|
|
Вэб сайт хийнэ, байрлуулна ...
|
|
Бүгд: Би гэх бодол
Оруулсан Бат-Орших 2026-05-07 20:36:49 (346 уншсан)
Нэгэн аавын цээжнээс ниссэн шувуухайн үүр билээ би Над дээр буухын хүлээсэн хатсан хар мөчир билээ би
Амьнаас ургасан цэцэгсийнхээ хөрс нь билээ би Аадраас хамгаалах өгөр хуучин саравч билээ би
Зүрхнээс хайртай бүхнийхээ зүүд манах сахиус билээ би Зүггүй нэгэн бүсгүйг үүрдийн тээх сэтгэл билээ би
Нандигнаж ургуулсан цэцэгсийнхээ нахиаг харахыг хүснэ би Намайг хайрласан шувуухайн дураар нисэх тэнгэр байхсыг хүснэ би
Эргэх ертөнцийн хатууд хэзээ ч гуйдахгүй ч Эгнэгт хайрласан бүхнийхээ өмнө сөгдөөстэй билээ би
Бат-Орших Жаргалсайхан
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Бүгд
| Зохиогч : Шүлэг
|
)
|
|
Дууны үг: Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
Оруулсан ШИНЭ 2026-05-03 19:31:16 (311 уншсан)
Ганцаардсан баатар
Тэд бүгд зоригтой Чиний духан дээрх шарх Чиний ялгаа Чиний хийсэн алдаа Нуух шаардлагагүй чиний хуучирсан хүүхэлдэй чиний маск чиний эго Тэд мангас бүрийг гэрлээр номхотгоорой гэж хэлдэг Тэд шархыг чинь оёх гэж хэлсэн, Алиалагчдад хэн ч хайргүй Ганцаардал яагаад алдар суутай байж болохгүй гэж? Хүмүүс зөвхөн төгс бус бөгөөд магтаал хүртэх ёстой Шаганд дарагдсан хүнийг баатар гэж үздэггүй гэж хэн хэлсэн бэ? Харанхуй гудамжаар ганцаараа алхаж байгаа чамд хайртай Өвдөг сөгдөхгүй байдгаар чинь чамд би хайртай Цөхрөлтэй тулгарсан ч алжихгүй байдаг чамд би хайртай Уйлахыг хүсэхгүй байна урагдсан хувцсанд чинь хайртай Гэхдээ хувь заяаны бууг хааж зүрхлэнэ Чамайг надтай маш адилхан байгаа болохоор хайрладаг Цоорхой бүгд адилхан Чи явах уу, энэ ноорхой нөмрөгт тохирох уу? Тэмцэх үү? Хамгийн даруухан мөрөөдлөөрөө тэмцэх үү? Харанхуй шөнө уйлж, архирахад Гэрэлд зогсож байгаа хүнийг баатар гэж хэн хэлсэн бэ? Тэд чамайг галзуурахаа болих хэрэгтэй гэж хэлсэн Шороог арчихтай адил Тэд шатаар өгсөх хэрэгтэй гэж хэлсэн Мөн үнэ нь толгойгоо бөхийлгөх явдал юм Тэгвэл намайг салхинд давхихгүй байхыг зөвшөөр Чи ийм ганцаардмал эр зоригоороо бахархаж байна Энгийн шатар тоглодог хүмүүсийг баатар гэж үздэггүй гэж хэн хэлсэн бэ Харанхуй гудамжаар ганцаараа алхаж байгаа чамд хайртай Өвдөг сөгдөхгүй байдгаар чинь чамд би хайртай Цөхрөлтэй тулгарсан ч алжихгүй байдаг чамд би хайртай Уйлахыг хүсэхгүй байна урагдсан хувцсанд чинь хайртай Гэхдээ хувь заяаны бууг хааж зүрхлэнэ Чамайг надтай маш адилхан байгаа болохоор хайрладаг Цоорхой бүгд адилхан Чи явах уу, энэ ноорхой нөмрөгт тохирох уу? Тэмцэх үү? Хамгийн даруухан мөрөөдлөөрөө тэмцэх үү? Харанхуй шөнө уйлж, архирахад Гэрэлд зогсож байгаа хүнийг баатар гэж хэн хэлсэн бэ? Таны алаг царай өөр Чиний чимээгүй байдалд чих дүлийрч байна /You Are The Hero/ Харанхуй гудамжаар ганцаараа алхаж байгаа чамд хайртай Өвдөг сөгдөхгүй байдгаар чинь чамд би хайртай Цөхрөлтэй тулгарсан ч алжихгүй байдаг чамд би хайртай Уйлахыг хүсэхгүй байна Чамайг хайрлах нь зэрлэг газраас ирдэгт чинь Амьдралдаа хэний ч гэрлийг бүү зээлд Та хот улсаа байгуулна Тэгэхдээ балгас дээр шүү Яв, яв, хамгийн даруухан мөрөөдлөөрөө яв Тэмцэх үү? Хамгийн тусгаарлагдсан мөрөөдөлтэйгөө тэмцэх үү? Харанхуй шөнө уйлж, архирахад Гэрэлд зогсож байгаа хүнийг баатар гэж хэн хэлсэн бэ?
Шинэ Чойнжин https://www.facebook.com/share/v/1GfwFLXtcs/
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Дууны үг
| Зохиогч : Дууны үг
|
)
|
|
Шүлэг: Амьдарлын 3 мөр
Оруулсан Бат-Орших 2026-05-03 10:04:54 (314 уншсан)
Хүн гэдэг орчлонд ирэхдээ Хоосон биш, утгатай ирдэг… Хэзээ нэгэн цагт буцахдаа Хэн байснаа үлдээж буцдаг. Нэг нь — үргэлжлэл болох хүүхэд, Нэг нь — сүүдэр өгөх мод, Нэг нь — үг болон үлдэх ном, Нэгэн амьдралын гурван мөр. Гартаа атгасан бүхнээ Ганцаараа авч явдаггүй, Газарт суулгасан мод шигээ Гал голомтоо үлдээнэ. Зүрхнээс төрсөн үгс минь Цаасан дээр амь орж, Цаг хугацааны цаадаханд Намайг дахин амилуулна. Хүн гэдэг замаар биш Үлдээсэн мөрөөрөө хэмжигддэг, Хийсэн гурван зүйлдээ Хэзээ ч үхэхгүй оршдог…Бат-Орших Жаргалсайхан
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг
| Зохиогч : Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Оруулсан Bataka 2026-04-27 13:27:35 (603 уншсан)
Уул шиг эр хүнийг уйлж байхыг би үзлээ Уйлах уйлахдаа бүр асгарах юм билээ Уул хагарч ус болохын цагт Уудам орчлонд манан татаж анирладаг юм билээ
Асгатай хад шиг эр хүнийг уйлж суухын үзэхэд Амьдрал чамайг юутай уяхан болхыг мэдлээ Аягандаан дүүрсэн нулимсаа, хүнд үзүүлэхгүйг хичээж Алс холыг харан алгандаан шингээдэг юм билээ
Эжийгээ ярихдаа эр нулимс нэг унадаг Эцгийгээ дурсахдаа эр нулимас нэг тунадаг Үүл адил хуралдаж байгаад Үнэн дээр л унадаг эр нулимс
Хат суусан эр хүн илд шиг явахын цагт Хагацахын цагт ойчдог эр нулимс аа Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэх юм Өвдөг нь шалбарсан юм хойно уйлж байгээ хөөрхий
Эр хүнийг хэзээ уйлж байлаа гэх юм Эхээс төрсөн юм чинь нулимастай байлгүйдээ хөөрхий Уйлмаар дуулмаар орчлонгоос гомдол нэхдэггүй болохоор нь Унасан нулимс болгон нь үнэнийх байдаг юм болов уу
Үнэнээр унаа хийж худлыг гүйцсэн болохоор Уйлах нулимс болгон нь үнэтэй байдаг юм болов уу даа Хорвоо дээр ховорхон эр нулимсыг үзвэл та харин Хов болгож хүнд битгий хэлээрэй
Өөрийн чинь өмнө унаж мэдэх Өр нимгэн байдаг юм аа ЭР НУЛИМС
Яруу найрагч Т.Батсуурь
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг
| Зохиогч : Батсуурь Т
|
)
|
|
Шүлэг: Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Оруулсан ШИНЭ 2026-04-23 09:29:35 (1312 уншсан)
Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Адуухайн амсар Хоёр соргорын хоорондох амсар долгионтой, муруй зам Амсараар дамжин алсад сунга
Адуу морьд эндээс гарч давхина Гол усан эндээс урсч холдно Салхи шурга эндээс хуйларч одно Мөнх бус ертөнц эндээс зугтан арилна
Бага - нуурын домгийг дурьдвал Амнаас сүүтэй цай, утаа гарч болно Шувуудын зууж ирсэн яргуй Шуудуу суваг жалга судийг сэрээнэ
Би ч гарч яваад олон жил болж байна Нутгаа гэх энсрэл дунд байнга хөвж байна Үүл барьж хүлэглэн чадах аваас Салхи ашиглан гэртээ буцаж хүрэх сэн
/Адуухай гэж зохиогчын нутгийн овооны нэр/
( Дэлгэрэнгүй...
|
1
|
Шүлэг
| Зохиогч : Шүлэг
|
)
|
|
Нийтлэл: Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Оруулсан ШИНЭ 2026-04-21 16:58:44 (1173 уншсан)
Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Цаг хугацаа үргэлж сэтгэлээс түрүүлж явдаг, Маныхан Хиа багш тойрог руу нүүж, тагтан дээрээ энгийн ширээ тавьж, аяга цай чанаж, сайн ном уншиж, ширээн дээрээ бичиж, хүний үйл явдлыг үл тоомсорлож, үргэлж баяр баясгалантай байдаг. зүрх сэтгэлдээ чимээгүйхэн байж, сэтгэлийн цэвэр нутаг буцааж өгдөг. Цаг хугацаа амархан хөгширч, цаг хугацаа амархан өнгөрдөг. Хүн бүр залуу наснаасаа төлөвшсөн, тогтвортой дунд нас, эцэст нь цагаан үстэй, цайвар царайтай хөгшрөлтөд хүрэх болно. Цаг хугацаа нь үл үзэгдэх хурай шиг, өнгөрсөн үеийн ирийг чимээгүйхэн мохоо болгож байна.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Нийтлэл
| Зохиогч : Дэлхийн уран зохиол
|
)
|
|
Мэдээ: Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Оруулсан ШИНЭ 2026-04-19 19:56:06 (2672 уншсан)
Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
4-р сарын 17-ны үдээс хойш Өвөр Монголын утга зохиолын сэтгүүлийн зохиолчдын зочны өрөөнд "Сонгодог зохиолыг уншиж, дэлхийг орчуулж үзээрэй" Дэлхийн номын өдрийн сэдэвт арга хэмжээ амжилттай боллоо. Энэхүү арга хэмжээг Өвөр Монголын уран зохиолын сэтгүүл, "Дэлхийн уран зохиолын орчуулгын цуврал"-ын редакцийн хэлтэс зохион байгуулжээ. Цэлгэр, Алтан-уул, Мөнхбаяр, Зоригт, Эрдэмт, Сайнцогт, А.Журамт, Цолмон, Хөхтуг болон бусад орчуулагчид болон редакцийн албаны бүх ажилтнууд уран зохиолыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, орчуулгыг гүүр болгон ашиглахаар цугларчээ. дулаан, гүн гүнзгий утга зохиолын хаврын уулзалт. "Орчуулгын замд гэрэл түүж, уран зохиолоор зүрх сэтгэлийн ойлголцох" солилцооны хуралдааны үеэр орчуулагчид эргэн тойронд суугаад чөлөөтэй ярилцаж, орчуулгын замд үг, өгүүлбэрийг эргэцүүлэн бодох, эрэлхийлэх сонирхлыг хуваалцахын тулд сэтгэл зүрхээ нээсэн нь хүн бүрийн дунд хүчтэй ойлголцол төрүүлэв. "Ялгааг ижил төстэй зүйл болгон хувиргаж, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх" уран зохиолын орчуулгын өвөрмөц сэтгэл татам байдлыг ажилынханд мэдэрүүлжээ. "Гараар орчуулсан хуудас • Олон нийтийн бүтээл" бүтээлч семинарт оролцогч бүр дуртай сонгодог бүтээлүүдээс өгүүлбэрүүдийг түүвэрлэж, орчуулгын туршлага, хувийн чимэглэлээр нэмж, өвөрмөц "орчуулгын дурсгалын хуудас"-ыг бүрдүүлэв. Орчуулагчийн мэдрэмж, уран зохиолын халуун дулааныг шингээсэн сул хуудсыг газар дээр нь "Дэлхийн уран зохиолын орчуулгын цуврал·Хаврын хамтын орчуулгын цуглуулга"-ын гар хийцийн дурсгалын цомог болгон эмхэтгэж, хэл дамнасан энэхүү уран зохиолын ойлголцоог хавар сийлсэн нандин дурсамж болгосон.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Мэдээ
| Зохиогч : Бусад
|
)
|
|
Youtube: 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Оруулсан Bataka 2026-04-16 15:01:44 (2696 уншсан)
Энэ ном таныг баян чинээлэг, сэтгэл хангалуун амьдрахад тусална. Morgan Housel-ийн The Psychology of Money ном бол мөнгөтэй харьцах сэтгэл зүйн хамгийн шилдэг ном юм.
Энэ ном танд:
- Яагаад хүмүүс мөнгөтэй байж чадахгүй байна вэ?
- Яагаад ухаантай мөртлөө санхүүгийн хувьд алдаа гаргадаг вэ?
- Яагаад таны шийдвэр бүр логиктой байвч, үр дүн нь өөр байж болдог вэ? гэсэн асуултын хариуг хамгийн бодитоор, гүнзгий бөгөөд энгийнээр өгнө.
Энд бид энэ номын 20 гол санааг анги ангиар нь тайлбарлаж, бодит амьдралтай холбон ярилцана. Жишээ татаж, ухаарал өгч, таны амьдралд хэрэгжих санааг хамтдаа нээцгээе.
Та баян болохын тулд ухаантай байх албагүй.
Харин урамтай, сахилга баттай, ухаалаг хандлагатай байх хэрэгтэй.
Таны санхүүгийн сэтгэл зүйн шинэ аялал — яг одоо эхэлж байна.
The Psychology of Money by Morgan Housel
Морган Хаузел МӨНГӨНИЙ УХААН
00:00 Дэлхийн шилдэг ном: Мөнгөний ухаан
02:02 No One's Crazy – Хүмүүсийн мөнгөнд хандах хандлага өөр өөр.
04:23 Luck & Risk – Амжилтад хүрэхэд аз ба эрсдэл асар их үүрэгтэй.
06:49 Never Enough – "Хангалттай" гэдэг ойлголт байхгүй мэт мэдрэгддэг ч...
09:27 Confounding Compounding – Бага багаар өсөх хүч нь амжилтын үндэс.
11:28 Getting Wealthy vs Staying Wealthy – Баяжих, баянаа хадгалах хоёр тэс өөр ур чадвар шаарддаг.
13:43 Tails, You Win – Том амжилт нь цөөн хэдэн өдрийн зөв шийдвэрээс шалтгаалдаг.
15:30 Freedom –Цаг хугацааг удирдах эрх чөлөө
20:00 Man in the Car Paradox – Хүмүүс танг өөрийн мөрөөдсөн амьдралдаа тусган боддог.
22:26 Wealth is What You Don’t See – Баян хүн бол их мөнгө зарцуулдаг хүн биш.
25:37 Save Money –Хуримтлалын хувь хэмжээ л таны баялгийг тодорхойлдог.
28:11 Reasonable нь Rational-аас илүү – Логикоор биш, ухаалаг байдал чухал
30:00 Surprise! – Санхүүгийн зах зээлд өмнө нь хэзээ ч болоогүй зүйлс тохиолддог.
32:22 Room for Error – Ирээдүйг бүрэн төлөвлөх боломжгүй.
34:37 You’ll Change – Хүн өөрчлөгдөж байдаг.
37:04 Nothing’s Free – Санхүүгийн амжилт төлбөрөөр ирдэг.
39:21 You & Me – Санхүүгийн тоглоом бүр өөр.
40:17 The Seduction of Pessimism – Гутранги үзэл илүү үнэмшилтэй сонсогддог.
42:12 When You’ll Believe Anything – Хүмүүс хүссэн зүйлээ үнэн гэж итгэх хандлагатай.
44:06 All Together Now – Санхүүгийн амжилтад хүрэх зуршлууд ба сэтгэлзүйн зарчмууд
44:18 Confessions – Санхүүгийн амьдралд "зөв" гэсэн ганц хариулт байдаггүй.
47:12 Дүгнэлт
Холбоотой бичлэг:
iDeCo-ыг ашиглаж, 200$-ыг 100,000$ болгох сайхан цаг, алтан боломж ирсэн нь
• iDeCo-ыг ашиглаж, 200$-ыг 100,000$ болгох ...
Хамгийн хялбар, хамгийн найдвартай, хамгийн их мөнгөтэй болох арга
• Хамгийн хялбар, хамгийн найдвартай, хамгий...
#ном #шилдэг #сэтгэлзүй #мөнгө #ухаан #Морган
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Youtube
| Зохиогч : Шилдэг ном Youtube
|
)
|
|
Өгүүллэг: Э.Чинзориг: Төрийн нүд
Оруулсан Bataka 2026-04-09 20:24:39 (3035 уншсан)
Захын гэр хорооллын нэгэн дэлгүүрт хулгай орлоо гэх дуудлагын дагуу тус хорооны цагдаа дэслэгч Саруул гэдэг залуу очив.Дэлгүүрийн худалдагч болох махлаг шар хүүхэн түүнийг ирэхэд их л ууртайгаар "Чи чинь яасан удаж байж ирдэг юм.Наад ажлаа олигтой хийж бай гэж би татвар төлдөг байх шүү" гэж хэгжүүрхэв.Саруул түүний хариуд "За амрыг эрье.Та чинь мэнд ус ч байхгүй яагаад хүн рүү уурлаад байгаа юм.Би ганцхан танай асуудлыг шийдэх гэж ингэж яваагүй байх шүү.Тэгээд яасан юм.Юу чинь алга болчихоод байгаа юм" хэмээн уурсав.Худалдагч эмэгтэй "Хамаг юмаа алдчихаад байнаа.Нэг муу жоохон бацаан дэлгүүр дотор баахан тойроод л яваад байсан юм.Тэгсэн муу золиг чинь хүнтэй тооцоо хийж байх хойгуур гэнэт хар хурдаараа гараад гүйчихдэг байгаа.Би ч хойноос нь хөөгөөд гарсан л даа.Гараад хартал аль өжийн хойд дэнж рүү эргээд чавхдчихаж байгаа юм чинь.Чи жоохон хурдан ирсэн бол бариад авчих байсан юм за юу.Одоо тэр олдохоосоо өнгөрсөн л дөө" гэж хэлээд шогшров.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг
| Зохиогч : Чинзориг Энхтайваны
|
)
|
|
Шүлэг: До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Оруулсан Bataka 2026-04-08 12:13:59 (3173 уншсан)
Яруу найрагч До.Болдхуяг "Монгол бичиг" "Болор цом 43" 2025 наадмын гутгаар байрын шагналт шүлэг
Судсаар нь хааны цус гүйсэн Суут монгол бичиг мину Мөрөөр нь үнэний нар гийсэн Мөнх тэнгэрийн таалал мину
Есүнгэ мэргэний цэцийг гэрэлт хөшөөнөө мөнхөлж Есөн өрлөгтэй өнчин хөвгүүний шастирыг цэцэлсэн Ертөнцийн хаад хас эрдэнийн тамгаа сийлүүлж Есүхэйн хүү Тэмүгэ Нууц товчооноо сийрүүлсэн
Гэрэлт нарны дор аугаа хүчин нэмэгдэхэд Гэрэгэ өвөрлөсөн элчтэй холхи замыг эвхсэн Шихихутаг заргач их цаазаа дэвтэрлэж Сэцэн Хубилай Цагаан түүхээ тэрлэсэн
( Дэлгэрэнгүй...
|
1
|
Шүлэг
| Зохиогч : Болдхуяг До
|
)
|
|
Шүлэг: Гоомарал
Оруулсан Мөнхбаяр 2026-04-07 23:51:52 (2844 уншсан)
Гэгээхэн инээмсэглэл чинь харцанд минь тусчихлаа Орчлонд би өөр хаана ийм үзэсгэлэнг харлаа байз Одоо би нүдээ салгах битгий хэл аньж чадахгүй нь Магадгүй би энэ л харцыг харах гэж чамтай таарсан байх
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг
| Зохиогч : 4-н мөртүүд
|
)
|
|
Шүлэг: Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Оруулсан Чинболор 2026-03-29 23:12:46 (2785 уншсан)
Хайрцаг нээж нэгийг сугалаад
Халаасаа ухаж галаа гаргалаа
Халуун цог төөнөж утаа савслаа
Харанхуй шөнийн тэнгэрт үүлс хөөрлөө
Нэг хоёр гурав сорлоо
Нэхэгдэж байсан мэдрэмж гараад ирлээ
Нэг хоёр гурав залгиллаа
Нэвт цээжинд дүүрээд бодолтой холилдлоо
Уушги руу гулгаад орлоо
Ужиг болдуудтай холилдож орхилоо
Тэндээсээ гарах гэж яараад
Тэвдэн сандралдаж гашуу оргиулна
Нэг хоёр гурав үлээлээ
Бие минь үлдэж бодол минь нислээ
Нэг хоёр гурвыг асаалаа
Би, хоосон хайрцаг, гал, иш, үнс үлдлээ.
Амгаланбаатарын Чинболор
( Дэлгэрэнгүй...
|
1
|
Шүлэг
| Зохиогч : Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Б.Жамбалдорж : ЖАМЫН ЦАС
Оруулсан Bataka 2025-11-28 13:42:51 (4136 уншсан)
2020 оны 01-р сарын 04-нд болсон "БОЛОР ЦОМ-37" наадмын Тэргүүн шүлэг: ЖАМЫН ЦАС
Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж Бусдын дээгүүр будрууланхан байхдаа Үүдээр цухуйх аавынхаа дээрээс Үлээсэн цас минь үснийх нь сор болсон
Халуун уур савссан тооноор унасан цас Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн Хааш яайш цацан бужигнуулсн цасан дор Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон
Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж Өдөр явах замаа гаргаж зогсдогсон би Шинэхэн цас орсон өглөө Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг
| Зохиогч : Шүлэг
|
)
|
|
Youtube: Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Оруулсан Bataka 2026-03-25 11:24:39 (2732 уншсан)
Та хичээж, тэвчиж байгаа хэдий ч яагаад үргэлж ядарч, төвлөрч чадахгүй байна вэ? Өнөөгийн бидний асуудал сул хүсэл зоригт бус, харин мэдээллийн хэт ачааллаас үүдэн анхаарал болон энергиэ гадагш нь "гоожуулж" байгаатай холбоотой юм.
Энэхүү дугаараар бид хүсэл болон сэтгэл хөдлөлийг дарах биш, харин түүнийг хэрхэн зөв зүгт "хувиргаж чиглүүлэх" тухай түүхэн дэх хамгийн аугаа удирдагч Чингис хааны жишээн дээр тайлбарлах болно.
📌 Энэхүү дугаараас та дараах зүйлсийг мэдэх болно:
Хүсэл бол дайсан биш: Хүсэл гэдэг нь сул тал биш, харин шинэ зүйлийг бүтээхэд хөтөлдөг хамгийн хүчтэй хөдөлгөгч хүч юм.
Тэвчээр үү, Хувиргалт уу?: Хүслээ байнга дарж тэвчих нь "дэлбэрэх" аюултай. Жинхэнэ ухаан бол түүнийг төвлөрөл, бүтээлч байдал болгон шилжүүлэх чадвар юм.
Чингис хааны "Зай": Тэрээр уур хилэн, айдастаа шууд захирагдахын оронд түр зогсож, урт хугацааны зорилгодоо нийцүүлэн тунгаах "зайг" дотроо үүсгэж чаддаг байв.
Тайван байдлын хүч: Жинхэнэ хүч чадал чанга дуу хоолойд бус, сэтгэл хөдлөлийн шуурганд автахгүй байх "Тайван байдалд" оршдог.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Youtube
| Зохиогч : Шилдэг ном Youtube
|
)
|
|
Шүлэг: Хайрцаг тамхи
Оруулсан Чинболор 2026-03-17 10:10:51 (2804 уншсан)
Хайрцаг нээж нэгийг сугалаад Халаасаа ухаж галаа гаргалаа Халуун цог төөнөж утаа савслаа Харанхуй шөнийн тэнгэрт үүлс хөөрлөө Нэг хоёр гурав сорлоо Нэхэгдэж байсан мэдрэмж гараад ирлээ Нэг хоёр гурав залгиллаа Нэвт цээжинд дүүрээд бодолтой холилдлоо Уушги руу гулгаад орлоо Ужиг болдуудтай холилдож орхилоо Тэндээсээ гарах гэж яараад Тэвдэн сандралдаж гашуу оргиулна Нэг хоёр гурав үлээлээ Бие минь үлдэж бодол минь нислээ Нэг хоёр гурвыг асаалаа Би, хоосон хайрцаг, гал, иш, үнс үлдлээ Чинболор, Амгаланбаатар
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг
| Зохиогч : Шүлэг
|
)
|
|
Youtube: Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Оруулсан Bataka 2026-03-20 21:14:09 (2750 уншсан)
Бид бүгдээрээ л багаасаа "сайн хүүхэд" байж, бусдаар хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэж өсдөг. Гэвч энэ хүсэл хэзээ нэгэн цагт биднийг өөрийнхөөрөө байх эрх чөлөөгүй, бусдын таашаалд нийцэх гэж хичээдэг "зөвшөөрөл гуйгч" болгон хувиргадаг гэдгийг та мэдэх үү?
Энэ удаагийн дугаараар бид:
- Хүлээн зөвшөөрөгдөх хүсэл хэрхэн "хорт зуршил" болдог вэ?
- "Сайн охин синдром" гэж юу вэ? Яагаад зарим эмэгтэйчүүд өөрийнхөө хүслийг үргэлж хойш тавьдаг вэ?
- Robert Glover-ийн тодорхойлсон "Дажгүй залуу синдром"-ын цаана ямар айдас нуугдаж байдаг вэ?
- Бусдын хүлээлтээс ангижирч, өөрийн үнэ цэнийг хэрхэн олох вэ?
Таалагдах гэж биш, үнэнээрээ байж амьдрах зориг танд бий юу? Подкастаа сонсоод өөрийн дотоод дуу хоолойгоо дахин нэг сонсоод үзээрэй.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Youtube
| Зохиогч : Шилдэг ном Youtube
|
)
|
|
Шүлэг: Ц.Авирмэд : Ханьдаа
Оруулсан Bataka 2026-03-19 14:43:53 (2822 уншсан)
Энгэрийг минь үрээр мялаасан Элэг зүрхийг минь хайраар мялаасан Аян замыг минь сүүгээр мялаасан Айсуу өдрүүдийг итгэлээр мялаасан
Хань минь чамтайгаа би Хорвоог хамт туулах ерөөлтэй төржээ
Бороотой өдрүүдэд шүхэрлэж мялаасан Болзоотой өдрүүдэд хөтлөлцөж мялаасан Үгийн сайхнаар ерөөж мялаасан Үйлийн урнаар гоёж мялаасан
Хань минь чамтайгаа би Хорвоог хамт туулах ерөөлтэй төржээ
Амьдралыг минь хамтаар мялаасан Аашийг минь засаж мялаасан Алдарыг минь дэмнэж мялаасан Алаг дэлхийд учирч мялаасан
Амраг минь чамтайгаа би Алаг үрсээ хөтлөх заяатай төржээ
2022.03.03
МЗЭ-н гишүүн яруу найрагч, Сэтгүүлч
Цээсүрэнгийн Авирмэд
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг
| Зохиогч : Авирмэд Цээсүрэн
|
)
|
|
Шүлэг: Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
Оруулсан Авирмэд 2026-03-19 14:43:53 (2796 уншсан)
* * *
Буддагийн зүрхэн зүгт Бодол минь байдаг Үргэлжийн хугацаа цагийн цагт Үрсийнхээ төлөө ижий минь байдаг
Өтгөрсөн өвс өндийх зүгт Өвгөд минь байдаг Уудам нь дэндсэн дүүрэн санаандаа Уулстайгаа улсаа бодож байдаг
Эрт хөдөлсөн нүүдлийн зүгт Мөнхийн амгалан байдаг Морины алхаанд түмэнг эргэцүүлээд Монголоо дуулхад дэлгэр байдаг аа…
25.11.17
* * *
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг
| Зохиогч : Авирмэд Цээсүрэн
|
)
|
|
Шүлэг: Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
Оруулсан Авирмэд 2026-03-18 23:58:53 (2901 уншсан)
* * * Алтан далавчнаасаа наран ургуулж Анхны цастай сүлээд Сэтгэлийн минь утасыг хөндөөд ниссэн Ангирын дуунд хачин их хайртай
Үүр гэрээ барьж Үр төлөө өсгөөд Харцыг минь мялаагаад өдөлсөн Амьтаны үрд мөнчиг их хайртай
Өвс зуусан шувууг таньж Үлгэрийн хорвоог хайрлаад Өнөө хэтийг зохироосон Амьдралын бор өдрүүддээ ч хайртай…
25.10.11
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг
| Зохиогч : Авирмэд Цээсүрэн
|
)
|
|
|
|
|
Агуулга
|
 |
|
| Tuesday, 2026.05.19 | | · | Аав ээж хоёр |
| Monday, 2026.05.18 | | · | Хүний хүн |
| Tuesday, 2026.06.09 | | · | Чамтай бас чамгүй |
| Thursday, 2026.05.07 | | · | Би гэх бодол |
| Sunday, 2026.05.03 | | · | Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар |
| · | Амьдарлын 3 мөр |
| Monday, 2026.04.27 | | · | Т.Батсуурь : ЭР НУЛИМС |
| Thursday, 2026.04.23 | | · | Шюэ Вайсуо: Адуухайн амсар |
| Tuesday, 2026.04.21 | | · | Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч |
| Sunday, 2026.04.19 | | · | Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо. |
| Thursday, 2026.04.16 | | · | Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа |
| · | 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН |
| Thursday, 2026.04.09 | | · | Э.Чинзориг: Төрийн нүд |
| Wednesday, 2026.04.08 | | · | До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ |
| Tuesday, 2026.04.07 | | · | Гоомарал |
| Sunday, 2026.03.29 | | · | Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи |
| Wednesday, 2026.03.25 | | · | Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны |
| Friday, 2026.03.20 | | · | Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр |
| Thursday, 2026.03.19 | | · | Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ... |
| · | Ц.Авирмэд : Ханьдаа |
| Wednesday, 2026.03.18 | | · | Ц.Авирмэд : Нэргүй шүлэг |
| · | Р.Чойном : Жагсаал |
| · | Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ... |
| Wednesday, 2026.03.25 | | · | Хайрцаг тамхи |
| Thursday, 2026.03.12 | | · | Энхтайваны Чинзориг : Маргад |
| Friday, 2026.03.06 | | · | Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд |
| Monday, 2026.03.02 | | · | А.Бүрэнтөгс : Хүсэл |
| Thursday, 2026.03.12 | | · | Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг |
| Sunday, 2026.03.01 | | · | М.Мөнхбаяр : 4-н мөртүүд |
| Thursday, 2026.02.26 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин |
| · | Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ |
| Tuesday, 2026.02.24 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм |
| Saturday, 2026.02.21 | | · | Эр эм |
| Wednesday, 2026.02.18 | | · | Үг |
| Friday, 2026.02.13 | | · | Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ |
| · | Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль |
| · | Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 зуршил |
| · | Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө |
| · | Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг |
| Wednesday, 2026.02.11 | | · | Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|