Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 
Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka
Хайх

Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно...


Шүлэг 		 Шүлэг: Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
Оруулсан admin on 2023-09-12 09:51:28 (1187 уншсан)


Хагацал амсаж өвдөг сөхрөөгүй бол жаргал нь тэр 
Хар санаа атаа жөтөөгүй бол жаргал нь тэр  
Худлаа хэлж хулгай хийгээгүй бол жаргал нь тэр 
Худрагагүй аашилж хуудуугүй загнаагүй бол жаргал нь тэр 

Сагсуу явж бусдад адлагдаагүй бол жаргал нь тэр 
Сархад хүртэж, шаналж хэвтээгүй бол жаргал нь тэр 
Сэтгэлээ нээж ярьж суух ханьтай бол жаргал нь тэр
Сэвлэгийг нь үргээж тоглож наадах үртэй бол жаргал нь тэр

Бүтэн нойр, бүлээн цайтай яваа бол жаргал нь тэр 
Бүгдэд адлагдаж бүрэгээрээ дуудуулаагүй бол жаргал нь тэр
Бэртэгчин загнаж өрөөлийг  гомдоогоогүй бол жаргал нь тэр 
Биеийг бодож бусдыг уйлуулаагүй бол жаргал нь тэр 

Хог түүж гуйлга гуйгаагүй бол жаргал нь тэр
Ходоод чинь хоржигнож хоол нэхээгүй бол жаргал нь тэр
Хөмсгөө  зангидаж гэмшиж  гутраагүй  бол жаргал нь тэр
Хөдөөтэй хоттой хоршиж яваа бол жаргал нь тэр 

Эрхэм чухал анд нөхөдтэй бол жаргал нь тэр
Эх орон ард түмэн эрдэм номтой бол жаргал нь тэр 
Энэрэнгүй сэтгэл эелдэг зантай бол жаргал нь тэр
Элгэн садан ахан дүүсдээ нэртэй бол жаргал нь тэр 

Өвчинд шаналж өвдгөө тэврээгүй  бол жаргал нь тэр
Өнөр бүлээрээ шуугиж өссөн бол жаргал нь тэр
Өрнөөс айж цожиж сэрээгүй бол  жаргал нь тэр 
Өнөөдөр л та тайван байсан бол жаргал чинь тэр 

Яруу найрагч Юндэн овогтой БАЯН-ОЧИР



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
Оруулсан admin on 2023-09-12 09:48:09 (1378 уншсан)


Балар эртнээс  баадантай ирээдүйн чандад
Башир хийрхэл  баталгаат хээрхэл уралцана
Бадаг дууг  аялгуу юунаас  нь салгацгааж
Барууны  цөмийг  хээрийн салхитай  эмхэрдэнэ
 
Үл тасрах аялгуу шиг  согтуу наран гэлдрэхэд
Үр могойн үлгэрийг  усны бидэртэй агтална
Үндэстэй бүхэн  тэнгэрийн сөрөг  тэмцэлдэхэд
Үгүйсгэл оршингуй  өгцөөн нартай сүлэлдэнэ

Сувдан дусал давсны хүчилд нэрэгдэхэд
Суганы товч шувуудийн жиргээ шиг алсрана
Сурах чанадад хувьсгалын дөл бадамлахад
Сураг тавигсад сэмжин үүлс шиг сарьнана

Бэл бэнчин хоёрыг агаар юутай зүйрлэхэд
Бэрд чөтгөр гурвыг бурхан лугаа шүтнэ
Бээс ноён дөрвийн утга агуулгаар зөрчилдөж
Бэх цаас хоёр шиг тойргийн алсад огтлолцоно
 
Агаараар орогнох  үхэл баруун зүүнд дарамтлахад
Амьдрал тэтгэгчийн хомстол ар өврийг дарлана
Алдаж  оносон сумнууд аяганы амсраар чихэлдэхэд
Арван түмэн эс маргаашийн  сарлуу  тэмүүлнэ

Яруу найрагч Юндэн овогтой БАЯН-ОЧИР



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
Оруулсан admin on 2023-09-12 09:47:20 (1293 уншсан)

Шаргал үстэй харийн бүсгүйг би хүсээгүй
Шанз шиг дуутай уяхан хоолойг би хүсээгүй
Шавар баримал шиг хиймэл эрхтэн би хүсээгүй
Шаант чөмөг шиг өндөр бие хааг би хүсээгүй
Шумуул шиг хорон нэгнийг би хүсээгүй
Шувуу шиг хөнгөн хийрхэлийг би хүсээгүй
Шугам шиг сайхан хөлтнийг би хүсээгүй
Шунал шиг халуухан тачаалыг би хүсээгүй

Сайхны өмнө харц буруугүй гэж хүмүүс ярих
Сархадны халуунд боллоо гэж зарим нь бурах 
Саваагүй явждээ гэж залуу насандаа тохох 
Санаандгүй юм болсон гэж хээв нэг хэлэх 

Өнгө мөнгөний энэ орчлон дээр 
Өөр өөр хүсэл байдаг байлгүйдээ 
Өсгийтөн болгоныг би сөгнөхийг ерөөс хүсдэггүй 
Өөрийнхөө бодолд л гагцхүү  үнэнч явхыг хүсдэг

Яруу найрагч Юндэн овогтой БАЯН-ОЧИР



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
Оруулсан admin on 2023-09-12 09:45:25 (1117 уншсан)

Эх орноо би хөдөө нутгаараа төсөөлдөг
Эрхтэй дархтай хэн нэгнээс өмгөөлдөг 
Элэнц хуланцаас ирээдүйн чандад  түүх тээх 
Эзэн нь болсон хөдөөний залуусаараа бахархдаг 

Морин дэл дээр нойр авж үзээгүй
Модон эмээл дээр өдрийг туулж яваагүй
Мойног болтлоо хар ажилд нухлагдаагүй
Моод хөөсөн  багачуудад  хөдөөний залуусаа адлуулахгүй
 
Дөрвөн улирлын нугачаанд өнгө зүсээр гундаагүй
Дөрөөн дээрээс буулгүй жил тойруулж шогшоогүй
Дөнө өвлийн жавраар ховоо татаж үзээгүй
Дөвчигнүүр хоосон нөхдүүдэд  хөдөөний залуусаа адлуулахгүй
 
Халуун нарнаар  хонь   хяргаж нозоороогүй
Хавсрага салхинд  борлон шүдлэн самнаагүй
Хадлан тарианд сар өдрөөр жиндэж үзээгүй
Хацар гоо хөвгүүдэд хөдөөний залуусаа адлуулахгүй
 
Идэр есийн хүйтэнд өглөө  оройдоо мордоогүй
Идэш хоолны цагаар хутга атгаж үзээгүй
Итгэл сэтгэл зүтгэлээрээ хөдөө нутгаа сахиагүй
Энгэсэг болсон  эрхмүүдээр хөдөөний залуусаа адлуулахгүй
 
Жавартай шөнөөр босож гал өрдөж үзээгүй
Жаахан үрсээ хөтөлж  аргал хомоол хормойлоогүй
Жалга довны үзлээр аяга хоосон гаргаагүй
Жадгар хэдэн охидоор хөдөөний залуусаа адлуулахгүй
 
Адуутай ноцолдож айргандаа халамцаж  жаргаагүй
Аргамаг сойж хээр хөдөөгүүр   гандаагүй
Ачаа ачиж улирал дамнан нүүдэллээгүй
Аманцар хээнцэр хүүхдүүдээр хөдөөний залуусаа адлуулахгүй
 
Соёлт хотын залуус та нар  өнгөтэй мөнгөтэй байж болно
Содон сонин ажил төрөл, царай зүсээрээ бахдаж бас мэднэ
Сонсдог үздэг хардаг сэтгэдэг нь өөр болохоороо ялгаравч
Сонирхол амьдралаар нь  хөдөөний залуусыг минь битгий адлаарай  

Эх орноо би хөдөө нутгаараа төсөөлдөг
Эрхтэй дархтай хэн нэгнээс өмгөөлдөг 
Элэнц хуланцаас ирээдүйн чандад  түүх тээх 
Эзэн нь болсон хөдөөний залуусаараа бахархая бахдая. 


Яруу найрагч Юндэн овогтой БАЯН-ОЧИР



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ю.Баян-очир : Мод
Оруулсан admin on 2023-09-12 09:36:41 (1260 уншсан)

Оюун ухааныг задлагч оньсон тоглоом нь мод 
Орон гэр байшин барилга нь бүгд мод
Олон ард түмний маань төрийн тамга нь мод
Онгон хүлгийн уурга хусуур нь бүгд мод

Айраг цагааны аяга тагш нь бүгд мод 
Ариун сайхан хөгжимийн зэмсэг нь бүгд мод 
Айл гэрийн баялаг болсон авдар сав нь мод 
Аяны хүнийг ерөөх сүүний цацал нь мод 

Бурхан тахилын шогол нь мод 
Буу зэвсэг багажны минь иш нь мод 
Бул тэрэг минь бас л мод 
Буур тэмээний маань буйл нь мод 

Миний монгол ард тэр чигтээ мод 
Малын саравч сараа нь бас л мод 
Мишээх бяцхан үрс нь мод л түшиж хөлд орно 
Мэргэн өвгөд хөгшид нь модон эрхээ эргүүлсээр 

Цагаан сарын ууцны цар сав нь мод 
Цалин цагаан цаас нь мод 
Цагийн түүхэн эзэн нь мод 
Цаг хугацааны нотлол нь өөрөө мод

Өтлөөд ирэх үед модон таяг тулж 
Өнгөрөөд буцах цагт модон авсанд л орно 
Өнгөтийн хэдхэн мод бидний амьдралыг тэтгэж 
Өргөн олон ардын хэрэгцээг хангасан мод

Тайрсан модыг хараад хүнийг л бодно
Тарьсан модыг үзээд хүмүүсийг л бодно
Тариад ургуулдаг мөртлөө хүн та 
Тайраад устгадаг нь сонин л юм даа

Яруу найрагч Юндэн овогтой БАЯН-ОЧИР



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Намайг явсны маргааш
Оруулсан admin on 2023-08-22 10:08:51 (1428 уншсан)

Намайг явсны маргааш бороо татарч гэнэ лээ
Би үүл байж
Намайг явсны маргааш цэцэгс хагдарч гэнэ лээ
Би эрвээхэй байж
Намайг явсны маргааш мод нүцгэрч гэнэ лээ
Би навчис байж
Намайг явсны маргааш нуур цантаж гэнэ лээ
Би шувуу байж
Намайг явсны маргааш саахалтын хүү уйлж гэнэлээ
Би инээд нь байж
Намайг явсны маргааш айлын бэр баярлаж гэнэ лээ
Би гуниг байж
Намайг явсны маргааш хөлчүү залуус давхиагүй гэнэ лээ
Би сархад байж
Намайг явсны маргааш л намар болчихож гэнэ лээ
Би зун байж...

Яруу найрагч Б.Болормаа


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Болормаа Б )

Бадарч 	П	 Шүлэг: П.Бадарч : Нулимст борхон болжмор
Оруулсан admin on 2023-05-15 09:27:21 (2284 уншсан)


Хаахнаас ч юм бэ нисэн ирж

Харуулын бяцхан шовгор дээр минь

Хээрийн хөөрхөн болжмор суугаад

Хэсэг юм шулганан хэллээ

Зүрхнээс ч жаахан энэ амьтны

Зүрх нь бас догдлон байна

Хөнгөн өдөө сэрвэгнэн чичиртэл

Хөөрсөн зүрх нь цээжээ түлхэлнэ

Ботгоных шиг уяхан нүдтэй юм

Болоочгүй бас түүндээ нулимстай юм.

Бугын бидэр шиг үелээ жигүүртэй юм

Буурал сөд өдөн дунд нь байх юм

Навчин чинээхэн далавчаа эцээн

Наад хөөрхөн зүрхээ булгиулан

Ботгон нүдэндээ нулимс гүйлгэн

Борхон шувуу минь юу гэж ирээв.

Үүрийн ягаан жаварт хөөрхий

Үүрэглэж суугаад даарсан ч юм уу даа

Өөр шигээ үүрийн жавраар

Өндөрт зогсоо намайг гайхна уу

Өөрийн чинь хэлийг мэдэхгүй болохоор

Өдөт борхон минь чамд би үг хэлье !

Хайртай ээжийнхээ мээмийг дэрлэн

Хархан нүдтэй нялххан монгол

Томоогүй наадмаа зүүдлэн мишээхийг

Тооноор нь чи хараад ирэв үү

Агьт талын адуун сүргээс

Алиахан унага унтаж хоцроход

Амраг эх нь эрэгцэн хайрлахыг

Ажиглаж чи үзээд ирэв үү

Баатар нь тэр тоглон зүүдэлж

Хүлэг нь тэр томоогүй унтаж

Эр цэрэг би хилийн харуулд

Эх орон тэднийгээ хамгаалж байгаа юм даа.

Хүүгийн бие цээнд хүрэх цагт

Хүлгийн унага шандас чангарах үед

Хүүгээн би сэрээж гэртээ харина

Хүлэг морьтойгоо тэр минь энд зогсоно.

Эх орныхоо энхийг хамгаалж

Энэ харуулд тэднийг зогсоход

Өөр унага талдаа бас унтаж

Өлгийдөө бас нэг хүү зүүдэлнээ

Эх орноо ухаант хүн гэдэг

Ингэж л уламжлан хамгаалж байдаг юм

Өглөө бүрий нь амгалан байлгах гэж

Өндрийн харуулд цэрэг эрс зогсоо байна

Жаргалтай дэлгэр эх орон гэдэгт

Жаалхан шувуу минь ч багтдаг болохоор

Нулимст борхон минь эндээс цааш хүний газар шүү

Нутгийнхаа зүг эргэж чи минь нис дээ!


1971 он



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бадарч П )

Шүлэг 		 Шүлэг: П. Бадарч : Эхийн сэтгэл
Оруулсан admin on 2023-05-14 19:18:00 (52560 уншсан)



Ижий нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй
Сааль сүүндээ дэвэлзсэн ч
Санаа сэтгэл дэгэлзсэн ч
Сарних бодлын үзүүрт үр минь торойно
Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү
Амьтан хүн уншиж байна
Сайхан дуу зохиож гэнэ миний хүү

(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 37/8 | Зохиогч : Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Эр Цэргийн Баярын Мэндчилгээнүүд
Оруулсан admin on 2023-03-18 21:59:00 (74504 уншсан)

Эр цэргийн алба хаасан, дүйцүүлсэн, хаагаагүй, хаах гэж байгаа, зугтаж бултсан ч гэсэн шаардлага гарвал эх орноо хамгаалахад бэлэн байгаа Монголынхоо бүх эрчүүдэд Зэвсэгт хүчний яруу алдарт 101 жилийн ойн баярын мэдн хүргэе

Хулан тахийн унагийг гартаа оруулан номхоруулж
Хол ойрын хүмүүст гайхагдан магтагдаж үзээгүй ч
Арван алдын ургыг агтны толгойд углаж
Аавын цагаан буяныг эдэлж явсан удаатай та эр хүн
Эрээн асарын өмнө зодог шуудаг өмсөж ...



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 5/1 | Зохиогч : Шүлэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Болормаа : Цэргийн нууц
Оруулсан admin on 2023-03-18 21:38:40 (6655 уншсан)

   Сая л бүртийх үүлгүй анивчин гялалзаж байсан од мичдийг хоромхон зуур бараан үүл бүрхэж, алсад тэнгэр нижигнэж
 цахилгаан цайлсхийх нь удахгүй энд бороо орно гэдгийг илтгэх мэт.Хэд хэдэн салхивч онгорхой боловч олны бүлээн амьсгалтай бүгчим агаар бас хөлс,шивэр,хулмасны үнэр холилдсон тэр гээд хэлэх аргагүй эвгүй үнэр,хамар цоргин мэдрэгдэвч энэ нь Хүрэлбаатарт огтхон ч хамаагүй дасал болсон үнэр танар байлаа.Хүрэлбаатарын нойр аль хэдийнээ хулжиж,хий дэмий тийчлэн хэвтэхдээ,хорвоо ертөнцийн элдэв хачин эх захгүй,эрээвэр хураавар бодол сэтгэлийг нь үймрүүлнэ.Арваад хонгийн дараа халагдах болсон  Хүрэлбаатарын яарсан сэтгэлд  арван хоног арван жил шиг санагдмой.

(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 15/3 | Зохиогч : Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Догмид :
Оруулсан admin on 2023-03-18 15:29:39 (10667 уншсан)

Гониогийн манай хоёр олон жил хаяа хатган айлсч, хүн малгүй ижил дасал болсон байлаа. Ганц удаа салж нүүсэн чинь нохой маань хүртэл хоёр гэрийн хооронд гүйгээд сүүдэрт хэвтэхээ больсон тул дахин эргэж айлсав.

(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 17/4 | Зохиогч : Өгүүллэг )

Энхболдбаатар 	Д	 Дууль: Таньцаг байсан цэргийн залуу минь
Оруулсан admin on 2023-03-18 14:30:57 (8720 уншсан)

(Дууль)
Зовлон үзсэн бүсгүй дүүдээ

Хажууханд ирчихзэ юү гэлтэй
Хачин тод гялалзах
Өнгө төгөлдөр оддоороо гоёсон
Өвлийн шөнө шиг цэвэр цэлмэгхэн явсан
Ах минь...
...Анд минь...

(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Дууль | Оноо: 5/1 | Зохиогч : Энхболдбаатар Д )


Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Номхон команд
Оруулсан admin on 2023-03-18 04:45:09 (12092 уншсан)


Ганцхан бид далавтай өвгөний хүү
Шүлэгээ унших гэж байна чимээгүй
Галын шугаманд эрсэдсэн цэргийн
Сүүлчийн амьсгаа сонсогдож байна чимээгүй ээ
Тамсагийн зуравдугаар девиз оройн тоондоо жагсаж байна
Таны миний өвгөд залуугаараа одоо энхрий нутгаа дуулж байна чимээгүй
Хатан дөрөөн дээрээ бөхийж зүүн хацраа үнсүүлсэн хүү нь
Халхын голын тулалдаанаас халагдаж ээждээ ирсэнгүй
Сайхан дээл эмээл хазаар зэхээд
Саахалтаас бэрээн тандсан өвгөнд
Хүү чинь эрсэдсэн гэж хэлж чадаагүй ухуулагч
Хүүшлээд даачих сүүдэр дунд ганцаараа уйлж байна чимээгүй ээ



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 15/3 | Зохиогч : Гүрбазар Ш )

Мэдээ, мэдээлэл 		 Мэдээ: Цэргийн Баярын мэнд хүргэе! Зөвхөн монгол Эрчүүддээ
Оруулсан admin on 2023-03-17 04:30:15 (9815 уншсан)

Эхийн цагаан сүү нь үгүй ч
Эцгийн халуун хайр нь байдаг
Эр цэргийн албанд мордоогүй ч
Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг

Нулимс гаргам ширүүн үгтэй ч
Нуугдмал сэтгэл нь дэндүү уян
Зангидаж атгасан гар хатуу ч
Зүрхэндээ тэд дэндүү өрөвчхөн

Өдөөд ирэх дайсны өөдөөс
Өрсөөд давших нь МОНГОЛ Эрчүүд
Өөрийн гэсэн эх орон, эмэгтэйчүүдээ
Цээжээрээ хамгаалах МОНГОЛ Эрчүүд



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Мэдээ | Оноо: 5/1 | Зохиогч : Мэдээ, мэдээлэл )

Ерөөл,  	Магтаал	 Ерөөл магтаал: Цагаан сарын мэндчилгээний үгс
Оруулсан admin on 2023-02-20 18:03:15 (1710 уншсан)

Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж 

Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ

Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй 
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой

Найман зууны түүхийг Нар зөв хурайлсан 
Намхан хүлэгээ унаж Дэлхий зулайд омoгшсон 
Нар сүлдтэй Монгол түмэн минь бар жилээн үдэж 
Настан буурлаан цэнгүүлэн Туулай жилээ угтаж байна
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа 
Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингэсийн угсаа 
Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай 
Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай 
Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй 

Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье

Есөн товчтой дээлээ эвхээсийг нь гаргаж өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд 
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод 
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад 
Аагтай шаргал цайг нарны туяатай самарч 
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд 
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж 
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ 
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй 
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой

Төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотлоороо сайхан шинэлээрэй!

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч, 
Уудам хєх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж, 
Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж, 
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй 
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй 
Буурал жил улирч, буянт жил морилох нь 
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь 
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож 
Дэлгэр сайхан сэтгэлтэй 
Дээл бүсэн гоёлтой 
Дэлхий тэнийм баясгалантай 
Дээдэс нялхаст бэлэгтэй 
Хоймортоо нарны бурхадтай 
Хажуудаа насны бурхантай 
Эрүүл энх саруул сайхан

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Дэлгэр сайхан сэтгэлтэй 
Дээл бүсэн гоёлтой 
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй 
Хоймортоо нарны бурхадтай 
Хажуудаа насны бурхантай 
Эрүүл энх саруул сайхан 
Эрч дүүрэн сэтгэл түвшин 
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Буян номын гэгээ тооноор чинь цацарч 
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж 
Буурал өвгөд халуун ам бүлээрээ цуглан 
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй. 

Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр 
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр 
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр 
Шинийн нэгэн хэмээх эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй

 

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хєх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж, 
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй.

Дээрээ тэнгэрийн нартай 
Дэргэдээ ханийн нартай
Өвөр дээрээ үрийн нартай
Өөдлөн дэвшиж, өсөн дэвжиж яваарай`


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Ерөөл магтаал | Оноо: 0/0 | Зохиогч : Ерөөл, Магтаал )

Ерөөл,  	Магтаал	 Ерөөл магтаал: Цагаан сарын мэндчилгээний үгс
Оруулсан admin on 2023-02-20 18:02:25 (1477 уншсан)

Цагаан сарын мэндчилгээний үгс
Буян номын гэгээ тооноор чинь цацарч

Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрээ цуглан
Бүгдээрээ элбэг сайхан шинэлээрэй!

                        ооо

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч
Уудам хөх тэнгэрээсээ уужрал авч, ухаарлаа сэлбэж
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй!

                         ооо

Дээрээ тэнгэрийн нартай 
Дэргэдээ ханийн нартай
Өвөр дээрээ үрийн нартай
Өөдлөн дэвшиж, өсөн дэвжээрэй!

                        ооо

Жаран жарны түүх жаргал хурайлж уухайлна

Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна

Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна

Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

                          ооо

Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд

Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү

Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод

Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

                          ооо

Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр
Хатан өвлийн жаврыг хураан золгох ерөөл дээр
Хөх Монгол даяараа дээдлэн өргөх цацал дээр
Хаврын тэргүүн сар жаргал цацруулан айсуй
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
 

                         ооо

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

                        ооо

Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл, бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс, нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх, саруул сайхан
Эрч дүүрэн, сэтгэл төвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
 

Т.Туул 


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Ерөөл магтаал | Оноо: 0/0 | Зохиогч : Ерөөл, Магтаал )

Ерөөл,  	Магтаал	 Ерөөл магтаал: Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Оруулсан admin on 2023-02-19 18:05:22 (1644 уншсан)

Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг
Хүүхдүүд:

Буурал жил морилж

Буянтай жил ирж

Өвгөн жил морилж

Өлзийтэй жил ирж

Ахас буурал настангуудынхаа

Амар мэндийг асууя

Сар шинэдээ

Сайхан шинэлж байна уу ?

 

Хүүхдэд зориулсан өөр мэндчилгээний үг байвал бичнэ үү.

 

 

Д.Санжжав    “Мэдэж авлаа”

 

Цагаан сарын шинийн нэгний өглөө

Цайгаа чанаж гоёлоо өмсөөд

Тооноор нар тусахын үед

Томчууд хүүхдүүд өвөөгийн цуглаад

Гэр дүүрэн хүмүүс хоорондоо

Гар зөрүүлэн бүгдээрээ золгов

Ажаад байсан чинь

Аав ээжтэй золгосонгүй

Ах бэргэн эгчтэй золгосонгүй

Авгай нөхөр хоёр хоорондоо золгодоггүй

Ардын ёс байдгийг мэдлээ.

Айл гэр болж тоглохдоо

Алимаатай би золгохгүй

 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Ерөөл магтаал | Оноо: 0/0 | Зохиогч : Ерөөл, Магтаал )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Оруулсан admin on 2023-01-24 12:29:22 (2634 уншсан)

Сэрүүн дэнж дээр эгнүүлэн барьсан хэдэн гэрийн гадаа уяатай морьд багшран хөлтэй найр болж буйг илтгэх ажээ. Уртын дууны шуранхай хадах их гэрээс онгож гандсан хүрэн хамбан тэрлэг, цагаан гэхээсээ бор гэмээр даавуу малгай духдуулсан дөч эргэм насны эр гарч ирээд уяатай морьдын зүг яаралгүйхэн алхлаа.
Тэр хүн уяатай морьд дундаас олойртсон их гэдэстэй хээр морийг тайлах зуураа бүснийхээ үзүүрээр хөлсөө шударлаа. Түүний хээр морь эргэн хоргодож хэд хэдэн удаа хазаар дугтарсан боловч тас няс буух суран ташуурын хүчинд арга буюу пөг пөг шогшууллаа.

Тэнгэрт бүртийх ч үүлгүй харин хааяа нэг нисэж яваа шувууны сүүдэр газраар хар зураас татуулан өнгөрнө. Намрын эхэн сарын хайлмагтсан шар нар амьтан бүхнийг алагчлалгүй гийгүүлж авай. Нөгөө эр найрын гэрүүдээс холдон мориныхоо амыг татаж яаралгүйхэн гэлдрүүллээ, Энэ хүнийг Олдох гэх боловч нутгийнхан нь түүнийг Хар Олдох л гэнэ. Хар Олдох бодолд дарагджээ. Ер нь Олдох хээр морьтойгоо бодол дарагдан толгойгоо унжуулж явсан уу гэвэл үгүй. Хангай дэлхийгээс хишиг хүртэж хээр мориныхоо нурууг хотойтол тарвага ганзагалаж, бараан царайн дундаас илт ялгарах морин цагаан шүдээрээ исгэрүүлэн явсан нь даанч олон,
Хар Олдох хаврын сар дөнгөж гармагц л шар үсээ хаяж гүйцээгүй цүдгэр хээрийнхээ дэлийг хичээнгүйлэн засаж ажилдаа гарна. Айл, ах дүүсээр бууж мордон ирэх намар хийх наймаагаа тохирно. Хаврын хаварт заавал ингэнэ. Нутгийнхан нь түүний энэ явдлыг наймаа хийлээ гэж шоолох боловч ихэнх нь худлаа хэлдэггүйг нь бодож чимээгүй л байдаг ажээ. Харин энэ явдалд түүний эхнэр Хажид үнэн голоосоо дургүй:
- Миний өвгөн намар л хэдэн арьсаа бөөгнүүлж байгаад авцаа өгцөө хийгээч гэвэл ангийн тэнгэр хаяагүй цагт намар, хавар хоёрт ялгаа юу байна гэж бүр онгирох янзтай болж цээж хөдөлгөнө. Мориных нь хөлөөр чулуу тас няс үсрэхээс өөр чимээ анир огтхон ч алга.
- Юу юу гэнэв? Муу сагсуу новш. Миний хэдэн хүүхэд турж үхлээ гэж би түүнээс гуйлга гуйгаа юу. Уусан аяга тагш юмаа аятайхан шингээж чадахгүй олон хүний дунд миний муу муухайг дуудна гэнээ.
Чи амьтан хүн дууриаж халзан цагаан хонь мал амалж өвчигнөх яахав. Чи тийм баян юм бол цаад турж үхэх гэж байгаа хэдэн хүүхэддээ ганц төлөгний мах зулгаалгаач. Yргэлж тарваганы мах идээд байвал турж үхдэг юм гэнэ лээ шүү гэж найран дээр Баадгайгийн хэлсэн үгийг бодох тусам уйлах ихдэж, уурлах багадаж явлаа. Олдох ингэж хэлүүлээд найрнаас мордон гэлдрүүлж яваа нь энэ ажээ.


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
Оруулсан admin on 2023-01-04 10:12:06 (2588 уншсан)

“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ
II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ

МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно.  Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна. 

Сааюугийн Баттулга

                          ТЭНГЭР ҮР

Хүү ижийгээ элгээ эгштэл санана. Зарим шөнө ижийтэйгээ уулзаж зүүдлэх хэдий ч нүдээ нээх төдийд дахиад л ижийгээсээ хагацаж орхино. Тэр нэгэн өглөө гэрт нь юун тухай яриа болоод буйг хүү ойлгоогүй. Хэн нэгний хүндээр санаа алдахтай зэрэгцэн "Барааг нь ч харуулалгүй аваад явчихлаа. Тэгдэг л учиртай юм гэнэ" хэмээн хоолой зангируулахыг там тумхан сонсоод аавыгаа буцаж ирснийг мэдсэн ч нойроо харамлан хөнжил рүүгээ лавхан шургаж билээ. 
Хүүг ханатлаа унтаад сэрэхэд хоймрын авдар дээр ижийнх нь зургийг байрлуулж өмнө нь зул өргөсөн байв. Өдөр нь хөдөө нутагт ховорхон үзэгддэг алим жимс тэргүүтнээр ширээ засч ойр хавийнхнаа цуглуулан будаалга үйлджээ. Тэгэхдээ тэрхүү амттануудаас ижийнх зурагны өмнө арай л бага дээжилсэн мэт санагдахад хүү өөрт оногдсон хувиасаа нэмж тавив. Хүүгийн энэхүү үйлдлийг анзаарсан томчууд яагаад ч юм буруу харж нулимсаа чимээгүйхэн арчицгаахыг хүү анзаараагүй билээ. 
Энэ өдрөөс хойш олон хоног өнгөрсөн ч хүү ижийнхээ буцаж ирэхийг тэвчээртэй хүлээсээр л байлаа. Эцэг нь нэгэнтээ "Ижий нь тэнгэр лүү явчихсан. Миний хүү том болохоороо ойлгоноо" гэж хэлээд духан дээр нь удаан гэгч үнэрлэжээ. Хүү эцгийнхээ юун тухай хүүрнээд буйг ойлгоогүй ч “Ижий яагаад тэнгэр лүү явчихсан юм бол, яагаад буцаж ирэхгүй байгаа юм бол?” гэж бяцхан тархиндаа цаг үргэлж бодож явах болжээ. Өвс ногоо гандан, гол ус зайртах дөхөх тусам хүүгийн санаашрах улам ихсэж гэрийн хаяа түшин суугаад оргил тэргүүн нь манан будан дунд үүлс сүвлэн дүнсийх тэртээх догшин хүрэн хайрхны зүг ширтэн суух болов. 


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
Оруулсан admin on 2023-01-04 10:10:01 (2801 уншсан)

“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ
II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ
МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно.  Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна. 

Эрдэнэ-Очирын Ганболд

              АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР

        Хүнсний тов хийсэн дэлгүүр ажиллуулдаг Баатарчулуун сарын орлого, зарлагын тооцоо хийж суутал гар утас нь тожигнон дуугарч “ээж минь” гэсэн нэр жирэлзэн гарч ирэхүй дор яаран авав. 
          - За хүү минь, ээж нь нутагтаа л очоод ирмээр байна. Хоёулаа нөгөөдөр өглөө эртхэн гарах уу? Зам сайхан болсон, өглөө эртхэн гарвал оройдоо амжаад оччихдог гэсэн. Төрсөн буурин дээрээ хөрвөөж, аав, ээжийнхээ нутгийг эргээд ирмээр санагдаад болдоггүй. Миний хүү унаа унаш чинь бэлэн биз дээ? гэж ар араас нь давхцуулан их л цухалхан ярив. 
       -Тэгье, ээж ээ гэж хэлээд Баатарчулуун яаран босов. Ээж нь өдөр бүр залгаад байдаггүй, хааяа залгавал  цөөн хэдхэн үг хэлдэг,   ойр тойрондоо “Хэцүү Цэрэн эгч” гэж алдаршсан хүн. 
         Баатарчулуун олон жил худалдааны байгууллагад ажилласан нягтлан бодогч, эхнэр нь худалдагч болохоор дэлгүүрийн ажил эмх цэгцтэй, тэгээд ч олны хөлийн газар, бүр дээр үеэс “Цагаан хуарангийн цагаан дэлгүүр” гэж нэршсэн, одоо ч энэ нэрээ хадгалсаар буй. Дэлгүүрийнхээ дэргэд шахам шинэ орон сууцанд төвхнөсөн,    давгүй унаа машинтай, бас компанийн захирал гээд Баатарчулуун  юм юмтай болж амжсан ажилсаг, овсоотой эр. 


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Өгүүллэг )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 127 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Т. Баатардорж	46х18х20, керамик
Эхийн хайр
Хэмжээс: 600x800 184k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5012

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-142.JPG
Хэмжээс: 600x450 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4001

Зураач : Б.Хонгорзул
khongor017.jpg
Хэмжээс: 600x475 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5137


Агуулга
Monday, 2024.07.01
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn