|
|
Вэб сайт хийнэ, байрлуулна ...
|
|
Хайх
Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно...
|
Шүлэг: Х.Бөхманд: Үүл
Оруулсан admin on 2015-08-11 17:16:27 (3487 уншсан)
Х.Бөхманд: Үүл
-Намайг бага байхад маны нутагт
Ноолуурт шороо биш
Шороонд ноолуур холиж зарсан
Нэг худ аав байсан юм...
Үүл -
Тэнгэрийн ноолуур юм.
Гуужихад нь булаацалдаж
сэгсчсээр байж
Ширхэг үнэгүй болгосон юм.
Гэхдээ шороо холиод зарахад
болдог л биз...
Okinawa
2015.06.17
/Түмт Шинэ хөрвүүлэв /
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Өвөр Монголын яруу найраг )
|
|
Шүлэг: Х.Бөхманд: Тагтнаасаа
Оруулсан admin on 2015-08-11 17:11:43 (3893 уншсан)
Х.Бөхманд: Тагтнаасаа
-Энэ хотыг хүмүүс бор шувууных гэдэг
Энүүхнээр биеэ үнэлэгч биш нэг охин байнга орж гардаг...
Тагтнаасаа далласан гар минь
Чанх дээшээ тэнгэр
Үүлтэй баяр минь
Цагтаа үүл
Борооных л байх албагүй ээ...
Тагтнаасаа үдсэн гар минь
Цагаан хар газар
Өвстэй гуниг минь
Чамд би
Хайрын л байх шаардлагагүй ээ...
Тагтнаас чи минь
Долоон давхар холоо...
Тагтнаас чинь би чамд
Таван давхар ойр оо...
Тагтан дээрээ би
Ороо,бас сэтгэлээ дэлгэж ээдэг ээ...
2015.06.16
Okinawa
/ Түмт шинэ хөрвүүлэв/
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Өвөр Монголын яруу найраг )
|
|
Шүлэг: Ш.Азжаргал : Бүсгүй минь
Оруулсан admin on 2015-08-11 13:10:02 (3323 уншсан)
Унаж, бүдэрч, алдаж байж ухаардаг хорвоод
Уйлж, шаналж, цөхөрч байж хатууждаг юм аа зүрх гэдэг
Хуурмаг учирлыг хагацлын нулимсаар угааж байж л
Хурмастаас илгээх ханийн жаргалтай учирдаг юм аа сэтгэл гэдэг
Дуусахгүй мэт зовоох энэ хүйтэн өдрүүдийг
Дурсамж болгохын тулд цагийн зүү эрэгсээр байна
Сэтгэл бүхэн туулаад гардаг энэ жихүүн шуурганд
Сэмэрсэн ч бай, урагдсан ч бай тэсээд гараарай бүсгүй минь
Урсаад зогсохгүй нулимсаа битгий хорь оо, асгаж л байг
Ундраад болохгүй шаналалаа битгий цагд, үерлэж л байг
Эргэж ирэхгүй зовлон сэтгэлд чинь нэг удаа үдлээд буцаг
Энэлж нэрсэн нулимсанд чинь хөлчүүрэнхэн жаргаад яваг
Хаяад явсан амрагаа үзэн ядвал ч яд
Хагацал үзүүлсэн тавьлангаа харааж зүхвэл ч зүх
Шалдаа буутал шаналж галзуурвал ч л галзуур
Сайхан ирээдүйн төлөө төлөх төлөөс чинь болог
Сая сая зүрх даваад гарсан даваа
Сайхан бүсгүй бүрийн уйлаад үзсэн нулимс
Зуурдхан дурлал хэдий ч жаргал үлдэх дурсамж
Зүүдний учирал дуудаж аз авчрах хагацал
Унаж, бүдэрч, алдаж байж ухаардаг хорвоод
Уйлж, шаналж, цөхөрч байж хатууждаг юм аа зүрх гэдэг
Хуурмаг учирлыг хагацлын нулимсаар угааж байж л
Хурмастаас илгээх ханийн жаргалтай учирдаг юм аа сэтгэл гэдэг
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Д. Батзул : Хайр
Оруулсан admin on 2015-08-10 21:25:29 (3774 уншсан)
Зулай төөнөх алтан нарыг
Зүрхэндээ шингээгээд чамдаа өргөхсөн
Зуурхан сэтгэлээ уяаж хургуулаад
Зөвхөн чамтайгаа сэтгэлээ холбохсон
Өндөр сарьдгийн оргилд гараад
Үзэмжит тэнгэрээр гэрчлэн байж
Өр зүрхнийхээ чандын чандад
Үргэлж хайраа тээж явахаа амлахсан
Зөөлөн гунигийг зүрхэндээ уйлуулж
Зөвхөн чиний хайранд шингэхсэн
Зүүд эрхшээж зүрхээ хатируулсаар
Зүгээр л дэргэд чинь уусаж өнжихсөн
Дассан сэтгэлээ итгэлээ болгоод
Далдхан хүслээ зүтгэлээ болгоод
Даль жигүүрээ хайраараа хийгээд
Дэргэд чинь очоод сэтгэлд чинь үүрлэхсэн
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Батзүл Д )
|
|
Дууны үг: Д. Батзул : Жаргал бидэнд бий /Дууны үг/
Оруулсан admin on 2015-08-10 21:24:39 (3916 уншсан)
Дуурсах алдрыг бүтэн байлгах
Дүүрэн жаргалтай амьдрал бидэнд бий
Саруул ухаанаар хүслээ өргөх
Суу билгийн элбэрэл бидэнд бий
Дахилт:Цагаан цайлган хонгор үрсийнхээ
Цэвэр энхрий харцанд нь уярана
Өвөр дүүрэн ханийхаа хайранд
Үүрд мөнхөд жаргаж амьдарна
Тайван саруул насныхаа амьдралд
Тэтгэн хүндлэх анахн дүүс бий
Тэнүүн сэтгэлдээ хорвоог урлах
Тэнхлүүн уужим ухаан бидэнд бий
Дахилт:Цагаан цайлган хонгор үрсийнхээ
Цэвэр энхрий харцанд нь уярана
Өвөр дүүрэн ханийхаа хайранд
Үүрд мөнхөд жаргаж амьдарна
Түмэн олныг тэтгэж жаргаасан
Дэлгэр сайхан нутаг бидэнд бий
Төрмүүд биеийг минь огшоож өндийлгөсөн
Түүх шаштиртай босоо заяа бий
Дахилт:Цагаан цайлган хонгор үрсийнхээ
Цэвэр энхрий харцанд нь уярана
Өвөр дүүрэн ханийхаа хайранд
Үүрд мөнхөд жаргаж амьдарна
( Сэтгэгдэл бичих | Дууны үг
| Оноо: 0/0 | Зохиогч : Батзүл Д )
|
|
Шүлэг: Д. Батзул : Хойчийн буян
Оруулсан admin on 2015-08-10 21:23:41 (4050 уншсан)
Алга өөд харуулахуйяа ариун зул бадмаалахуй
Ариусахуйн гүмүдайн их элбэрэл түмэн зүгт цацрахуй
Өршөөлт мөнгөн бумба ертөнцийн өнгөөр бөөлжихүй
Өлмий тоссон аврал энэрэхүйн хүрдэнд эргэхүй
Тарнийн хүч сувдархуйяа өршөөлийн үүднээ чиглэхүй
Тангад туульсийн замнал эрхнээ хөрвөөж эрхшээхүй
Далд сэтгэлийн ариусал бурханы мутарч уусахуй
Даалинд шингэсэн шившлэг арц ганганаа ариусахуй
Бөөлжих эрдэнэсийн туяа сарны цацраганд ариусахуй
Бүгээн их айлтгал маналын залаанд дүрлэгдэхүй
Дүйнхэр зонховын эрхшээл атаат тэнгэрийг шүтэхүй
Дүр хойтохын заяаг даган эргэж золгохуй
Заяат тэнгэрийн айлтгал мэлмийн харцыг ширгээхүй
Замаг ногоон баринтганд цүнз рашаан шингэхүй
Нар хаждын айлтгал ханилгийн орноо зорчихуй
Наслахуйн их тавилан оршихуйн ертөнцийг зааглахуй
Арван зүгийн хангал аргамжхуйяа их хөллөхүй
Арлаг тарлан омголтохуйн ариун рашаан шившлэхүй
Зүүд охорлохуйн өрлөгөөн зуур даран хэвтэршихүй
Зуун тохой майдар зүрхэн бичээснээ залгахуй
Голомт хойморлосон маналваань их дүрнээ сэнтийлэхүй
Говийн их Лхаа зүрхний түмэн хүслийг хэмжихүй
Гүр дарзын хүрэл бичээс түмнээ өндийн исгэрэхүй
Гүнгэрваа даасан өглөгийг хойчийн буянаа өргөхүй
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Батзүл Д )
|
|
Шүлэг: Д. Батзул : ХҮН ОРООЛОН
Оруулсан admin on 2015-08-10 21:22:19 (3769 уншсан)
Зүүний сүвэгчийн чинээ андын сэтгэл шавхарч
Зүүд сарнихын чинээ ажил үйлс бүдэрч
Сар хиртэхийн чинээ санаа бодол сарниж
Сааль сүү гашилах шиг сааралтсан амьдрал үргэлжиллээ гээд . . ,
Хараал урсгаж хамаг бүхнээ ашиглаж хөндийрүүлсэн
Халгаж хавирсаар ижий ааваасаа хөндийрсөн
Хамаг буруу мууг бусдад нялзаасан
Хачин чихтэй хүний төрхтөн их болжээ
Үнэн худал, өнгө зүс, улсын сэтгэл ялгахгүй
Өмхийрч муудсан санаатай мулгуу нэгэн рүү зүтгэсэн
Халамжит хайрын сэтгэлийг хар муугаар харсан
Харалган бодолтой, хахирхан зантай хачин этгээдүүд их болжээ
Худал хэлж, хулгай хийж, хуурч мэхэлсэн
Хуруу тоолж, хумсаа мэрж хулчигнасан
Биеэ хэртүүлж, сэтгэлээ булингартуулсан
Билгийн нүдний цог нь бүхсэн хүний оронцог их болжээ
Сурч мэдэхийн сүвгүй юм шиг санасан
Шуурган дунд замхарчих хүслээ хяссан
Мэргэн ухаан, цэцэн билгийн суугүй мэт загнах
Мэдрэл нь цочмог муу хүмүүн их болжээ
Дайрч давшиж, дальдчиж нуугдахыг урдаа гаргасан
Нүд хальтаруулж нүгэл хургуулж амьдарсан
Үг сөрж, үйлдэл бүр нь сүүдэр дагуулсан
Үзэсгэлэнт эхээс төрсөн ч үзлийн муу хүн ороолон бологсдод зориулав.
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Батзүл Д )
|
|
Шүлэг: Д. Батзул : Ханьдаа бичсэн захидал
Оруулсан admin on 2015-08-10 20:46:30 (6555 уншсан)
Хайрт хань, халамжит гэргий, хамгаас энхрий, хамгаас ялдам, хонгор үрсийн минь эх, ханьдаа зориулав.
Орчлонгийн салхи буйдхан урсахдаа
Оломгүй далайг эрчлүүлж хөврөнө
Оюун ухаанд бодол хөлөгдөж өнжинө
Одоо ч түүнийгээ бодлогширон санана
Тэнүүн өглөөний царам жихүүцэм
Тэнгэрт үүрсэх үүлс өрнүүхэн
Тэртээд үзэгдэх дүр тодхон
Тэмтчих сэтгэлийн хөг нь сулбагархан
Ган үзэг гарт минь хөлөрнө
Гадаа харанхуй ч сэтгэл минь сүүмийх гэрэлтэй
Гарчиг бараадах хэдэн үгс минь өнчирнө
Ганцхан чамдаа зориулах гэж би хөшингөтнө
Ор нь дотор зүүд хулжиж эрхшээнэ
Одоо ч хүртэл бодолд чи минь уяатай
Орлох зүйлгүй гэсэн шиг сэтгэл минь өнчирнө
Ойрхон зуур тэрлэг нимгэн хайраар би дутна
Нүд анихад бодол зү үднээ сүлэгдэж гашилна
Нар гарахад зүүд зөн аятай бүдчинэ
Намайг чамайг бодов уу гэлтээ орчлон уйлагнаж
Насны жавар хургаж нартад хайр минь өнчирнө
Салхи зүрх сэтгэлийг хэдэнтэй зүсэж сарниулна
Санаанд бодол эмжсэн хайр шаргуу шураглана
Санчиг бууралтахын энтэй итгэл хөгзөрч зөхөрнө
Сарниулахгүй юмсан гэж сэтгэлээрээ хучиж аргадна
Амраг чиний минь хайр халамж үгүйлж ....
Алдсан бүхэн минь хүсэл ээрч нүднээ үзэгдэнэ
Ариун бүхнээ баринтаглан шүтэж амьдрахсан гэж
Алдаа оноогоо дэнслэн эр хонгор сэтгэл мэгшинэ
Халуун сэтгэл тэр дороо хөлдөх шиг хяслантай
Хамаг биеийг эзэмдэж бишгүйдээ нэг тарчилаана
Харалган бодолдоо бүдчин явсан хүний мөр
Хангал догшин хөлөг шиг өөдөө цогиж омголзоно
Амьсгаа давчидсан хайранд харуусал хагацал хоормоглоно
Аньсхан дунд минь нулимсан буйлаан үзэгдэнэ
Аясаар ирэх жаргалыг даллаж зөхрөж урихгүй
Аяандаа үүднээ өглөөний нартай хамт жиргэнэ
Нэрэлхэж үзээгүй омголон зангаа онги татаж
Надад чинийхээ сэтгэлийг аргадаж үүрсэхсэн гэж
Нартын амьдралын үгэн хүлэг минь өндөлзөнө
Намайг чамайгаа хайрлаж байгаа гэж өмөлзөнө
Хэлэх үг минь хэдхэн үгний өчил биш
Хийх зүйл минь хий хоосон бодол биш
Хайрлах сэтгэл минь харуусал хөвөрсөн жим биш
Халамжлах хүсэл минь харалган тарчиг ухаан биш
Хань нь чамайгаа хайраараа аргамжсан болохоор
Хамаг бүхнээрээ чамруугаа зүтгэдэг юм
Халуун сэтгэлийн баланд дүрж амталсан болохоор
Хайртай үрс минь бидний сэтгэлийг баталдаг юм
Тиймээ хонгор минь, хайр минь, хань минь
Тэвдэж явсан ч хугарахгүй бас нугарахгүй
Тиймээ үр минь, бурхад минь, эрдэнэсүүд минь
Тэнхлүүн явах тэнүүн их амьдрал бидэнд байгаа
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Батзүл Д )
|
|
Шүлэг: Х.Бөхманд: Мод тэврүүлчихмээр жигтэйхэн
Оруулсан admin on 2015-08-10 17:42:52 (3519 уншсан)
Х.Бөхманд: Мод тэврүүлчихмээр жигтэйхэн
Залуугаас маань захиа ирсэн гэж
Заамаа зассан чигээрээ хэлэх нь
Модны доор
Сэрүүцүүлсэн сүүдрээ арчих гэж
Модны намаа газар уруугаа...
Сэгтэй үлдээх гэж модонд намайг өгөх
Миний хайр нөхөр лүүгээ...
Би тоох ч үгүй гэдэг
Омогтоо уртассан чиний сүүдэр.
Мод тоглоогүй гэдгийн нь гэрч
Орондоо уйдсан чиний сэтгэл.
Бас тэврүүлчихмээр жигтэйхэн...
2015.06.04
Okinawa
/ түмт шинэ хөрвүүлэв/
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Өвөр Монголын яруу найраг )
|
|
Шүлэг: Б.Улаанхүү : АРДАГ ДОГШИН ЭМНЭГ ХҮЛГҮҮД
Оруулсан admin on 2015-08-08 13:49:48 (3407 уншсан)
Азарга азаргаар алтан тууртнаа
Аглаг талаасаа хурааж цуглуулаад
Амгаа булаалдсан уургын морьтой
Адуун сүргээ тойрон давхиж
Арван алдын уурга суналзуулж
Ардаг догшин эмнэг хүлгүүдийн
Алхан толгойг алдалгүй уургалж
Аатай сурмаг уургын морио
Арагшаа суулган эргэтэл татаж
Аашлаж догширсон эмнэг морьдыг
Аагийг нь агштал цоровдож татаад
Атганд орсон навчин чихийг нь
Шүүс гартал мушгаж байгаад
Шүүдрийн дусал ч бөмбөрмөөр
Шинэхэн толь шиг ганган нуруунд нь
Ширээ хоёр бүүрэгтэй эмээлээ
Ширмэл угалзтай гахай гөлөмтөө нь
Шидэж хөвөөлсөн зөөлөн тохомтой нь
Шигшиж тоослон тохож байгаад
Ширээр сүлжсэн олом даруулгаа
Шигдэж ортол чангалж байгаад
Ширмэн хоёр гантай дөрөөгөө
Шууд холбож мордож аваад
Шандаст эмнэг мхүлгийнхээ
Шар гэжгийг нь гартал булигуулж
Шаргалтсан сайхан тал хөндийгөөр
Шагай шиг хэдэн адуу хэмээн
Шуранхайлж сайхан дуулаад л
Шөрмөслөг хангал хүлгээ сургаад
Шувуу шиг нисгэн давхиад одвоо
Сартуул Б.Улаанхүү
2015оны 8сарын 6нд бичив
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Б.Улаанхүү : АРДАГ ДОГШИН ЭМНЭГ ХҮЛГҮҮД
Оруулсан admin on 2015-08-08 13:48:01 (3018 уншсан)
Азарга азаргаар алтан тууртнаа
Аглаг талаасаа хурааж цуглуулаад
Амгаа булаалдсан уургын морьтой
Адуун сүргээ тойрон давхиж
Арван алдын уурга суналзуулж
Ардаг догшин эмнэг хүлгүүдийн
Алхан толгойг алдалгүй уургалж
Аатай сурмаг уургын морио
Арагшаа суулган эргэтэл татаж
Аашлаж догширсон эмнэг морьдыг
Аагийг нь агштал цоровдож татаад
Атганд орсон навчин чихийг нь
Шүүс гартал мушгаж байгаад
Шүүдрийн дусал ч бөмбөрмөөр
Шинэхэн толь шиг ганган нуруунд нь
Ширээ хоёр бүүрэгтэй эмээлээ
Ширмэл угалзтай гахай гөлөмтөө нь
Шидэж хөвөөлсөн зөөлөн тохомтой нь
Шигшиж тоослон тохож байгаад
Ширээр сүлжсэн олом даруулгаа
Шигдэж ортол чангалж байгаад
Ширмэн хоёр гантай дөрөөгөө
Шууд холбож мордож аваад
Шандаст эмнэг мхүлгийнхээ
Шар гэжгийг нь гартал булигуулж
Шаргалтсан сайхан тал хөндийгөөр
Шагай шиг хэдэн адуу хэмээн
Шуранхайлж сайхан дуулаад л
Шөрмөслөг хангал хүлгээ сургаад
Шувуу шиг нисгэн давхиад одвоо
Сартуул Б.Улаанхүү
2015оны 8сарын 6нд бичив
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Мэдээ: Шударга : ЗОХИОВ УУ? ОРЧУУЛАВ УУ? ЗАВШИВ УУ?
Оруулсан admin on 2015-08-06 12:34:02 (5159 уншсан)
(доктор А.Эрдэнэбаярын зохиосон гэх “Ишбалжирын шүлэг зүйн судлал” /2004/, “Найман тойн Жамбалдоржийн намтар”/2009/ бүтээлүүдийн тухай шүүмж)
Уран зохиол судлалд өөрөө зохиол бүтээл бичдэг л хүн утга зохиолыг ойлгоно. Иймээс зохиолын шүүмж судалгаа хийх хүн нь өөрөө ямар нэг хэмжээгээр (цагаан бүтээл ч болтугай) зохиол бүтээл туурвидаг хүн байх ёстой гэж үздэг нэг хэсэг байсныг үгүйсгэх аргагүйг утга зохиол судлалын түүх гэрчилнэ. Харин бусдын туурвисан зохиол бүтээлийг ишлэл зүүлтгүй ашиглах, судалгааны бүтээлийг хуулбарлан өөрийн нэр усаа тавих зэрэг увайгүй үйлдлүүд гарах болсноос зохиогчийн эрхтэй холбогдох хамгийн анхны гэрээ нь 1886 онд боловсруулсан “Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц” болжээ. Энэ цаг үеэс эхлэн зохиогчийн эрх нь улс бүрд харилцан адилгүйгээр 50-75 жилийн хугацаатайгаар хуульчлагдах болов. Зохиогчийн эрхийн хугацаа дууссан бүтээлүүдийн нэг хэсэг болох түүхэн сурвалжуудыг үе үеийн эрдэмтэн мэргэд судлан шинжлэхдээ тухайн эх сурвалжийн талаар тайлбар зүүлт хийж, онолыг дэлгэрүүлэн тайлбарласан бүтээлийнхээ төгсгөлд өөрийн нэрээ даруухнаар бичдэг байсан сайхан уламжлал нь төвд хэлт уран зохиолын тайлбар, орчуулга зэрэгтэй холбогдоно. Их бага таван ухаанд нэвтэрсэн эрдэмтдийн бүтээлийг дуун хөрвүүлэгч, гүүш нар орчуулан буулгахдаа эрдэмтэн хүний өндөр ухамсрын үүднээс ихээхэн ёс зүйтэй ханддаг байсан учраас монгол орчуулгын түүхэнд Бернийн конвенц зэрэгтэй дүйцэхүйц хуулийн баримт бичгүүд тийм ч чухал биш байв. Монголын үе үеийн эрдэмтэн мэргэд ямар нэгэн хуулийн бичиг баримт шаардахгүйгээр өөрсдийн ухамсарт сэтгэхүйн үйлдлээрээ зохиогчийн эрхийн асуудлыг шийдэж ирсэн бөгөөд шавь нар нь багш нарынхаа энэ сайхан уламжлалыг хөгжүүлсээр ирсэн түүхтэй. Иймдээ ч төвд хэлт монгол уран зохиолын судалгаанд “төгсгөлийн шүлэг” хэмээх нэр томьёо томоохон байр суурь эзэлж, хожмын эрдэмтэд энэ талаарх тусгайлан судлах болсон билээ.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Мэдээ
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Ш.Азжаргал : Чиний сэтгэл яг мод шиг
Оруулсан admin on 2015-07-20 12:33:05 (3606 уншсан)
Чиний сэтгэл яг мод шиг
Миний сэтгэл яг навч шиг
Урьхан хаврын салхинд соёолох цэцэгсийг дагаад
Уяхан хонгор сэтгэл минь хэнзхэн дэлбээгээ нээж билээ
Ургаа моддын мөчирөөс цухуйх навчистай зэрэгцээд
Үнэн сэтгэлийн чинь үзүүрээс анхны хайр минь нахиалж билээ
Хайраас чинь ургаж итгэлээр минь бөхлөгдсөн миний сэтгэл
Хавар дуусаж намар ирэхийг зөнгөөрөө мэдрэвч
Үүрдийн юм шиг чиний тэвэрт дэндүү итгэхдээ
Өнгөн зүрхийг чинь мөнхийн гацуур мэт төсөөлж билээ
Нэг л өдөр навчис гандан хаялж эхэлсэн
Нимгэн сэтгэл минь тэднийг дагаад чамаас бударсан
Будагсан хайг минь навчистай хамт намрын салхинд жиндэх үед л
Болчимгүй зүрхийг чинь мөнхийн гацуур биш гэдгийг мэдэрч билээ
Хавар иргээд ирэхийн цагт модод дахиад л нахиална
Хорвоогийн жам юм даа, модонд буруу байхгүй
Хатсан навчис харин газартаа шингээд үлдэнэ
Хэцүү ч гэлээ тавилан хойно навчинд гомдол байхгүй
Навчсыг дагаад хөрсөнд шингэсэн гэнэн сэтгэл минь
Нарны хайранд соёолж, дурлалын бороонд дэлгэрнэ
Навч шиг нимгэн энэ сэтгэл гацуур болон сүндэрлэх үед
Намайг тойрох хаврын модод намрын салхинд шаргалтна
Чиний сэтгэл яг мод шиг
Миний сэтгэл яг гацуур шиг
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Б.Улаанхүү : ХҮНГИЙ ГОЛЫН ХҮРЭН ЗЭЭРДҮҮД
Оруулсан admin on 2015-07-01 15:25:57 (3545 уншсан)
Гэтэж байгаа чоно шиг сүрлэг сайхан галбиртай
Гийн гоотой уухайнд чихээ сольбон эргэцэж
Үргэсэн зээр дүүлэх мэт дэгдэхэд бэлэн харагдана
Үзмэрийн алтан сийлбэр адил үнэхээр ганган харагдана
Хүнгий голын хүрэн зээрд хүлэг мину
Хүний заяанд учраа юу даа хүлэг мину
Тасарч уусаагүй цусанд чинь мөргөе
Тахиж шүтсэн уул усандаа залбиръя
Мярайж байгаа төрх нь монгол Алтайн эрвэс шиг
Молцог хоёр чих нь монгол чонын удам шиг
Морин заяанд төрсөн манай Хүнгийн хүрэн
Монгол нутагт удамшсан миний нутгийн буян
Хүнгий голын хүрэн зээрд хүлэг мину
Хүний заяанд учраа юу даа хүлэг мину
Тасарч уусаагүй цусанд чинь мөргөе
Тахиж шүтсэн уул усандаа залбиръя
Зогсож байгаа төрх нь зормол барьмал юм шиг
Завхан Хүнгий голын удам дамжсан угшил
Хөллстөө зогсож байгаа нь хөөмөл цохьмол юм шиг
Хүрэн эн зээрдийн удмууд хүнгий голын хурдаа
Хүнгий голын хүрэн зээрд хүлэг мину
Хүний заяанд учраа юу даа хүлэг мину
Тасарч уусаагүй цусанд чинь мөргөе
Тахиж шүтсэн уул усандаа залбиръя
2015 он 7сарын 1нд
Б.Улаанхүү Б.Батзориг дүүтэйгээ хамтран бичив
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
|
|
|
Санал асуулга |
|
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 105 зочин 0 гишүүн байна.
|
|
|
|
|
Агуулга |
|
|
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|