ...
Оруулсан admin on 2019-03-26 17:02:08 (55 уншсан)

Б.Энэбиш : Би бичмээр байна ...

***
Би бичмээр байна
Зүгээр бичээд л баймаар
Ижий аавынхаа сургамж захиа
Ижил олныхоо хүнлэг сэтгэлийг
Үсгийн шидээр мөнхөлмөөр байна
Урсан урсах горхины чимээ
Уулын жимсний амтлаг охийг
Үзэгнийхээ үзүүрээр бүтээмээр байна
Хөөрхөн бүсгүйн мойлхон нүд
Хүсэл гижигдсэн туяхан биеийг
Хүдэр залуу шунан дурлатал



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Энэбиш Батсамбуу )

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 71 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-021.JPG
Хэмжээс: 600x450 70k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2534

Д. Отгонтөгс 1982	110х80, зотон тос
Өдөр ч шөнө ч
Хэмжээс: 600x812 146k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2823


khuv5-048.JPG
Хэмжээс: 600x450 61k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3110


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn