| |
Вэб сайт хийнэ, байрлуулна ...
|
|
Хайх
Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно.
|
Өгүүллэг: П. Батхуяг: Загас мэт
Оруулсан admin on 2018-01-27 11:13:20 (956 уншсан)
Түүний үглэн дуулахыг хэн ч тэвчихийн аргагүй. Харин би өөрийнхөө зохиосон аргын хүчээр л олон жил юу ч болоогүй мэт амьдарч чадаж байгаа юм. Анх хурим хийсний маргаашнаас л тэр үглэж эхэлсэн юм. Адилхан залуу хосууд хуримын аялал хийгээд гадаадад амарч байна. Гэтэл чи бид хоёрын байж байгааг, амьтан хүмүүсээс би ичиж байна. Нүүр хуурайшаад байна, тос авч түрхэх юмсан, чиний цалин амьдралд хүрэхгүй байна. Би л хувьдаа ингэж хуруу хумсаа хуйхлах шахсан, ядуу тарчиг амьдарч чадахгүй. Гэвч тэр надтай хамт амьдарсаар арваад жил өнгөрсөн байлаа. Гэрлээд сар өнгөрсний дараа би өөрийнхөө аргыг нээж олсон юм. Тэгээд аргаа "загас мэт" хэмээн нэрлэхээр шийдэж билээ. Энэ ертөнцөд магадгүй хамгийн оносон нэр юу вэ гэвэл миний зохиосон аргандаа өгсөн нэр байж таарна. Түүнийг үглэж эхлэ¬хэд нь би "загас мэт" байдалд шилжин ордог юм. Би чамтай гэрлэж, амьдралдаа ямар том алдаа хийгээ вэ? Өөр олон сайхан залуучууд намайг эргүүлж байхад очиж очиж,
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Бусад: Шагж Гэлэн: Өөрөө өөртөөгөө ярьсан үгс
Оруулсан admin on 2018-01-24 20:30:25 (453 уншсан)
1. Хүйтэн байна уу. Би бол мангар дулаахан яваа. Учир нь мөнгөгүй болоод карт улайссан тул энгэр бүлээцүүлээд бодож санах юмгүй сайхан байна.
2. Утаатай байна уу. Хохь чинь. Чамд утаа их мэдрэгдэж байгаа бол чиний уушиг энгийн номхон ард түмний л уушиг. Наад утаан дотор ядаж тамхиа больчих амьсгаа минь. Наад янжуур чинь яндан шиг харагдаад уур хүрээд байна.
3. Ордонд утаа яриад байна уу. Шааж байгаан наадуул чинь. Ордонд утаа байхгүй. Тэд чинь гараашнаасаа машиндаа суугаад зайсанруу явчихдаг тул уушиг нь төрийнх.
4. Карээр ахихгүй миа байна уу. Зайрмаг долоож, боовоо барьж яваа хохь чинь. Цүнх барьж, бөгс долоож чадаагүй өөртөө гутар. ПС , утасны ард суут ухаантан, амьдралыхаа ард гөлөг байхаар тэгдэг юм.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Бусад
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Бусад: Шагж ГЭЛЭН: Нэр нь тодроогүй баатарууд
Оруулсан admin on 2018-01-24 20:23:29 (465 уншсан)
3 хүүхэдтэй болохоор эхнэрээсээ салж болдоггүй юм байна.Дөрвөн хүүхэдтэй бол хүүхдүүдээ тэнцүү хуваагаад хоёр тийшээ болоход асуудал алга гэж эхнэрээ цаашлуулж байдаг лдаа би.Тэгсэн одонгийн охин өнгөрсөн жил гараваа. Ууганаа пийтко залгасанаа “за хэзээ салах гэж байна”гэж авсан. Чи одоо юу гээд сулиараад байгаа юм бэ гэсэн чинь утасны цаанаас нээх балиар инээснээ чи өөрөө тэгдэг л биздээ гэв. Билэггүй юм яриад пийтко чинь.
Яаа амьдрал бас л шуугиантай байнаа.4 хүүхэд гэдэг чинь 3 хүүхдээс замбараагүй их юмаа. Ийш тийшээ явах гэж зүгээр галуун цуваа. Тэврэхийг нь тэврээд, хөтлөхийг нь хөтлөөд байхад л хүүхдүүд дуусахгүй. Үүдэнд хувцасаа өмсөх гэж бөөн бужигнаан. Соёлын төв өргөөний үзвэрийн өлгүүр мэт. Өмсгөөд л байна өмсгөөд л байна. Олон хүүхэдтэй хүн чинь эхнэрээрээ их загнуулдна. Ямар буруу юм хийснээ мэдэхгүй л загнуулаад байх юм. Хүнд тусалсангүй, түрүүлж хувцасаа өмсчихөөд үүдэнд очиод хүн яарууллаа гээд л эхнэр зэмлэх. Энийг ав, тэрийг үүр гээд л. Намайг зил 130 машин шиг ачиж байна бараг. Яг сайхан машинд суух гэж байтал тийм юм мартчихаж буцаад аваад ир гэнэ.Өнөөхийг нь гэртээ хайгаад олноо гонж. Тэгээл бас л загнуулах . Яг тэнд байгаа, яг тэр шургуулганы доод талд гээд их мундаг зааж байгаан. Хайж байгаа зүйлийн огтлолцол,солбилцлыг хэлсэн ч маниус даанч олохгүй дээ. Эхнэр хажуугаар амандаа бувтнаж очоод ганцхан шургуулганаас л олчих нь илбийн юм шиг. Одоо нөгөө олсон юмаа надруу “энэ л байгаа биз дээ” гэж уурлаад шиднэ гэж бодоод бултах бэлтгэлээ
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Бусад
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Отгонбаяр Бэсүд: ...
Оруулсан admin on 2018-01-24 20:10:38 (330 уншсан)
Давчуу давчуу л гэх юм энэ хорвоог
Долоон тэрбумуулаа багтаад байна
Уудам уудам л гэх юм энэ хорвоог
Уйлах газар олдохгүй давчдаад байна
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Чулуунбат Амартүвшин: ЧОЙНОМД бичсэн захидал
Оруулсан admin on 2018-01-24 19:57:03 (355 уншсан)
Дархан хан уулынхаа онгон сахиуст найрагч
Даамай их түмнийхээ зовлон жаргалыг дуулагч
Сэцэн ханы удам
Цэцэн ардын дуучин
Хэрэгцээ үүрэг гарвал амиа үл хайхрагч
Хэтэрхий хайртай орныхоо үнэнч иргэн таньтай
Эрин зууныг давуулан байж
Эрдэм номоор цэц булаалдая гэсэнгүй
Эсвэл худлаа магтая гэсэнгүй бас муулая гэсэнгүй ээ
Энэ л үеийнхээ тухай бодлоо хэлье гэсэн юмаа...
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Номинзултай орчлон
Оруулсан admin on 2018-01-13 13:43:41 (374 уншсан)
Намхан орчлонг өндөр болгох гэж
Нахилзанхан ургадаг байх даа энэ модод
Онцгой хүсэл дотнохон сэтгэлийнхээ
Оргилох гэрлийг сацрууланхан гэрэлтүүлье
Мөд ирэхгүй төд бүтэхгүй зүйл гэж үгүй ээ
Мөнгөн сартай ертөнцийн жаргалыг сэтгэлээсээ халиа
Ижил сэмбэрүү цэцэгс исгэрэнхэн ургадаг жамаар
Итгэлийн зулаа бадамлууж ижилсэхийн жаргалыг эдлэе.
Номин зуны эрвээхийд өнгөөн гээж одлоо ч
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Батцэцэг Ш )
|
|
Шүлэг: Э.Намар: Шарх
Оруулсан admin on 2018-01-08 20:21:18 (419 уншсан)
Үснийхээ үзүүр бүрт
Үнэрийг чинь шингээж сүлжээд
Өдөр бүр аялдаг дууг чинь
Өвөртлөөд би хэвтлээ
Явахдаа чи надад гунигаа нөмрүүлээд
Яаруухан алхахдаа шархаа дэрлүүлжээ
Чамд баярлалаа
Цас ороход ч даархааргүй үлдлээ
Би...
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )
|
|
Бусад: Ширчингийн Сүхбаатар : МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ НОМООС...
Оруулсан admin on 2018-01-05 17:54:15 (651 уншсан)
Ширчингийн Сүхбаатар : МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ НОМООС...
МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ НОМООС...
Монгол төрийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 120 жилийн ойг угтсан хоёр дах удаагийн хэвлэлд
САМБУУ ГУАЙ БОЛ БРЭНД
ЭРХЛЭН ХЭВЛҮҮЛЭГЧИЙН ҮГ
Одоогоос бараг хоёр жарны өмнө Түшээт Хан аймгийн Зоригт вангийн хошуунд зуны дунд сар шувтарч, хавар төллөсөн малын зүс жигдэрсэн үед Самбуу гуай мэндэлсэн гэдэг. Малчны хотонд төрсөн жаалхүү хожмоо хорьдугаар зууны ээдрээ нугачааг туулан нэгэн жарныг дамнан, Монгол төрийн зүтгэлтэн байж чадсан юм.
XIX зууны өнгөнд хэлд, хөлд орж XX зууны эхэнд боловсрол эзэмшиж, бага залуу наснаасаа төрийн хэрэгт зүтгэж, Цагаагчин гахай жилийн хувьсгал, Ардын хувьсгалын жилүүдэд ухаажиж, Шамбалын дайн, 1937 оны хэлмэгдүүлэлтийг нүдээр үзсэн түүний жилүүдэд манай гараг дээр дэлхийн хоёр дайн дэгдэж, хүн төрөлхтөний амьдрал хөрвөж, улс орнуудын хүчний харьцаа өөр өөр дэглэм журамд хуваагдаж байсаан.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Бусад
| Оноо: 0/0 | Зохиогч : Сүхбаатар Ширчин )
|
|
Бусад: Бямбадоржийн Пүрэврэнцэн : ЧАДАМЖ
Оруулсан admin on 2018-01-05 16:57:49 (641 уншсан)
Хүний ухаан гэдэг агуу юм. Хүн гэдэг байгаль дэлхий, нийгмийн зүй тогтлыг таньж мэдэх гэж тэмүүлдэг. Юмс үзэгдэл, хүний нийгмийн учрыг танихын тэмүүлэл нь өвгөд дээдсийн үлдээсэн шижир шиг сургаал яриа, хууч яриа, дурсамж, дурьтатгал руу өөрийн эрхгүй хөтлөн дадал туршлагын цогц нийлбэрийг цөөн үгээр ойлгож авахад оюуны нэн урамшил олж авдаг . Өвгөдийн маань хийсэн ажил, хэлсэн үгийн цаана агуу их гүн бодрол, туршлага, мэдлэг шингэсэн байдаг. Тийм л хүмүүс төрийг түшилцэн, түмнийг удирдаж явснаар бидэндээ бахархан дууриах нэн их оюуны арвин баялгийг үлдээсэн. Харин түүнийг нь олж судлан, нэгтгэн хойч үедээ хүргэх нэн хүндтэй үүргийг бичгийн чадвар бүхий хүмүн хийж гүйцэтгэнэ гэдэг буянтай ажил.
Эрдэмтэн, сэтгүүлч, зохиолч Ширчингийн Сүхбаатарын “Монгол төрийн мэргэн өвөө” номын хоёрдахь боть хэвлэгдэн уншигч танаа хүрч байна. Анхны боть нь хэвлэгдэн олонд түгсэн даруйдаа олны талархлыг хүлээн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Жамсрангийн Самбуу гэж ийм л хүн байсан юм уу гэсэн эерэг ойлголтыг хойч үеийнхэнд хүргэж чадсан билээ. Харин 2 дахь боть нь Ж.Самбуу гуайн мэргэн цэцэн үгийн хуримтлал төдийгүй дэлхийн том улстөрчдөөс авахуулаад хамт ажиллаж байсан нам засгийн удирдагчид, ард түмний түүний талаар ярьсан яриа, тэмдэглэл, үнэлэлт юм.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Бусад
| Оноо: 0/0 | Зохиогч : Сүхбаатар Ширчин )
|
|
Өгүүллэг: Г.Жамъян : ЦАСАНГАА
Оруулсан admin on 2017-12-27 09:56:03 (1350 уншсан)
Орж ирсэн хүүхдүүдийн гар дээр хэдэн чихэр тавьж байтал тэдний дунд ер бусын хүн зогсож байна. Хав хар царайтай үс нь ширэлдээд дашны эсгий шиг болчихсон, шагайг нь хүрсэн өргөн өмд нь урагдаад, шилбэ нь цухуйчихсан, хөл нь гэж хумстай илүүр л гэсэн үг. Хир даг болчихсон ямбуу цамцны цаанаас үл мэдэгхэн хоёр хөх томбойх нь эмэгтэй хүн болохыг илтгэх мэт.
Тоссон алган дээр нь хэдэн чихэр тавьтал ухаангүй баярлан, инээмэр аядахад нь зөрж ургасан хэдэн шар шүд нь ярзайж харагдлаа. Түүнийг гарахад хүүхдүүд дундаа хийн, бужигналдан одов. Ах маань над руу инээмсэглэн харж:
-Цасангаа гэдэг юм. Манай нутгийн ганц мэдрэл муутай хүүхэн дээ гэж танилцуулсан юм. Ингээд би Цасангаа гэдэг шинэ танилтай боллоо.
Тэр маань амьтан хүнд хор хүргэнэ ээ гэж үгүй, хаа хамаагүй л хүүхдүүд дагуулчихсан гүйж явдаг юм. Цасангаагийх сумын баруун захад нилээн зайдуу хэсэгхээн унь шовойлгоод эсгийн навтсаар хуччихсан нь эгээтэй л хомоон туйлсан тэмээ гэлтэй. Дотор нь орвол битүү юм дэвсэж хэсэгхээн газрыг хонхойлгоод ор болгочихсон, гурван чулуу тавьж дээр нь хөө тортог болсон хар хувин тавиастай. Түүнийгээ нэрж усыг нь ууж, тосыг нь долоож амьдардаг юм.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Өгүүллэг: Мөнх-Очирын Цэемаа : Маарамба
Оруулсан admin on 2017-12-27 09:52:10 (680 уншсан)
Зохиолч: Мөнх-Очирын Цэемаа
Тоонын дааган дээр суусан болжмор үүрэглэх шиг нам гүмд гуа гүргэмийн үнэр сэнгэнэхүй енгэнэтэл санаа алдах өтөл насны ламхай гэрийн хоймор дахь бурхан тахилынхаа өмнө тахим бохирон сөхрөн суугаад нүдээ анин залбирч намбархана. Олон жилийн утаа исэнд бартагтаж бүүдийсэн Манал бурханы дүр шилэн хоргон дундаас дүрлийж, өмнүүр нь өрөөтэй гуулин том цөгцөн дэх усан өргөлд тунарч толидоод аниргүй амирлангуй.
Зуны дунд сар шувтрах өнгөндөө орчихоод байдаг хүү маань ирдэггүй юм байх даа. Батхаан хайрханаад манхагаа үүрээд мачийж хүрээд бумбан ягаандайгаа түүж эмээ базаах сан.Яг өдийд л эмийн ид нь бүрдээд бундайж байгаа даа 2 л хоног хэтэрчихвэл хэргээ барна гэдгийг мэдэх өвгөн маарамбын сэтгэл бачууран яаравч төдийлэн өндөлзөөд байсангүй залбиралдаа намбайж сууна.Өвгөн жилийн жилд л хавчиг үүрэг үүрсэн бадарчин гэгчээр даянчлан одсоор.Нэг хоёр сар хиртэй явган яваад ирэхдээ өмссөн хувцас нь жаахан гундснаас өөрөөр нүд нь гялалзаад олзтой мишээсээр зүдэрсэн шинжгүй ирдэг сэн.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Цэемаа М )
|
|
Шүлэг: Намсрайжав Батжаргал : Төрийн хараал
Оруулсан admin on 2017-12-25 14:43:15 (570 уншсан)
Яарч тэвдсэн Монголхүү Энхриймаа хоёр хэдийгээр хугацаа алдаж хожимдсноо мэдэж байсан ч "юмыг яаж мэдэхэв" хэмээн далд горьдлого тээсээр, охиноо цэцэрлэгээс нь авмагц шууд санд мэнд давхин ирвэл үнэхээр Нийслэлийн Төв цэнгэлдэх хүрээлэнийн гадуур Төрийн их баяр наадмыг санагдуулам хүн машин багширч, өндөр хана дагуу урт олс сунгаж татсан хөлстэй, шороо тоостой дараалал дунд Солонгос явж ажиллах гэсэн залуус хүүхнүүд мянга мянгаараа эх орон, нутаг ус, гэр бүлээ орхин боолын хөдөлмөр эрхлэхээр одохын хүслээр улайран түлхэлцэн зүтгэлж байлаа. Энэ удаагийн бүртгэлийн тоо нь хэмжээтэй, явахыг мөрөөдөн тэмцэж өрсөлдөгчид нь тогтоосон тооноос дор хаяж найм дахин олон байгаа тухай сураг сонсоод тэр хоёрын урам чухам л бугуй шууны нь яс хугарчих мэт тасхийн хугарав аа. Дараалалыг нь дарж татсан бүдүүн олсноосоо “хувь тавилангийн цулбуур атгасан” мэт салахгүй зуурч, өвөр зуураа хэрэлдэн хэмлэлдэж, хүчтэй түлхэлтээр дараалалаасаа мултарсан зарим нь эрэг дээр шидэгдсэн азгүй жараахай мэт эргээд орох гэж зүтгэн сандарч харагдах олныг атаархангуй харж зогссон Монголхүү:
-Одоо яая гэхэв, харьцгаая даа, гурвуулаа хэмээн санаа алдан өгүүлэхэд түрүүнээс хойш тасралтгүй шогшрон харуусах эхнэр нь:
-Бид хоёр ямар азгүй юм бэ, эртхэн мэдээд хоёр гурав хоногийн өмнөөс оочирлосон бол өдийд овоо урдуур оччихсон зогсож байхгүй юу хэмээн гашуудахад дэрэвгэр сормуустай мэлмэн алаг нүдэнд нь цэлсхийтэл бүрхэн ирсэн нулимс багтаж ядах мэт яах ийхийн зуургүй мэлтэсхийн хальж хацрыг нь даган урслаа. Монголхүү эхнэрээ аргадан тайвшруулж:
- За яахав дээ, хайраа... Хоёулаа өөр шугамаар хөөцөлдөе. “Өгдөг юмыг нь өгч байгаад” ч болов яаж ийгээд явцгаана даа хэмээн бодлогшронгуй өгүүлэхэд, цухалдаж бухимдсан гэргий нь:
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Өгүүллэг: Санжийн ПҮРЭВ : УУЛ, ӨВГӨН ХОЁР
Оруулсан admin on 2017-12-25 14:06:26 (711 уншсан)
\Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт Санжийн ПҮРЭВ-ийн “УТГЫН ЧИМЭГ-2017” наадмын тэргүүн шагналт өгүүллэг\
Баарангийн даваанаас баруун хойш дуниартах цэнхэр уулын салхи урьхан хонгор. Хоёр их говиор хормойгоо хулдаж тэнгэрт завилсан адууны нэртэй аргамаг цэнхэр ууланд удам залгаж голомтоо бадраасан Мятав өөрийгөө тэр тэнгэрийн уулын эзэнд тооцно. Тэр цэнхэр уул, тэр хөх өвгөн хоёр аль алиндаа амь.
Тэр цэнхэр уул өвгөний залуу нас. Айлууд нүүж суух, худаг ус гаргаж хашаа хороо барина. Мятав залуудаа арван хуруугаа мойнийж, алд биеэ агштал хоршооны мал тууж нар салхинд үжирсээр нас биеийг эвхсэн нэгэн. Тэр цаг эдүгээ нэгэнт үлгэр болж, Мятав өдгөө тохитой насыг дөрөөлжээ. Дөч шүргэсэн түүний авгай авсан сураг тэр жил дайны цагийн өртөө зар мэт хоногтоо л тэр цэнхэр уулын айлаас айлд хүрсэн удаатай.
Мятавын эхнэр хотод малаа тушаадаг “Мах комбинат”-ын яргачин хүүхэн гэсэн тун таагүй үг чих шүргэсэн ч тэр хүүхэн унд ус сайтай, урин зөөлөн, олонтой нийцтэй учир төдөлгүй түмэнд сайн хэлэгдэж, Мятавыг олон жил мал туусны хэргээ бүтээсэн гэлцэв. Алтайнхан нэг саймсарсан хүндээ чөтгөр ч байсан нүүр буруулдаггүй зантай.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Пүрэв Санж )
|
|
Өгүүллэг: Н.Бадамжав : Эрт нэгэн цагт
Оруулсан admin on 2017-12-25 13:48:00 (699 уншсан)
"Утгын чимэг 2017" дэд байр Н.Бадамжав.
Тэр гурван өдрийн турш нүгэлгүй харанхуй өтгөн балар тайгыг чиглэн мацаж явна. Өтгөн бавгар сахал нь цан хүүрэгт хөөрөгшсөн, өвдөгцөө шүргэсэн урт гараараа нэг муу жижигхэн модон чарга чирч, сэгсгэр малгай зантгар том духандаа духдуулан, оготогор ангийн дээлээ лавтайяа долоон алд илүү бугуйлаар бүслэж том хар сүх хавчуулсан түүнтэй энэ тайгад хүн байтугай баавгай ч таарсан сүрдэж хар чацга цувуулмаар. Хаа нэгхэн палбигар том гараа бээлийнээсээ шувтлан хөлс нь бөнжигнөх магнайгаа шувтлан зэрлэг араатных шиг өлсгөлөн, гал цогтой жижигхэн нүдээрээ хавь орчныг нэгжин хараад эрхий долоовор хуруугаараа завьжаа инчдэхэд том том цагаан шүд ярайна. Сахал үсэндээ баригдсан ч залуувтар харагдах боловч ширэлдсэн үсэнд нь мөнгөн сор сууж, нүднийх нь доогуур үрчлээ тогтож эхэлснээс харвал тийм ч залуу хүн биш аж.
Энэ тайгад юу байгааг бүгдийг нь би мэднэ гэх шиг хайнга итгэлтэй алхахад дөрөвхөн алхмын зайд саяхан л шаагиж байсан бяцхан хэрэмнүүд бүдүүн хушны нөмөрт биеэ хураан нуугдан, тэртээх цоорхойн хунгарт гэдсээ таттал зоогдсон бугын сүрэг хамаг хүчээрээ цас манаруулан зүтгэлсээр ойн гүн тийш чавхдан сураггүй болно. Харин ойн шаазгай энэ аварга амьтныг дагавал зүсэм улай олох ч юм бил үү гэсэн шиг итгэлтэйгээр энд тэнд нь нисэн бууж анхааралтай ажиглана. Өлмий дороос нь шахуу дэрхийн үргэх хур шувууны сүргийг ч аварга эр үл анзаарна.Модон чаргаа цариг цасан дээгүүр чирч, ул нь зоогдвол зомгол шиг хүдэр цээжиндээ өргөн хэсэгхэн явсанаа аажуухнаар энхрийлэх мэт тавьж цааш сүр пархийсэн алхаагаар нигүүрс, аньсны бут хугачин урагш тэмүүлнэ. Хараачлах байдлаас нь харвал тайгын гүн тийш улам ахихыг хүсч байгаа нь андашгүй.
Задгай цагаан талд бол хэр хүйтэн байгааг андахгүй мэдэж болно. Тайга ялимгүй задгайраад ирэхээр салхины хүч ширүүсч шилний үйрмэг шиг цасны ойлдосуудыг түүний нүүр өөд зүү шиг цацлана. Амьсгаа нь хүйтэн жаварлаг агаарт хөдөлгөөнгүй болж тогтоод уур манан дорхноо царцаж хүдэн болж ард үлдэнэ. Хөлийн дор царцуу цасны талстууд чарлаантайгаар ёолон шажигнаж, шувууд хүйтнээс дайжин бушуухан модод бараадахаар дэвэхээ нь больж зөвхөн сум шиг шунгиналдана.Мань эр ийм тал газар аль болох яарч чарган дээрх ачаа руугаа үе үе хяламхийлгэн гүйх шахам алхаагаа түргэсгэнэ.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Өгүүллэг: Санжаажавын Оюун : Тайгын зул цэцэг
Оруулсан admin on 2017-12-25 13:32:41 (688 уншсан)
Утгын чимэгт оролцож, "Тайгын зул цэцэг" өгүүлэгээрээ тусгай шагнал хүртсэн Санжаажавын Оюун.
Өвгөн оточ бурхантай гүнгэрвааныхаа өмнө нам суужээ. Жижиг хүрэн авдар дээрхи зулын гэрэл гүнгэрвааг гэрэлтүүлнэ. Намрын сүүл сарын жихүүвтэр энэ өдөр тайгын царамд гарч эмийн ургамал түүхээр явах гэж буй тул лус савдаг, ерэн есөн тэнгэр бурханд мөргөж, цэцгийн амь гуйж буй нь тэр. Түүний олбогийн хажууд баахан гялгар ууттай бэлэг сэлт хааш яайшхан овоолжээ. Шавилна гээд удаагүй нэгэн юу болсныг бүү мэд учир тоймгүй бэлэг сэлт өгч, та намайг тайгын цэцгэнд явахдаа аваад яваач гэж эх захгүй шалгаасанд өвгөн оточ эвгүйрхээд буй.
Багш мөргөж, залбирлаа дуусгаад эргэхэд залуу домботой цайнаас аягалан өглөө.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Чадалтай байсан бол...
Оруулсан admin on 2017-12-23 00:21:35 (363 уншсан)
Чадалтай байсан бол..
Чадалтай байсан бол
Уураг тархиараа угжин байж би хөгжүүлэхсэн
Униар дунд сүүмийн гэрэлтэх бүүдгэр оч адил
Урт замын эхэнд зогсоод улс монголоо өргөхсөн
Даанч би ганцаардал, үзэн ядалт,
Үхэж үл болох уртын урт өр төлөөс өчиг цааз нь дэндсэн
Хатуу орчлонд өдөр хоногийг аргацаах жирийн нэгэн харц
Чадалтай байсан бол ...
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
| |
 |
Гишүүн |
 |
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 44 зочин 0 гишүүн байна.
|
|
|
 |
 |
Агуулга |
 |
|
Баасан, 2018.10.19 | · | Н.Найданбат : Уулзах л ёстой учрал |
· | Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой |
· | Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР |
Баасан, 2018.07.27 | · | Huree.MN: Та гэр бүл, найз нөхдөөрөө салхинд гарч амрахаар төлөвлөж байна уу? |
Мягмар, 2018.05.22 | · | ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс |
Баасан, 2018.05.18 | · | Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир : Нар зөвийн Эх орон |
Бямба, 2018.05.05 | · | Т. Амар-Амгалан |
· | Т. Амар-Амгалан |
· | Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос |
· | /Барнангийн Доржпалам/ |
· | Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс |
· | С. Дамдиндорж |
· | Т. Амар-Амгалан |
· | Я. Баяраа |
· | Я.Баяраа: Борооны хэлмэр |
· | Б. Батзаяа: Учрал хагацал |
· | Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар |
Пүрэв, 2018.05.03 | · | Ө. Балжинням: ӨЧИГДӨР |
· | Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР |
· | Б. Баясгалан |
· | Т. Амар-Амгалан |
Даваа, 2018.04.30 | · | Гомпилдоогийн Мөнхцэцэг |
Лхагва, 2018.04.18 | · | Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД .. |
· | Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ... |
· | Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ... |
· | Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ |
Мягмар, 2018.04.17 | · | Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ |
Лхагва, 2018.04.18 | · | Лха Отхан : Монгол нутаг |
Мягмар, 2018.04.10 | · | Хундага нулимс |
Баасан, 2018.03.30 | · | Х. Нямхишиг |
· | Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш |
· | Х. Нямхишиг |
· | Х. Нямхишиг |
· | Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос |
· | Х. Нямхишиг |
· | Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос |
· | Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос |
· | Х. Нямхишиг |
· | Х. Нямхишиг |
· | Х. Нямхишиг |
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|