Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 
Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р. Чойном Залуу нас
Оруулсан admin 2005-03-05 21:48:56 (59459 уншсан)


Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!

Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.

Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

( Дэлгэрэнгүй... | 33 | Шүлэг | Зохиогч : Чойном Ренчин | )

Шүлэг 		 Шүлэг: Хайнзангийн Ламжав : Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа
Оруулсан Bataka 2025-10-01 13:10:51 (5718 уншсан)


Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа 
Нуурлаад хурчихсан нулимс асгарчих гээд хэцүү юм 
Нуугдаад бүгчихсэн гуниг задарчих гээд хэцүү юм 
Үүр шөнийн заагаар гүйгүүл адуу шиг л гэгэлзэх юм 
Үр ачаа орхиод нисэх нь холгүй л догдлох юм 

Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа

Саран тамгатай морьд бодолд эргэцээд үүрсэх юм 
Сартуулын цэнхэр нутаг бороонд торолзоод тодрох юм 
Тэнгэрийн найрнаас аавын минь өвгөн шувуу сонсогдох юм
Энгэрийн өвөлжөөнөөс ижийн минь сүүн цацал үзэгдэх юм

Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа 

Нуурлаад хурчихсан нулимс асгарчих гээд хэцүү юм 
Нуугдаад бүгчихсэн гуниг задарчих гээд хэцүү юм 
Үүр шөнийн заагаар гүйгүүл адуу шиг л гэгэлзэх юм 
Үр ачаа орхиод нисэх нь холгүй л догдолох юм 

Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа 
Нутаг хэзээ явсан бээ гэж надаас харин асуу л даа 

Шүншигтэй цагаан уулаа саяхан тойрчихоод ирсээн 
Шүлэг тэрлэх болгондоо бэлд нь хөрвөөж хонодог юм 
Шүтээндээ даатгадаг ижий дээ үнсүүлчихээд өглөө гарсаан 
Шөнө болгон би нутагтаа очиж хонодог юм 

Ороо хоёр загалынхаа дэлийг шанхлаад тавьчихсан
Отгонтэнгэрийнхээ тахилгаар зүс ижилсүүлж унах юм 
Ойгон нуурынхаа хөвөөнд таван ханаа шийрэлсээн 
Орчлон ногоорох цагаар шувуудын дуутай зусах юм 

Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа...
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б.Лхагвасүрэн: Ижийтэйгээ байхад би баян...
Оруулсан admin 2005-04-13 09:32:19 (17506 уншсан)


Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
Yнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
Yнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье
Ижийтэйгээ байхад би баян байсан...

( Дэлгэрэнгүй... | 49 | Шүлэг | Зохиогч : Лхагвасүрэн Бавуугийн | )

Лхамноржмаа 	Ш	 Шүлэг: Ш.Лхамноржмаа : Чиний явсан мөр
Оруулсан admin 2007-02-27 21:21:46 (14216 уншсан)


Нүднээс минь доглон нулимс унасан нь
Чиний явсан мөр байна
Нүцгэн модны мөчирт ганц навч дүүжлэгдэх нь
Чиний амласан хайр байна.
Шархадсан баатар шиг шаналан
Дурлалдаа халуурч
Шамбалын орон гэж андууран
Чи над дээгүүр явж өнгөрсөн байна ( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Зохиогч : Лхамноржмаа Ш | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Бавуугийн Лхагвасүрэн : Хайрын мадригал
Оруулсан Bataka 2025-10-01 21:30:08 (15622 уншсан)



Би ганцхан чам руу татсан шулуун чавхдас
Чи ганцхан над руу татсан шулуун чавхдас
Намайг чамайг атгасан
Үй түмэн галт хараацай
Судасны минь доргионд үсчинэ.
Газар тэнгэрийн оньсого таалцана.

Намайг чамайг мөргөсөн
Үүл тэнгэрийн навчис
Зүрхний минь илдэнд сэмэрнэ.
Зүүд эгээрлийн хязгааргүйд хийснэ.
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Зохиогч : Лхагвасүрэн Бавуугийн | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном: Салхинд шивнэсэн үгс
Оруулсан Bataka 2025-10-01 18:41:42 (4675 уншсан)



Зэвтэйхэн төмөр тороор мөхлийн хөгжмөө утаслаж
Зэмтэйхэн төрсөн хүүхэд мөрдөнгийн симфони тоглох
Зэвэргэн намрын салхи минь мөчийн төдий саатаж
Зэрвэсхэн бодлын минь үгсийг мөстэй чихэндээ тунгаана уу?

Мөсөн ширхэгт хяруугаараа Боржигон дарханы цоолборлосон
Мөнгөн сүлжээ угалзыг бор ухаагийн талд сийлбэрлэсээр
Мөрөн дээр минь дайсан энэ л хэдэн бадгийг
Мөчид дульхан гэлгүй эзэн хүнд нь дамжуулна уу?

Хоригдол миний шүлгийг салхи чамаас чагнаж
Холшир багынхаа элгийг түр боловч дэвтээхсэн гэж
Хонгор морины зоон дээрээс цэнхэр хангайг ширтсэн хүн
Холын тэр их тал дунд гав ганцхан бий шүү
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Найраглал: Р.Чойном - Буриад (Найраглал)
Оруулсан admin 2008-08-22 23:53:34 (18728 уншсан)


Р.Чойном:   БУРИАД

Хээрийн гөрөөс шиг насны минь
Хээтэй хоргой шиг намтар дунд
Арилшгүй мөрөө үлдээсэн
Аяа миний буриад.

Шүлэг бидэн хоёрын ханилсан
Шүр сувд шиг жилүүдийн хэлхээнд
Алтанхан эрх болж үлдсэн
Аяа миний буриад.

Дураар задгай амьдралын минь
Дундуур дүүрэн хундаганууд дунд
Аагтайхан сархад болж амтлагдсан
Аяа миний буриад.


( Дэлгэрэнгүй... | 1 | Найраглал | Зохиогч : Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : МИНИЙ НЭР
Оруулсан Bataka 2025-10-01 18:17:21 (4949 уншсан)



Р.Чойном : МИНИЙ НЭР

Өвөг минь Монгол
Омог минь боржгин
Овог минь Рэнчин
Нэр минь Чойном
Хүрдний маани шиг энэ зургаан үсэг
Хүүхэд насанд сурагчийн ширээн дээр байлаа
Хүрэх насанд цалингийн цэсэн дээр байлаа
Хүлээх газрын цонхны тоосон дээр байлаа
Хүндлүүлж номын нүүрэн дээр
Хараалгаж ялын тогтоол дээр байлаа
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Чойном Ренчин | )

Гармаа 	Дорж	 Өгүүллэг: Д.Гармаа : Цээжний бэлтрэг
Оруулсан admin 2005-10-20 15:49:41 (12536 уншсан)


Хоёр морь хөтөлсөн хүн Шандын говийн заган шугуйн дундуур нисэх мэт хурдалсаар далд оров. Хойноос нь хараа барааны газар гурван морьтой залуу эцэж зогсох шахсан морьдоо ташуурдан хөөж явлаа. Эр хүн шиг улаа бутарсан царайтай, биерхүү том говийн бор хүүхэн дөчөөд насныхаа аагийг гаргах мэт, эмээл дээрээ дарцаглан давхисаар байв. Гэрээсээ олон саахалт холджээ. Догоо мориныхоо амыг татасхийн, сая санаа амарсан мэт хангинатал эсгэрэв.
( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Зохиогч : Гармаа Дорж | )

Аюурзана 	Г	 Шүлэг: Г.Аюурзана : Миний мэдэх намар
Оруулсан admin 2007-07-09 06:01:31 (11247 уншсан)

Харсаар байтал зуны сарууд яг дэргэдүүр минь өнгөрч
Хачин уйтгартай ч нэг л танил шаргал өдрүүд ээлжилнэ
Навчис, шувууд, дурлалууд надаас холдоод явахын цагт
Намрын бороо зуных шиг шивэрч сэтгэл үймүүлэх нь юу вэ

Чиний тухай бодлуудыг минь намрын салхи холоо хийсгэж
Чийглэг зөөлөн уруулын хээ навчтай цуг хатчихсан байна
Амрагийн сэтгэл шувуу шиг үргэж би намар шиг гунихын цагт
Арван сар гэдэг надад амьдрал шиг урт санагдаж байна

Инээлдэж байсан цэцэгс толгой гудайх нь үхэл шиг
Илүүдэж байсан дурлалуудаас нэг ч үгүй, цэцэгс шиг
Яг далайн давалгаа шиг шүлгэнд минь хүртэл гуниг шингэчхэж
Ямар их уйтгар вэ намар минь чамайг би өрөвднөм

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Аюурзана Г | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Хуримын зар
Оруулсан admin 2007-04-10 02:33:35 (51940 уншсан)

Гүүний сүүл хөл дундуураа уруудсан намрын өдөр
Гил хар нүдэн чиний хуримын зарыг олны салхинаас сонслоо
Устай хавчгийг нь тэгнэлцэж явсан худгийн асгарт хэллээ
Уулзаж учирч байсан намхан толгоддоо дуулгалаа
Найран дээр нь очлоо
Унага тамгалсан найртай давхацсан хурим
Уул доргиосон нижгэр боллоо
Их хөлтөй найрнаас сэтгэл салган гарвал
Эмээлийн минь мөнгөн баавар дээр хар чийг унажээ
Энтээ уулын хярд, азын цолмон өеөджээ
Хайрлаж явсан хөөрхөн Хорголжин
Хаданд цав суутал тас тас инээнэ
Эрхэлж унасан намрын мананг яран
"Эр бор харцага" сэрчигнэнхэн замхарна
Уг нь би тэднийд агсам тавья гэж очсон юм
Ухаан ардын дуундаа  хүлээтэй байгаад чадсангүй

( Дэлгэрэнгүй... | 19 | Шүлэг | Зохиогч : Лхагвасүрэн Бавуугийн | )

Sienna 		 Өгүүллэг: Sienna : Хөөрхөн
Оруулсан admin 2007-02-26 01:12:00 (13274 уншсан)

Ангийн хөвгүүдийн хөхрөлдөн шоолох дуун агаарт тархсаар тэд намайг ганцааранг маань орхиод, урд хойноо орцгоож бөөнөөрөө булан тойрон явцгаалаа. Яадаг юм хөөрхөн мэдэв үү хөөрхөн гэж тэгэхэд би анх удаагаа чанга гэгч нь өөртөө хэлж билээ. Урд нь ингэж шоолуулан ганцаараа үлдэж байгаагүй надад тун эвгүй ичмээр ч юм шиг, уйлмаар ч юм шиг ганцаардал гэгч нөмрөн ирсэн боловч би өөрийн бодлоосоо сөөм ч гэлээ ухарсангүй. Ангийнхан дундаа ганц урдаа барьдаг хөлбөмбөгийн бартарын хувьд зарим нэгнээ нийлж байгаад бяцхан шоглочихдог, бас ч гүй өөрийн нөхдийн хүрээлэлтэй нэгэн байсан би гэдэг хүн яагаад ингээд шоовдорлогдон үлдсэний учрыг тайлбарлая.
( Дэлгэрэнгүй... | 12 | Өгүүллэг | Зохиогч : Sienna | )

Явуухулан 	Бэгзийн	 Шүлэг: Б.Явуухулан : НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
Оруулсан admin 2023-10-18 14:51:27 (12236 уншсан)

Нарс найгаа л

Навчис хийсээ л

Уулын оройд будан суугаа л

Шувуу буцаа л

Хяруу унаа л

Өвсөн толгойд цан буугаа л

Тал шарлаа л

Мал холхио л

Сэтгэл гэнэт догдлоо л

Салхи сэвээ л

Өрх дэвээ л

Өлөн шороо тэнгэрт босоо л

Айлууд нүүгээ л

Амрагууд холдоо л

Аяа хөөрхий нүүдэлчний намар аа гэж
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Явуухулан Бэгзийн | )

Гармаа 	Дорж	 Өгүүллэг: ДОРЖИЙН ГАРМАА: ТУНГААМАЛ
Оруулсан admin 2009-07-02 14:57:00 (17375 уншсан)

ДОРЖИЙН ГАРМАА: ТУНГААМАЛ

Аав аа, миний аав аа... -
Хөөрхий охин минь!...
Охиноон би хөтөлж, бага нялхын нь алхаанд тааруулах гэж хөлөө ойр, ойрхон зөөн гишгэж явлаа. Бид хоёр ойн нарийхан жимээр буцаж явав. Жижигхэн цагаан алчуур эрүүвчлэн зангидаж, богино тоодон баривчны хормой дэрвээд миний охин жимнээс нэгэн үе гүйж гаран, нэгэн үе түүсэн цэцгээ надад харуулах гэж,
- Аав аа, миний аав аа... гэж дуудна.

( Дэлгэрэнгүй... | 11 | Өгүүллэг | Зохиогч : Гармаа Дорж | )

Гармаа 	Дорж	 Өгүүллэг: Д.Гармаа : Хүн чанарыг егүүтгэсэн нь
Оруулсан admin 2009-03-22 01:03:35 (10273 уншсан)

Хүнчанар хэмээх хочтой жүжигчин өвгөн Билгүүн өндөр байшингийн долоон давхарт гарах гэж зүтгээд амьсгаадан зогсов. Агаар дутсан мэт ам нь ангалзан толгой нь эргээд тэрбээр эгээтэй л уначихсангүй. Хар хөлс нь цувж хамрын үзүүрээс хөлс под под урсан дусалж байлаа.
-Та яаж байнаа өвөө? Алив би туслах уу? хэмээн жаахан охин дээрээс бууж явснаа зогтусан асуухад гэзэгний хоёр цэцгэн тууз нуруун дээр нь хийсэн тоглов.
-Зүгээрээ охин минь… Энэ чинь зургаан давхар биз? Амьсгаагаа дараад орхиё доо. Тэгсэн цагт…
- За яахав…Гайгүй биз…
- Та хэнийд орох гэсэн юм бэ?
- Галсангийнд… Өөрөө намайг урьсан юм….
Ингэж хэлүүтээ Хүнчанар өвгөний нүд харанхуйлан чих шуугив. Нэг их нэлийсэн гал нүүрэн дээр унаад ирэх шиг боллоо. Тэрхүү шөрвөлзсөн гал түймэр Хүнчанарыг байтугай суудлын тасалгаат вагонд байгаа жаахан хүүг одоохон галын хэлээрээ хамж авах гэж дайрах шиг Хүнчанар хаалгаа сайтар хаан гялалзсан цагаан төмөр түгжээгээр нь дангинатал түгжив. Одоо яалтай. Би ч яах вэ дүүрч… Хөл муутай, хөгшин хонины насгүй болсон намайг үхэл авдаг бол авна л биз. Энэ нялхаараа шахуу амьтан ийм жаахнаараа галд өртвөл юу болох билээ. ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Зохиогч : Гармаа Дорж | )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Өөрийн эрхгүй хайрламаар
Оруулсан admin 2013-02-09 21:42:26 (8186 уншсан)

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Зохиогч : Үржинханд Э | )

Мөнхтулга 	Г	 Шүлэг: Г.Мөнхтулга : Тун чиг яруухан ертөнцөд
Оруулсан Bataka 2025-09-30 21:44:29 (4544 уншсан)


Нар эртлэн мандаж харанхуйг үлдэн хөөжээ
Намайг сэрээсэн гялбаа нь харин зуны дуулал байжээ
Энэ туяа нь тан дээр ч бас адилхан тусмагцаа 
Ингэж яруусан гэрэлтэж нялхарсан ч байгаасай 

Нар эртлэн мандахад шинэ өдөр мэндэлжээ 
Налгар өдрүүдийн цуваа гинжин хэлтээтэй ажээ
Энэ өдөр эхлэхэд бялзуухай болжмор дэггүйтэж 
Эргэлдэн нисч тоглох нь үүрдийн байсан ч болоосой

Голын ус хайр түгээх шиг давалгаалахад
Эргийн чулуу ариусах шиг норон үлдэнэ
Холын нэгэн зүрх туних шиг зүүдэнд саатахад
Хүний эгэл сэтгэл голын ус шиг хөвөлзөнхөн долгиолно

Тун чиг яруухан ертөнцөд бид төрөөд
Тунгалаг ус шиг сэтгэлээр амьдралд хөвөөд
Нар шиг, салхи шиг, байгаль шиг төгс атлаа
Намуухан сэтгэлийн нар үүлэн чөлөө шиг амьдралд мандана аа, аяа…

Салхи зугуухан салхилж алхаанд минь тааруулаад
Зөөлөнчиг үлээхэд хацар илбүүлнэ ээ, аяа…
Саадны сүүдэрт суугаад ажихад өвс намилзаад
Сэтгэлд даанчиг уянгалаг бодлууд хөвөлзөнө өө, аяа…

Тун чиг яруухан ертөнцөд бид мэндэлж
Тунгалаг ус шиг сэтгэлээр амьдралд хөвөөд
Нар шиг, салхи шиг, байгаль шиг төгс атлаа
Намуухан сэтгэлийн нар үүлэн чөлөө шиг амьдралд үүрд мандана аа, аяа…




( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Мөнхтулга Г | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам...
Оруулсан admin 2009-12-03 00:17:00 (38215 уншсан)


Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Наадамчдьiн зулай дээр
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн

( Дэлгэрэнгүй... | 34 | Шүлэг | Зохиогч : Лхагвасүрэн Бавуугийн | )

Sienna 		 Өгүүллэг: Sienna : Дэлбэлэгч (1-р бүлэг)
Оруулсан admin 2009-04-06 11:36:00 (12239 уншсан)


"Дэлбэлэгч-1" гэсэн хоёрхон үгнээс бүтсэн богинохон реклам бүх телевизийн сувгаар цацагдаад гурав хоногийн нүүрийг үзжээ. Бас л ямар нэг юмны худалдаа биз гээд ихэнх хүмүүс тоосонгүй, харин арван жилийн зарим хүүхэд л юуны реклам болохыг хоорондоо мөрийцөн тааж байсаар бүтэн долоо хоног өнгөрсөн аж. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Зохиогч : Sienna | )

Sienna 		 Өгүүллэг: Sienna : Дэлбэлэгч (2-р бүлэг)
Оруулсан admin 2009-04-27 03:23:00 (11711 уншсан)

Анхны мэдүүлгийг манаачаас авсны дараа компанийн захирал нэгэн уртавтар даавуун дээр, тосон будгаар бичсэн сануулгыг мөрдөн байцаагчид авчирч өгчээ. Энэ барилгыг тэдэн сарын тэдний шөнө нураана гэж тод гаргацтай бичсэн байхыг өглөө нь манаач байрны хананаас хуулж, захиралд дамжуулсан байсан аж. Тэр бичгийг үл тоомсорлосон хэдий ч даавууны буланд байх алтан соёмбо дүрсийг нь сонирхон хадгалсан нь тэр байжээ. Мөрдөгч даавууны буланд урласан товхгор алтан соёмбыг удтал ширтээд шинжилгээнд явууллаа. Ингэж даавуун дээр шижир алт мэт гялалзах товгор соёмбыг хэвлэх үйлдвэр тийм ч олон байхгүй дээ. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Зохиогч : Sienna | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 245 зочин, 0 гишүүн байна.


✈ ORANGESIM

АЯЛАЛЫН DATA eSIM

🌎 200+ Улс орны дата
📶
Тасралтгүй чанар
Хямд үнээр
Найдвартай
Гацахгүй интернэт
🔒
VPN шаардлагагүй
facebook instagram хэрэглэх боломжтой
♾️
Хязгааргүй дата
Олон сонголт
📲 1-2 Минутад авна! Чат бичээд автомат чатботоор хялбархан аваарай.
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-100.JPG
600x450 96k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4719

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-107.JPG
600x450 85k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5713

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-200.JPG
600x450 35k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4395


Агуулга
Thursday, 2026.06.11
· Аюушийн Анхбаатар : АНД МИНЬ ЧАМД ГУНИГ ЗОХИХГҮЙ
Saturday, 2026.06.06
· Баттогтохын Мөнхбат : Чамд би хайртай болжээ.
Monday, 2026.06.01
· Ээж минь жаргалтай байг
Sunday, 2026.05.31
· Бөртэ чонын нутаг
Wednesday, 2026.05.27
· Намхайн Тайванжаргал : НҮДЭН /өгүүллэг /
· Намхайн Тайванжаргал : БУЯНЫ ХИШИГТЭЙ АВДАР/өгүүллэг/
· Намхайн Тайванжаргал : УЯАН ДЭЭР
· Намхайн Тайванжаргал : Гүрмэд панз
Sunday, 2026.05.24
· Ертөнц
Tuesday, 2026.05.19
· Аав ээж хоёр
Monday, 2026.05.18
· Хүний хүн
Tuesday, 2026.06.09
· Чамтай бас чамгүй
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn