Ногоолин сүм номын өмнөтгөл үг ЭНЭ НОМ ОЛОН НАЙРАГЧДЫН ТОЛГОЙ ДЭЭР ЦАХИУР ХАГАЛНА АА
Уг нь яруу найргийн номыг редакторлох амархан байдагсан даа. Гэтэл энэ ном шал өөр юм аа. Тааруухан номыг редакторлох амархан (Ганц, хоёр хатгуур хийсхийгээд хаячихад хэн ч анзаарахгүй), сайн номыг редакторлоход хэцүү байдагтаа ч гол нь биш. Ердөө л Батцэцэгийн энэ ном Данзангийн Нямсүрэнг дүрст лагшингаа номын агаарт хураасных нь дараа уянгын шүлгүүдийнх нь жин жин айзмыг бусдаас түрүүн цоо шинээр олж сонсоод хөрөглөн бичсэндээ бардам явдаг, Баатарын Галсансүхийн модернист шүлгүүдийн нарийн ялтсыг задалж чадсандаа онгирч явдаг надад арай л ахдаад байхыг анхлан нээсэн цагаасаа л эхлэн ухаарав. Тийм ээ, нуугаад яахав. Орчин үеийн хөгшин, залуу яруу найрагч ах хүү, дүү хүүхнүүдийн шүлгийн номуудыг ойлгож чадаад байдаг гэж өөрийгөө тоодог, чаддагийг маань ч олны салхи шивнэдэг, Сергей Есениний уянгыг мэдрээд монголчилж чадсан надад Батцэцэгийн цаанаа л гайхамшигтай нууцхан үгүүлэмжийн уянга ахдаад байлаа. Нууц нь юундаа байв аа? Өдгөө Францад суугаа гүн хүндэтгэлт хуурай ах Жагдаг ламын итгэн дурдатгаснаар дүү бүсгүйнх нь энэ номонд олигтойхон шиг өмнөтгөл хийчих юмсан гэж хичнээн олон хоног дахин, дахин уншлаа, ямар нэгэн үнэлгээ өгчих ухаан хүрсэнгүй. Нэг л сайхан гайхалтай, донж тунсаг ариун хайрын хүүрнэл зүрх рүү шиврээд байх юм. Харин яруу найргийн хувьд чухам ийм юм байна гээд задлаад хэлчих гэхээр чадахгүйг бодоход агуу л юм болж таарах гээд… “Хувилгаан цагаан гараас нь Хундагагүй дарс уумаар байна”... (Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Нийтлэл | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
Зохиолчдын эвлэлийн гишүүн Шагдарсүрэнгийн Батцэцэг
Боржигон овогт Шагдарсүрэнгийн Батцэцэг нь Хэнтий аймгийн Дархан сумын “Мэргэн хошуу” гэдэг газар малчин ард Шагдарсүрэнгийн 5 дугаар охин болон мэндэлсэн байна. Нийгмийн ажилтан сэтгэл судлаач багш мэргэжилтэй. Ш.Батцэцэг нь 2011 онд “Ногоолин сүм” шүлгийн түүвэр,ижийдээ зориулсан “Эгшиглэнгийн бүсгүй тэнгэр”, нэртэйгээр анхны хос яруу найргын номоо гаргасан.
Бичсэн шүлгүүдийг нь унших
ТЭРЛЭГ НЬ ГАНДСАН ААВ МИНЬ
Эмээлт хүлэг нь эвшээж шилгээгээд
Эзнээ тойрон эргэлдэнэ дээ
Эрийн тэнгэртэй аав минь ээ
Энэ л дүрээрээ мөнхрөнө дөө
Ай миний аавын минь дүр
Алдаж боломгүй агшин юм шүү дээ
Амьдын заяанд ганцхан юм шүү дээ
Задгай сайхан талын бэлчээрт
Завилаж суугаад ханхайна даа
Загийн саглгар мод шиг ээ
Зэргэлээн дотор сүүмэлзэнэ дээ
Хөдөөгийн ногоон тал дээр буугаад
Хөөрөг даалингаа гаргаж тамхилаад
Хөлөрсөн морио түр амраагаад
Хөндийг харан бодлогширно доо
Толгодын оройгоор дуран барьсаар
Тэрлэг нь гандсан аав минь дээ
Таван хошуу малтайгаа ижилдсэн
Тал нутгийн сайхан аав минь дээ
2015 он 9-р сарын 30 Сартуул Б.Улаанхүү
Тэсийн голын тэнгэрлэг хүлэг
Тэнгэрийн удамтай үүлэн бор
Тэсийн гол хавьд олдсон унага
Тэнгэрлэг нутгийн хурдан буян
Түмэн адуунд ганцхан заяасан
Төөрөг тавилан уралдах учиртай
Төрсөн бие нь хүлгийн шинжтэй
Төрмөл хурдаар илүүрхэж давхидаг
Тоос нь тэнгэрт замхраагүй байхад
Торгон жолоо өргүүлсэн байдаг
Тэсийн голын түмэн эх болсон
Тэнгэрийн удамтай үүлэн борлог
Дөрвөд Баядын дөмгөр хүлэг
Даншгийн цолтой үүлэн борлог
Дөрвөн мөчнийх нь нууц эрдэм
Даншгийн уралдаанд тодорсон хүлэг
Баруун аймгийн бардамнах хүлэг
Баядын хошууны домогт ажнай
Балжаа алдартын унаган хүлэг
Баранзад цэнхэр үүлэн борлог
Хүй мандлын ногоон дэвжээнд
Хүний нутгийн алдат хүлгүүдтэй
Хөлийн хурдаа шалгаж уралдахаар
Хүрэлцэн ирэх үүлэн борлогоо
2015он 9 сарын 29нд
Б.Улаанхүү
Багануур хот
- Яагаад бид чухам ингэж аж төрөх болсоноо ердөө ч ойлгодоггүй юм. Хэн ч тайлбарлаж өгөхгүй байсаар өдийг хүрлээ дээ хөөрхий. Нүдээ нээсэн цагаас эхлээд энэ л байшингийн буланд төвхөнөсөн би бусад ах дүү, хамаатан садан маань ч гэсэн булан тохой, хаа нэг газрын ёроол мухар, замын хашлага, эсвэл хад, жалга дагаж амьдардаг гэж сонссон юм байна. Яахаараа заавал өргөстэй, үзлийн муухай царайтай гээд л булан тохой оногддог байна аа гэхээр бусдаас дутуу юм шиг санагддагаа нуух юун. Хэн ч биднийг арчилж торддоггүй, харин ч бүр хог хаягдлаа овоолж өгнө, тэр ч байтугай үржил шимийг нь булаалаа гээд үзэж чадахгүй нэг нь зулгааж тасдаж хаяхыг нь яана. Тэгсэн ч бид улам л өнөр олуулаа болсоор. Одоо энэ гудамж бараг манай нэрэмжит "хороолол" болсон гэлтэй. - Хүүе, тэр хараач. Хойд айлын Жаргал эзэгтэй өнөөх ягаан хувингаа баруун гартаа дааж ядан толгойгоо эсрэг тийш нь гилжийлгэсээр ирж явна. Пөөх..., тээр. Ингээд л саван хөөсөндөө сааралтсан угаадсаа нүүр нүдгүй цацаж орхичихоод хэнэг ч үгүй яваад өгөхийг нь яана. За, гэхдээ энэ аагим халуунд сэрүү татаад л явчихаж байгаа болохоор бороо хургүй удаж, хатах шахаж байгаа надад бол болж л байна гэж сайхнаар бодоод үлдэхэд болохгүй нь байх вэ. Учиргүй сайхан гэх нь ч хаашаа юм, үнэндээ бол үнэр танар гэж авахын аргагүй золигийн эд.
Дорнодын уудам шаргал талаас Домогт Завхны адгийн хөндийд Дорждэрэмийн уяан дээр ирсэн Дорнод баргын тэнгэрлэг хүлэг Догшин шуурга шиг давхидаг азарга Долоо айрагдаж хэд түрүүлсэн Довтой нутгийн домог хүлэг Дорждэрэм алдартын уясан ажнай Монголын уудам талын унага Морин хуурын толгойтой хүлэг Молорын бурхны адистай ажнай Мохошгүй шандаст хүлэг эрдэнэ Мянган агтанд ганцхан тохиодог Морин эцэгтэй ховорхон хүлэг Маргах аргагүй үнэхээр хурдан Монгол морьны түүхийн хуудас Гараанаас эргээд гарч байгаа нь Ган дөрөөнөөс нь гал астал Гарьхан нүдэнд нь ус гүйтэл Газрын хайргаар шуурга бостол Гайхамшигт хурдыг үзүүлж өгөөд Ганцаараа тасраад сүнгэнэж байх даа Гаргасан тоосоо тэнгэрт өргөж Гарсан хөлсөө газарт мялааж Уралдаж байхдаа улам харайж Унаган тамир нь бүрэн сэргэж Холдох тусмаа улам хурдлаж Хоёр завьжаараа хөөс сахруулж Бараа нь торолзоод арилж өгдөг Барга адууны удмын угшилтай Байдсан гүүний анхны төл Бурхан унамаар сайхан хүлэг ээ 2015оны 9 сарын 24 нд Б.Улаанхүү Багануур хот
Хөх ногооны униарт хөглөж тасраагүй чөдөр Хүч булгалсан хүлгийн тушаа болсон чөдөр Дөрөө мулталсан эрийн сэтгэл тогтоосон чөдөр Дөнгөж мандсан нартай үүрсээд сэрдэг чөдөр
Ганган хээнцэр эмээлийн ганзаганд дөрлөгдсөн чөдөр Ган хэц туурайтны өлмий гоёсон чөдөр Өвөрлөж буусан гэрийн унинд өндөлзөх чөдөр Өвгөн буурал аавын минь гурмэлдэж сүлжсэн чөдөр
Хөмүүлтэй хялгантай хөдөө нутгийн
Хөхүүртэй айрагтай адуутай говийн
Хүлгийн тэнгэртэй Айраг нуурын
Хүрэн зээрдийн удамтай голын
Хөлөндөө хурдай хүлэгтэй сумын
Хүчтэй чадалтай адуутай талын
Хүнгий Завхан голын овогтой
Хэзээч тасрахгүй удмын угшилтай
Элстэй нутгийнхаа эгэлгүй буян
Эвшээж эрхэлсэн ээлтэй хүрэн
Эзнээ олсон морин эрдэнэ
Энхбаяр уяачийн монгол хүрэн
Сумын наадмын гурван түрүүтэй
Сувдан хөлстөө монгол хүрэн
Суран жолоо сулруулж сунгаагүй
Сагаган даа хурдтай сайхан хүрэн
Ойтой наадамд онгодтой хүрэн
Ороо морь шиг гараатай хүлэг
Олон хурдыг тэргүүлэн гардаг
Онцгой гараатай монгол хүрэн
Зогсоо хайрхан уулын ажнай
Засмал юм шиг монгол хүрэн
Завхан Хүнгийн алдарт хүлэг
Задгай давхилтай Завханы хүрэн
Алсаас авчирсан аргамаг хүлэг
Аймагт айрагтай арслан хүрэн
Аз дагуулсан айргийн хүрэн
Алдарт Энхбаярын монгол хүрэн
2015оны 9сарын 16
Хүүрнэх үгсийн чуулбар Хүүрнэх үгсийн атингартах хэдэн хүрэл бичээс Хөгөө нэхэн улих өнчин харууслын дуун аятай Даль жигүүр нь ургаж гүйцээгүй жигүүртэн шиг Даанч тарчигхан юмдаа энэ хэдэн үгс минь Норсон бийрний бэхэн мөр нүднээ уусаж Номхон сэтгэлийг хөгийг тамтаггүй хөрвөөлгөх нь Эргэлдэн бүжих намрын моддын навчисыг Исгэрэн хөвөх салхинаа уусан бүжих шиг санагдана Дуун цуурхай хөг эвдэх шиг хүчтэй шийлбүүрдхэд Дурлаж бичсэн үгс минь хуй мэт эргэлдэж Дэргэд минь зөөлөн өвс намилзана Дэндүү удаан түүнд уусаж яруусна Сэтгэл мэгшүүлсэн шүүрс алдуулсан хөг Сэмрэх нулимсны дусалд уусаж хөглөгдөхөд Дураар жаргах шиг миний хэдэн үгс Дуу дуугаа нийлүүлж нэгэн зүгт зүтгэнэ Зүйрмэглэх төдий яруусал утгын чимэг болоход Зүрх сүвлэж чангаасан хөг үгс минь чуулна Нийлж зүтгэх үгсийн минь нэрэлхүү тарчигхан суунд Нөмөрлөж хургасан бодлын минь дуун цуурхай эгшиглэнэ
Жороо цагаан түнгэний унага
Жонон харын холын удмынх
Жаахан шаргын эхийн цустай
Жороогийн жороо унаган хар
Жаргалтай бага насан даа унаад
Жонон хонгорыг аялаж эсгэрээд
Жавар сөрөн бөмбөлзүүлж байсан
Жигүүртэй юм шиг жороо хар минь
Айраг нуурын адуутай хавтгайд
Аавын хэдэн адуунд нь төрсөн
Арилжаа жороо унаган морь минь
Арван алдын тэлмэн жороотой
Хургаагийн Сүглэгмаа:Илдэн уулын цуурай
Нөжтэй гараар
Нүгэлийг нугалж
Намирсан тугаар
Дэлхийг сүлбэж
Хасбу тамгаа атгаж
Хамаг Монголыг цуглуулж
Үнэний ирээр
Үхэлээс бусдыг нь цавчсан........ А.Шихихутуг
Нүүдлийн шувууд одох шиг
Нүдэнд чинь миний бодол өнчирдөг
Үүлэнд хөвөх саран
Тэнгэр цоолон гэрэлтэвч
Тэртээх аюулхайд минь
Түнэр харанхуй улайсна
Өөд тэмүүлэх хүслийг минь
Өрөвдөн байж навчис хаялдаг
Өнгөн жаргалын цаана
Өтгөн гунигт би автдаг
Нулимасндаа цатгалдсан үүл
Манан болон бүдэрдэг
Нахиалан байж өндийчихөөд
Намайг даран даран доошоо зүгэлдэг
Эргэж бүү хар
Эрхэлж байна гэж би баярлана....
Уулзах заяагүй
Учрах ерөөлгүй бүсгүй минь....
А.Шихихутуг
Зүрхнээс гарах тансагхан нэгэн аялгуу Зүсрэх бороо шиг хөнгөхөн гунигтай Үелзэх салхины үзүүр шиг энхрий ялдам Өнгө тэгш ургамал шиг зөөлөн бүлээн Давтамж хэмнэл нь далайн сэвшээтэй Долгилох айзам нь тэнгэрийн энтэй Нар сар одон гурвын хүсэлтэй Найраг шүлгийн түм буман бадагтай Дуурсах аялгуу нь зөвхөн надад шингэнэ Дуулж аялаад харин би чамдаа хүргэнэ Шингэх хүрэхийн үлэмжийн чанар дуусашгүй Сэрж мэдрэх үр минь таньд ч бас хүргэнэ
Завхан аймгийн Идэр сумын 8-н жилийн сургуулийг 1986 онд төгссөн 8-р ангийнхан болон хайрт хань Д.Баттулга-д зориулав.
Хайртын маань Хорин таван жилийн уулзалтын цомгыг Хэрэг болгон эгч нь надруу илгээжээ Салаа гэзэгтэй сумын сургуулийн охид Сурагчын хувцастай үеийн минь хөвгүүд Дурсамж хөглөн харцыг булаав Дурдатгалын үгийг нь уншаад сэтгэл сэмрэв Ариунхан насны алчуур дэлгэж Амрагын дууг чимээгүйхэн аялав Алдрайхан насыг нь санан дурсаж Ангийнх нь нөхдөд атаархаж үзэв Хээрийн зөөлөн салхи шиг Холын ганцхан од шиг Нахиалж буй навч шиг Намрын хонгор үдэш шиг Арван зургаанхан насны Алагхан нүдээрээ чи минь инээмсэглэв
Дуутай хууртай хурдтай нутгийн
Дэмбээтэй хуруутай айрагтай говийн
Дэлгэрцогт сумын харъяат
Дэндүү ХҮЧТЭЙ аатай Харцага
Дэвээ шаваа нь дэндүү сайхан
Дээдсээс дамжсан удамт бөх
Улсын наадамд барилдаж байх нь
Уран гоё хийцтэй Харцага
Учраа бөхтөөгөө барилдаж байгаа нь
Уулга алдуулсан гайхамшигт Харцага
Ширмэл зодогноос нь сэнжигдэж атгаад
Шигшиж сөхөн хогодож дайраад
Шилдэж даран гүйцээж байгаа нь
Шилдэг харцагын дархан мэхээ
Шаваа дэвээ сайхан Харцага
Шатрын бэрс шиг хүчтэй Харцага
Шаасан гадас шиг босоо Харцага
Шуумал бурхан шиг хүндтэй Харцага
Шуурхай хурдан барилдаан ч бөх
Шуундаа бяртай говийн Харцага
Монгол бөхийн төгс шинжтэй
Морьтой монголын хүчит Харцага
Манай говийн бахархал болсон
Монгол улсын шилдэг Харцага
Дунд говийг дуурсгах Харцага
Дэлгэрцогтын Пүрэвжав Харцага
Дархан мэхтэй барилдаан ч бөх
Даваа өгсөхөд чангардаг Харцага
Амлуулж биш тунаж барилддаг
Аатай иртэй Пүрэвжав харцага
Амласан бол давж л байдаг
Айрагтай говийн агуу ХҮЧТЭН
2015 оны 9 сарын 10нд
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Гоо марал Хэмжээс: 600x800 122k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5654
Өвлийн наран Хэмжээс: 600x450 126k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5452
Зохиомж Хэмжээс: 600x849 186k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4862
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: