Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  
Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka

Хайх

Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно.

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 20:52:06 (366 уншсан)

Манай хот айл, уулын мухарт

Маркесын “Зуун жилийн ганцаардал”, уулын мухарт
Халамцуу эрс, мөрийтэй даалуу, уулын мухарт
Хазаар, эмээл, адууны наймаа, уулын мухарт
Сумын төвөөс сураг ажиг үгүй, уулын мухарт
Сургуульд явсан чиний тухай зүүд, уулын мухарт
Эцэг шигээ гөрөөчин, эсвэл Маркес шиг зохиолч болохсон гэж,
Эхийнхээ оёж өгсөн дээлийг урж өснөм, уулын мухарт...

 



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 20:50:28 (327 уншсан)

Гуа тэр бүсгүйг

Гудманд бараадаад л... 
Гутлынх нь мөрийг ширтэж
Гунигаа мартаад л...
Шүүрс алдан дагавч
Шүгэлдэж зүрхлэхгүй
Шүлгээ уншиж өгмөөр ч
Шүргэж зориглохгүй
Алсаас хараад л таньдаг ч
Занг нь мэдэхгүй
Ажлаасаа тараад л харьдаг
Замыг нь бол андахгүй...
Нэн уянгалаг гоё
Нэртэй бий вий
Нэгэн сайхан найрагчийн
Гэргий бий вий



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 20:25:29 (401 уншсан)

Намайг багад цасаар шуурдаг байсан сан.

Намхан цачир минь цасан хунгарт хучигдаад 
Их дулаахан байсан сан.

Чамайг багад усаар шуурдаг байсан сан.
Чанз эсгий үүдний минь ланз хээг дагаад
Ус урсдаг байсан сан.

Одоо бол харин элсээр шуурч байна даа.
Оромжтойгоо цуг бид газарт шигдэж байна даа.

Орой унтахдаа хөлийг минь хуччихаад, хүү минь
Орхиод явж үз... удахгүй галаар шуурах вий.

 



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 20:23:46 (393 уншсан)

Тув тунгалаг нүдний чинь хөвөөнд

Туйлдаж ядарсан аянч эр
Тамхиа нэрнэ.

Тув тунгалаг нүдний чинь хөвөөнд
Аянч эр
Урц барьж, утаа гаргаад
Урт холын аяндаа цэг тавихаар
Үзгээ шүүрнэ.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 20:22:12 (434 уншсан)

 

Бэхний үнэртэй гарыг минь 

бурханы мутар мэтэд санагч;
Бэтгэртлээ намайг хүсэгч 
нэгэн бүсгүйтэй ертөнц юм.

Надаас шалтгаалж тэр бүсгүй уйлах нь;
Надаас шалтгаалж тэр бүсгүй инээх нь;
Надаас шалтгаалж тэр бүсгүй зовох нь;
Надаас шалтгаалж тэр бүсгүй жаргах нь
Миний амьдрах шалтгаан.

Түмэн уулын цаанаас нэвт гэрэлтэгч нүд;
Түүгээр ч барахгүй, 
зүүдийг минь нэгжигч нүд;



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
Оруулсан admin on 2018-03-30 20:19:08 (394 уншсан)

***

Саран үнэгчлэх цагаар
Сарнайн дунд нь миний умбах
Сайхан хоёр уул.
Хайрын цэнхэрлиг ертөмцийн
Хамгийн тэнгэрлиг гоо үзэсгэлэн -
Халуун хоёр уул.
Зураг төөргийн орчлонг
Зулайгаараа мэдэрч төрөхөд минь
Зөрөг заяаны үүдэнд тоссон
Зөөлөн хоёр уул.
Үр хүмүүн ургаж эзэгнэх
Эр хүмүүн жаргаж эзэгнэх
Энэ хоёр уул
Сүү, дурлал хоёрын
Сүм цагаан уул.



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 20:16:55 (356 уншсан)

***

Цонх руу чинь ширтэнэ.
Цонхны чинь гүнд одод үзэгдэнэ.
Тэр оддын гүнд чиний зүүд,
Зүүднийхээ гүнд чи буй нь
Зүрхэнд минь ойр ч уруулаас минь хэтэрхий алс.

Цонх руу чинь ширтэнэ.
Цонхны чинь гүнд нар үзэгдэнэ.
Тэр нарны гүнд чиний инээд,
Инээднийхээ гүнд чи буй нь
Итгэлд минь ойр ч хуруунаас минь хэтэрхий алс.

Цонхны чинь наанах баясгалант навчис хамгийн сүүлд гандана.
Цочир хүйтэн аравдугаар сард зөвхөн энд л бороо орно.
Цув хийгээд цэцэгсийг авч одсон дурсгалт өдрүүд
Цугаараа эргэж ирнэ... гэвч хэтэрхий алс.



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 20:11:18 (365 уншсан)

Шүлгүүд минь тэмээний нулимс; 

Эр тэмээний нулимс;
Эрт аяншсан солби тэмээний нулимс;
Сохор тэмээний нулимс...

Загийн бүүр цангамал байна
Захын тойром царцмал байна.
Цайдмын цэрдийг урсган, урсган
Цагийн аясыг зурмаар байна.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 20:10:12 (350 уншсан)

***

Ай даа, хавар цагийг цонхоор л харлаа.
Атаархам, тийм сайхан харагдана лээ.
Үүдний хэдэн улиангар 
мэхийж түүнтэй мэндлэхдээ
Үгээр хэлэхийн аргагүй 
хөөрт автаж үзэгдэнэ лээ.
Урт цувны нь хормой 
цас хайлуулах шидтэй
Урин тачаангуй түүнээс 
би үр олох хүсэлтэй.
Дахиад ирэхэд нь хаврыг, 
торноос алдуурсан шувуу шиг,
Давжаа улиангарын мөчрөөс 
хөл алдан тосъё доо.

2015.03.12

***
Цаг хугацааны сүүлчийн хэдхэн хуудас мэт;
Цас, хавтас шиг дараад л 
бүх юм дуусах мэт санагдах
Намрын өдрүүд...



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 20:08:06 (352 уншсан)

1.

Жижигхэн хотдоо
Жигүүрээ хумилаа.
Жирэмсэн эхнэрийнхээ нойтон хацар, талхны мухлагийн хооронд 
цасан харгуй урлалаа.
Жигүүрээ хумилаа.

2016.11.16

2.
Унтан буйг чинь ширтэн сууна, би...
Уруул нэвт гэрэлтэх 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 20:06:32 (384 уншсан)

Тэнд ч, энд ч болжмор жиргэж буй нь

Бидэн хоёрын сэтгэл 
адилхан гэдгийг хэлмүй.
Тэсгим цагийн зүү, хүрзний ормоор гэлдэрч
Бядан явагчийн таяг шиг тог тог гэмүй.

Тэнд ч, энд ч араажав дуугарч буй нь
Бидэн хоёрын сэтгэл 
адилхан гэдгийг хэлмүй.
Тэгээд, чамдаа зориулж захиалсан дуу
Бүтэн сайны оройн долоо хагаст явмуй.

Тэнд ч, энд ч цас орж буй нь
Бидэн хоёрын сэтгэл 
адилхан гэдгийг хэлмүй.
Тэмээний бөхнөөс зүүсэн томоос том цаг
Сар ч, өдөр ч заадаггүй нь шал дэмий амуй.



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 20:05:31 (389 уншсан)

Бялзуухай, дэрсний үзүүрт суухаараа 

улам гоё жиргэнэ.
Бяцхан гунигтайдаа тэр хөвүүн 
улам гоё зурна.
Бямба хийгээд ням гарагийн завсарт, 
лонх хүмүүсийн согтууд
Бялуу мөрөөдөгч тэр хөвүүн улам гоё зурна.

"Ля ля орчлон чинь урлаг юм шүү дээ" гэж
Лянхуан дээр завилсан эм бурхан, 
түүнд хэлжээ.
Лаанаас өөр гэрэлгүй, 
харандаанаас өөр бийргүй ч
Лавтайяа тэр хөвүүнд 
бэх шиг нулимс, 
бийр шиг сэтгэл заяажээ.



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 20:00:27 (340 уншсан)

                               Саравчны зүүн дээд булангаас

Сар, хагарсан өндөг шиг дуслахад

Золбин муурнууд хаа сайгүй ангуучилж

Зоорины модон хаалганууд гаслантайяа савчмуй.

Явуулын жүжигчин, тосгоны театраас гарч

Явганаар дэн буудлын зүг гэлдрэхэд

Ямбуу цагаан цамц нь дүрээсээ салж ядах нь



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 19:55:14 (335 уншсан)

Хөгшин ээж минь намайг дагуулаад

Хонинд явдаг байсан
Би, хөл нь байсан
Хөгшин ээж минь намайг дагуулаад
Аргалд явдаг байсан
Би, нүд нь байсан
Хөгшин ээж минь намайг дагуулаад
Усанд явдаг байсан
Би,гар нь байсан
Хөгшин ээж минь намайг дагуулаад
Айл руу явдаг байсан
Би, шүд нь байсан
Хөгшин ээж минь намайг дагуулалгүй
Ихээ хол явчихсан
Би, залуу ээжийнхээ өгсөн
Ихээ гоё

Чихэрт хууртаад үлдчихсэн.



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 19:53:52 (351 уншсан)


Дүнзэн байшин голын эрэгт

Мод мэт
Дүрс нь голын усанд
Чулуу мэт …
Дээвэр нь моддын мөчир дор дарагдчихсан
Дээрээс нь он цаг дарчихсан
Цонхоор нь шагайдаг саран уйдчихаад
Тоохоо больчихсон
Цоонотол нь ээдэг наран ч бас уйдчихаад
Тойрдог болчихсон
Салхинд хүн шиг исгэрдэг, шувуу шиг жиргэдэг
Бас, чоно шиг ульдаг
Самар шиг, өвс шиг, жимс шиг үнэртдэг
Байшин биш шиг харагддаг
Дүнзэн байшин голын эрэгт
Мод мэт
Дүрс нь голын усанд
Чулуу мэт…



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
Оруулсан admin on 2018-03-30 19:52:08 (369 уншсан)

 

Адуут их хээр талын

Туурайн сиймхий зайцад
Анир гүмхэн хөх алсын
Туулайн зүүд шиг дайдад
Сарны бүүвэйнд үнэгчилж
Салхи гижигдэж ургасан
Би
Бөглүү хөх буйдын
Бөгтөр хөх өвс өө
Хавар хэмээх учралын
Хачин гоё хором дор жаргаж сагсуурсан
Бороо хэмээх дурлалын
Болор, болор сархдыг залгиж согтуурхсан
Намар хэмээх хагацлын
Налуулж айсах агшинд залбирч сөгдсөн
Шүүдэр хэмээх гунигийн
Шүлгэн, шүлгэн дарсыг завилж сөгнөсөн



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
Оруулсан admin on 2018-03-30 19:48:42 (373 уншсан)

 

Сүрэг, сүрэг адуу

Сүүдэртээ нөмөрдөж өнжинө
Сүүлэндээ нөмөрдөж хононо
Үдшээр дэлэндээ нөмөрдөнө
Үүрээр зүүдэндээ нөмөрдөнө.

Гэссэн цасны эцсэн ус
Гээгдсэн хялгаснаас зуурсаар
Шигдсэн мөрийн хонхорхойд унаж
Шингэнэ.

Хаврын сүүл сар...



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 19:47:10 (322 уншсан)

Улиангарын мөчир дор суунам, би

Байхуу цайнд навчсын сүүдрийг үйж уумуй.
Байцааны талбайд Сэрфи-гийн алчуур том цагаан цэцэг шиг үзэгдмүй.
"Аллах, аллах" гэж уулга алддаг тэр;
"Аркадаш, аркадаш" гэж намайг дууддаг тэр;
Нөмрөг нь тод хар, сүүдэр нь цайвар үзэгддэг тэр;
Нөмгөнөөр нь харъя гэвэл өөр ертөнцөд болзох Сэрфи...
Улиангарын мөчир дор суунам, би
Байхуу цайнд навчсын сүүдрийг үйж уумуй.



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Оруулсан admin on 2018-03-30 00:43:04 (354 уншсан)

Миний сэтгэлийн эх орон

Мэндийн хадаг шиг шүлгэн цэнхэр зэрэглээтэй
Мэлмэрээ цагаан нууртай юм
Агь үнэртсэн буурал талтай юм
Адуу сэрүүцэж оройд нь зунждаг толгодтой юм
Бүргэд цуцаж давдаг уулстай юм
Бүтэн сар туулж чадалгүй хээр хонодог уудам саруул хөндийтэй юм

Миний сэтгэлийн эх орон

Ааш ялдам гэгээн цайлган инээдтэй юм
Аргагүй амрагийн зөөлөн ялдам аялгуутай юм
Хайр хүндлэл хаадын аугаа түүхтэй юм
Хатан заяа эдэлсэн эрхэмсэг нандин бүсгүйчүүдтэй юм
Хад бутлам зоригт хөх эрсийн удамтай юм
Хаа ч дуурсах төрт ёсны түмэн жилийн уламжлалтай юм

Миний сэтгэлийн эх орон

Манхан тэнгэр онгод шүтлэгтэй юм
Магнайнаас доош буудаггүй хөх туяат гэрэлтэй юм
Монголоос өөр хүн амьдарч дасдагүй хахирган хатуу улиралтай юм
Морьноос өөр амьтан хүрдэггүй газарт сүрт их тахилгатай юм
Мөнх хөх тэнгэрээс ивээлт эгэл ард түмэнтэй юм
Мөрлөж амьдардаг алтан аялгуут суу их зарлигтай юм

Миний сэтгэлийн эх орон минь

Гантөмөрийн Сумъяа



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Чимэдрэгзэн
Оруулсан admin on 2018-03-29 21:27:18 (354 уншсан)

 

1.

Хаалга нээгдээд хаагдана.
Хязгааргүй алсрах зам
уул өөд авирч тэнгэрт уусан замхарна.
...өвс, нулимсаа тэвчилгүй 
үүрээр гуниглахад
өнгийн цэцэгс өвсний өнгөнд хувилж,
салхины урланд зочилно.
Цэцэгсийн бороонд норсон шувууд,
өрөөсөн хөл дээрээ зогсоно.
Далавчаа өмсөн зогсоно.
...нар юу ч хараагүй, урьдын адил мандана,
салхи юу ч сонсоогүй, урлах үйлдээ завгүй, гэхдээ
Хаалга нээгдэж харагдана.

2.
Зүгээр л шаргал өнгөөр ижилссэн нутаг...
Зөөлөн шаргал салхи санаа алдах мэт



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 17 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-029.JPG
Хэмжээс: 600x450 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2693

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-010.JPG
Хэмжээс: 600x450 96k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3404

Ёл хад
YolHad_25.JPG
Хэмжээс: 700x525 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2859


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn