|
|
Вэб сайт хийнэ, байрлуулна ...
|
|
Хайх
Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно...
|
Өгүүллэг: Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ /богино өгүүллэг/
Оруулсан admin on 2017-09-25 12:05:15 (4870 уншсан)
Борооны түрүүчээр боссон салхи хэдэн гэрийн тавиуртай ааруулыг авч шидэн, аргалаа бүтээхээр гүйлдсэн авгай хүүхнүүд шуурганд хийссэн адсага ширдэгтэй хөөцөлдөж, айлуудын дээвэр туурга хөвсөлзөн, ноход хуцаж, саяхан тугалсан сарлагийн үнээ зэл өөдөө саагчих нь гантай жилийн араншин гэлтэй.
Борооны өмнө шороо, боохойн өмнө хэрээ гэгчээр газар тэнгэр нийлтэл шуурсан шороо тоос, борооны түрүүчийн том том ширхэгт нам цохиулж, ангамал хуурай хөрснөөс анхилам чийг үнэртэнэ. Баруун хойноос цайрсан бороо юу юугүй хаядгийн даваан дээр тав аравхан дусал шидлээд салхи нь эргэчихэв бололтой.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Пүрэвсүрэн Соёрхын )
|
|
Шүлэг: Б.Мянганмягмар : Годог хүлээхгүй
Оруулсан admin on 2017-09-24 12:40:24 (3267 уншсан)
Ноён хөх шувуу
Үзэгдэх, дасах аль нь билээ ч гэсэн
Үүрд хамт байсан ноён хөх шувуу
Алдаа болоод хараагдсан нь олон ч
Сэтгэлд эгшиглэнт цагаан суврага болоод
Энэ биенээс минь эгшин ч тасраагүй хүлээтэй хөх шувуу.
Илүү дутуу хөөрөл ба шаналант мөрөөдөл,
Их шунал, галзуурал, дон, хэтрүүлэл,
хийрхэл, гажиг гачаалт, гай зовлонт найдваргүйчүүд жин дарсан
Эрх чөлөөн дунд элж яваа
Өөрийгөө зугаацуулагч
Өөнтөгч хүн шувуудын хүслээр болдогсон бол
Горил ба бурхан судлалаар ертөнцийн амгалан оргилдоо хүрсэн бол
Голт бор цэцгээ, гоо охид үзэсгэлэнт хорин таван насаа мөнхөд хадгалсан бол
Годог хүлээхгүй, хотын даргаа хүлээхгүй.
Хоёулаа ирдэгсэн бол...
2017.05 сар
Баттөрийн Мянганмягмар
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Б.Мянганмягмар : Дэлхийн чанд
Оруулсан admin on 2017-09-24 12:39:24 (2755 уншсан)
Хээр-Агаарт алжаан анирт умбах
Хэц бэлээр жаргалын найман морь зүүдэнд хатирах
Хэний ч хүрээгүй газар дэлхийн чанадад очих
Хэсэг зуурд уулсыг бишэрч дэргэд нь саатан. Салж чадахгүй болох. Энд л
Ургаж, удаан жил уяран гандаж
Тал юундаа тайвуу айвуу амьдарч
Уусан сүүнээс усан нулимс хүртэл
Та бидний хал хатуужил эвлэх
Мөн
Хөдөө ба хот балгад, хөеө мэт цуглуулага
Хүний санаанд урсах хөгжим хөг
Бодлыг минь тээгч бор чөмөг
Бор газар, бодьсадвын тусыг олсон хөрс ч энд л байх.
2017.08 сар Баттөрийн Мянганмягмар
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Б.Мянганмягмар : Нүүдэлч
Оруулсан admin on 2017-09-24 12:32:42 (2809 уншсан)
Их нүүдэлч
Алтан тэмээлзгэн
Дөлгөөн уулсаас
Аг чиг дуугүй гэрэлт орон зай руу
Алсарч одсоор. Амгаланг олохоор
Илиадын нутгаар шагайж үзвэл
Эрчис саарав. Эргэж үзүүтээ
Цомирлогоо дэлгэх ертөнцөө харуутаа
Шунгаж алдав
Өвсөнд шигдэж орохоор
Үлдэж, Үл олдохоор
Наалдах хачиг
Эрдэнэд шунах гуур мэт сэтгэн
Бүлээн шороотоо санж мэтгэн
Бүтэн биеээ үрж хоосортол зүтгэв.
2017.07 сар
Баттөрийн Мянганмягмар
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Өгүүллэг: Н.Тайванжаргал : Газрын чимээ
Оруулсан admin on 2017-09-12 12:58:58 (4153 уншсан)
Өглөөний сэрүүн агаарыг бүлээсгэхийг яарах мэт том улаан нар дүнхийн мандаж илч гэрлээ харамгүй түгээх бөгөөд өвсөн дээр буусан шүүдэр наранд алтан ганжир адил гялтагнана.Хааяахан усны шувуудын ганганалдах чимээ өглөөний анирын чимээ цууриаг улам тод чимээлэх аж.
Толгой дээр нь бөмбөр дэлдэх мэт нүргэлэн газар чичрэх мэт болоход өглөө эрт адуундаа яваад гэртээ ирээд түр зүүрмэглэсэн Балган огло харайн босон гарвал маш олон адуу туусан дөрвөн морьтой хүн тэдний хажуугаар өнгөрч байв.Балган юун хүмүүс юм бол гэж бодон мориндоо хойноос нь давхиж очвол гол дээр адуугаа тогтоон адуучид мориноосоо бууж байлаа. Балган
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Тайванжаргал Н )
|
|
Шүлэг: С.Улаанхүү : Ерөөл бэлэглэмээр хань минь
Оруулсан admin on 2017-08-16 17:30:37 (4221 уншсан)
Шинэхэн орсон цас шиг нүд баясгасан хань минь
Шилэн болор шиг гялалзсан тунгалаг гэгээн хайр минь
Шиврээ бороо шиг шимтэй сэтгэлийн нандин учрал минь
Шуумал дарь эх шиг сайхан надад хайрласан бурхан минь
Гар гараасаа хөтлөлцсөн гал шиг насны жаргал минь
Ганган цэнхэр гариг дээр гунхаж алхсан эхнэр минь
Голдирлоо даган мяралзах цэнгэг мөрний эх шиг
Гараараа чанасан цай чинь амттай байдаг аа хань минь
Төөрөг зургаар тааруулсан тэнгэрийн нууц дагина минь
Туургат Монгол гэрийн зүүнийг чимсэн үзэсгэлэн минь
Төрлөөсөө угийн царайлаг цэвэр Монгол эхнэр минь
Тэнгэрт сүүгээ өргөж цацлаар далласан хайрт минь
Тахилын дээжээ алгасаагүй бурханлаг сайхан хань минь
Таарсан ерөөлдөө хайртай миний үнэн ч амраг минь
Төрүүлсэн үрийнхээ эжий сүүгээр эвлэсэн дарь эх минь
Түмэн жилээр ч ханьсах ерөөл бэлэглэмээр хань минь
Хаттай залуу насны минь халгих сэтгэлийн гэрэл минь
Хайчилж солбин мишилзсэн миний хөөрхөн хань минь
Халуун дулаан хайраа надад зориулсан эхнэр минь
Хайрлаад харамлаад ханамгүй халхын нэгэн бүсгүй минь
Далавчтай төрсөн ч болоосой дагуулаад нисэхсэн ханийгаа
Дараалсан гурван хүүг минь төрүүлээд өгсөн болохоор
Дархан бэрийн суудлыг чамдаа бэлэглэе хань минь
Дахин дахин учрахын ерөөл өргөн амлая миний сайхан ханиа
САРТУУЛЫН Б.УЛААНХҮҮ хайрт хань даа зориулав 2017 08 5НД
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Б.Улаанхүү : Хэнд ч алдаагүй нууц минь
Оруулсан admin on 2017-07-17 21:09:09 (4087 уншсан)
Арван хэдхэн насны минь амталж үзсэн алим минь
Амьсгаа хамтдаа давхцсан анхны цагаан шөнө минь
Аргадаж эвлэж усалсан ариухан нандин цэцэг минь
Амьддаа хэзээч мартахгүй насны ганцхан жаргал минь
Хосын хорвоод учирсан хоёр зүрхний хэмнэл минь
Хоёулаа хамт сандарсан хамгийн гэгээн учрал минь
Хоёрхон биенээсээ өөр хэнд ч алдаагүй нууц минь
Холын холоос дурсах хонгор багын дурсамж минь
Хайрын орчлонд ууссан хангал багын эхлэл минь
Халуун хөлсөө нийлүүлсэн хамгаас үнэтэй цэг минь
Хаанаас ч хайгаад олохгүй хатан гоо үзэсгэлэн минь
Хараацай насаа дурсаад инээгээд уулзах найз минь
Нандин тэр л нууцаа надтай хоёулаа хадгалсан
Нартад анх учирсан байгалийн дэгжин цэцэг минь
Намтар түүхээ хадгалсан үүрдийн ганцхан чи минь
Намайг хааяа дурсаад дотроо инээмсэглэж байгаа даа
Сартуулын Б.Улаанхүү 2017 07 17
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : 4-н мөртүүд )
|
|
Шүлэг: Н.Тайванжаргал : Үүрд үлдмээрээ
Оруулсан admin on 2017-06-13 16:12:59 (3365 уншсан)
Ханат монгол гэрийнхээ дулаан халуун голомтон дээрээ мөнх амьдармаараа
Хангал адуу булгисан юм шиг тарлан манханы таанын амтат уусмаараа
Харлаг тэх ч хальтирмаар хадан хавцлын орой дээр салхи сөрж үүрд зогсмоороо
Хаана ч байхгүй нутгийнхаа халуун элгэн дээр нь үүрд үлдмээрээ
Тэнгэрээр дүүрэн оддын дунд тэр чигтээ түгэж үлдмээрээ
Тэлмэн жороо морины тэнэгэр сайхан явдал дунд нь уусаж ундармаараа
Тэрлэгэн дээр туссан нарыг тэнд нь тогтоож үүрд тусгамаараа
Тэмээн дээрээс тэнгэрт тэмүүлж тэндээ шувуу шиг үүрд халин нисмээрээ
Үүдээр орж ирсэн нарыг өдөржин хоймороо тахиж шүтмээрээ
Үгийн сайханд урам үзэгний үзүүрийг үл амраамаараа
Үрээ морьд өтгөн ижил дундаа харагдах нь өвгөн адуучины сэтгэлийг үүрд хөглөмөөрөө
Үүлэн дээр нар сууж үзэсгэлэн төгөлдөр миний нутгийг үүрд гийгүүлмээрээ
Холын зэрэглээн дундаас адуу тодрон гарч ирэхийг үүрд хармаараа
Хот айлуудын хооронд хонхны дуутай алхаж явахыг өхөөрдмөөрөө
Хонь хотолсон үдшээр хоймор суух аав хүүдээ үлгэр ярихыг үргэлж сонсмоороо
Хорвоод ганцхан нутгаа хойшид ч гэсэн үүрд хайрламаараа
Н.Тайванжаргал
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Тайванжаргал Н )
|
|
Шүлэг: Н.Тайванжаргал: Ачлалт аав ээж хоёр минь
Оруулсан admin on 2017-06-13 16:03:36 (3870 уншсан)
Хаваржаа Догины минь уулс
Хаврын сардаа нөмөртэй дөө
Хайртай буурал ижий минь
Хамгаас илүү буянтай даа
Ачлалт аав ээж хоёр минь
Аминд минь ойрхон санагдана даа
Өвөлжөө Сүв нь улааны уулс минь
Өвлийн сардаа өнгө нь тодхон доо
Өвгөн буурал аав минь
Өнгөтийн уулан дээрээсээ дурандана даа
Буян ээж аав хоёр минь
Бурханаас илүү хүндлэгдэнэ дээ
Зуслан Хүнгийн гол минь
Зундаа сэрүүхэн тунгалаг даа
Зулаа өргөөд ээж минь
Зуурдын хорвоог аргадна даа
Ачлалт аав ээж хоёр минь
Аминд минь ойрхон санагдана даа
Намаржаа Баяннуурын ус минь
Намрын сардаа бүлээхэн дээ
Настай буурал аав минь
Нартын жамаар алхана даа
Буян ээж аав хоёр минь
Бурханаас илүү хүндлэгдэнэ дээ
Н.Тайванжаргал
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Тайванжаргал Н )
|
|
Шүлэг: Н.Тайванжаргал : Би гэнэн байсан
Оруулсан admin on 2017-06-13 15:58:47 (3502 уншсан)
Би гэнэн байсан
Хонь хорсон үдийн нарнаар сүүдэр нэхэж уйлдаг эрх байсан би
Хорол тооноор туссан нараар тоглоё гэж гуйдаг томоогүй байсан би
Бүдэрсэн чулуун дээрээ нулимсаа асгачихдаг уйланхай байсан би
Бүрий нөмрөхөөр айж байна гэж уйлдаг аймхай байсан би
Би гэнэн байсан
Тэнгэрийн солонгыг тэвэртээ багтаах гэж тэмүүлдэг гэнэн байсан би
Тэмээн дээр гарчихвал тэнгэр хүрнэ гэж боддог томоогүй байсан би
Үдшийн бүрэнхийгээр нар нэхэж уйлдаг эрх байсан би
Үдийн нарнаас сүүдэр нэхэж уйлдаг томоогүй байсан би
Би гэнэн байсан
Аргалд явсан ижийгээ дагаж уйлдаг эрх байсан би
Адуунд явсан аавыгаа саначихдаг эмзэг байсан би
Сарны цагаан туяагаар тоглоё гэж эрхэлдэг гэнэн байсан би
Салхины өөдөөс ээжээ гэж дууддаг томоогүй байсан би
Би гэнэн байсан
Н.Тайванжаргал
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Тайванжаргал Н )
|
|
Мэдээ: Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Оруулсан admin on 2017-06-12 18:58:12 (7105 уншсан)

.......Цаг хугацаа удааширсан мэт таньд санагддаг уу. Надад бол өтгөн зуурмаг дундуур хөлөө өргөн өргөн алхах шиг удаан байдаг. Цагийн эд эс бүхэн миний дотор оршиж, усны дусал хүртэл нэггггггг хоёёёёёёёёр гэж бөнжийж бөнжийж, сая нэг тасарч буй мэт сэрэгдэнэ. Тэр агшин хормыг хурдлуулсан ер бусын явдал амьдралд минь таарч байсангүй. Харин санаандгүй тохиолдлоор мөнх амьдрахыг үл хүсэгч, бие махбодийн өвчин зовиурыг үл тоогч нэгэнтэй би таарсан юм. Брендон ноёнтой танилцсанаас хойш цаг хугацаа яаж хөдөлгөөнд орсон гээч. Кино хальсыг хурдан эргэлтэнд оруулахаар үйл явдал хэрхэн жирэлздэг билээ, түүн шиг яралзаж өгсөн дөө. Олон ч хүн тэр кинонд минь тоглож, жорон журан гэлдээд л өнгөрсөн. Тэр дундаас "Тооролжингоо" хэмээн хашгирах Дүүрэн жононгийн дуу үргэлж сонстсоор буй....
Тооролжингоо номын эхлэлээс...... МИНИЙ ШИНЭ НОМЫГ 70004343, 88027333 утсаар захиалаад, үнэгүй хүргэлт хийлгээрэй. Book.mn фэйсбүүк хаяг руу орж өөр, олон номын сонголтыг бас үзээрэй.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Мэдээ
| Оноо: 0/0 | Зохиогч : Солонго Шуурай )
|
|
Зөвлөгөө: Шуурайн Солонго : НОМОО ЯАЖ ГАРГАХ ВЭ ГЭЖ ОЛОН ХҮН АСУУХ ЮМ. ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ БИЧЛЭЭ.
Оруулсан admin on 2017-06-12 18:51:52 (3862 уншсан)
1. Зохиол бүтээлээ маш сайн шигшиж бэлдэнэ. 150 шүлгээс 80 шүлэг, 50 өгүүллэгээс 25 өгүүллэг авах нь ч бий. Энэ нь юу өгүүлж буй юм бэ гэхээр бичсэн болгон чинь шүлэг биш, тэгээд номонд орох шаардлага хангаагүй байдаг гэсэн үг.
2. Дараа нь маш сайн редактор олж, үг үсгийн алдаанаас гадна утга зүйн алдаа, нуршилт зэрэг алдааг засуулнаа. Бас аль бүтээл орох, алийг хасахыг тэр хүн шийднэ гэсэн үг. Цол эрэмбэтэй том зохиолчоос илүү сэтгэл гаргаад, өөрийн мэт засаад өгөх хүн чухал байдаг. Редакторын зассан хувилбарыг авч дахин өөрөө шүүн тунгаана. Засалтыг зөвшөөрөхгүй бол дахиад өөр хүн лүү явж болно. Ер нь уран зохиол мэддэг хэдэн ч хүнд уншуулж, зөвлөгөө авч болно шүү. Сайн редакторт мөнгө төлдөгийг мартуузай.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Зөвлөгөө
| Оноо: 0/0 | Зохиогч : Солонго Шуурай )
|
|
Шүлэг: Э.Ариунболд : Сарны туяанд үүлс сэвсийн царцаж
Оруулсан admin on 2017-06-12 18:45:17 (3466 уншсан)
Сарны туяанд үүлс сэвсийн царцаж
Салхины амьсгалд голын ширэг чичэрхийлнэ
Горхилон урсах таацад үсрэн, оддыг үмхэх бяцхан жараахайд
Гоёмсог гилүүрээ агаарт дэвэн, усны мандлыг сүүлээрээ ширвэнэ
Хөвөөнд бидэрлэх цагираг долгионд сэтгэл дайвалзан
Хөнгөн гунигт живж гүн бодолд мансуурна
Жараахайн аманд гялтагнах сувдан од мэт
Жам ёсыг гажилгүй үхэлд би залгиулна
/ 2017.05.30. /
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Ариунболд Энх-Амгалан )
|
|
|
|
 |
Санал асуулга |
 |
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 115 зочин 0 гишүүн байна.
|
|
|
 |
 |
Агуулга |
 |
|
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|