Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 
Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka
Хайх

Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно...


Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС
Оруулсан admin on 2024-07-01 11:43:15 (386 уншсан)

Энэхүү шүлгээ Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан бичиж байжээ. Мөөжиг Munkhjargal Bayanbat эгч минь тэр өдөр дууддаг юм. Яваад очтол гэрэлттэл инээмсэглээд л “За, миний хөгжимчин” гэж нэг их гоё дэгжин, сормуус нь дэрвэлзэж инээд цацруулсан хөөрхөн бүсгүйтэй уулзуулсан нь Enkhtaivan Purevjav Тайвууш эгч байв. Тийнхүү шинэхэн дуу мэндэлж билээ. Бидэн гурав клипний зураг авах газраа голж шилээд л мөн ч их хөгжилтэй, сайхан дурсамжтай бүтсэн энэ дуугаа та нартайгаа хуваалцмаар санагдлаа.



Шүлэг Э.Үржинханд 

Аялгууг зохиож, дуулсан МУСТА, дуучин, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал
 ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС 

Өвөр Монголын уудам талд
Өөрийн минь ахан дүүс суудаг 
Үйзэн цэнхэр мөрөн гол шигээ
Үзүүргүй хайр нь цалгин байдаг
  Зүрхнээс ундрах эгшиг дуугаа 
  Зөөлөн зөөлөн аялгуулж ээнэгшсэн
  Зүйргүй итгэлийн торгон утсаа
  Зөнгийн алсаас имэрч мэтгэсэн 
Өвөр Монголын үзэсгэлэнт талд 
Өөрийн минь ахан дүүс суудаг 
Үйзэн цэнхэр мөрөн гол шигээ
Үзүүргүй хайр нь цалгин байдаг 
  Бодлоос ивлэх нандин үгсээ 
  Бүүвэй бүүвэй намуухан учирласан 
  Бууршгүй итгэлийн гэгээн үрээр 
  Будан дундаас тодрон гэрэлтсэн 
  Сүслэн мөргөх дээдсийн буянаар 
  Сүүн сэтгэлээр нэгнээ хайрласан 
  Сааршгүй итгэлийн цагаан мөрөөр
  Сайхан ирээдүйг ерөөн бэлгэдсэн 
Өвөр Монголын үзэсгэлэнт талд 
Өөрийн минь ахан дүүс суудаг 
Үйзэн цэнхэр мөрөн гол шигээ 
Үзүүргүй хайр нь цалгин байдаг 
 Өвөр Монголын уудам талд 
 Өөрийн минь ахан дүүс суудаг 
             2017.05.08 Даваа гараг 
                            Хөх хот


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
Оруулсан admin on 2024-07-01 11:41:09 (357 уншсан)

Гэгэлгэн сэвшээ салхи хичнээн найрсаг 
Гэзгийг минь илбэж сэтгэлээ уудлаад л
Түүний илэрхийлж чаддаггүй хүслэнт үгсийг ч
Догдлуулан шивнэчихээд таатайхан сэнгэнэнэ
Омголон найгах модод хичнээн романтик
Зөрөх болгонд намилзан мэхийгээд л
Оройн нарны боронзон туяатай болзоонд
Оргилон бүжчихээд хэнэггүйхэн нэвсийнэ
Борооны нялх дусал хичнээн хайлган
Булиглах зүрхэн гүн рүү бөмбөрөөд л
Чиний хэзээ ч олж харахгүй цэцэгсийг
Цэмбийтэл усалчхаад харцнаас бөнжигнөнө
    Э.ҮРЖИНХАНД
          2024.06.27


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
Оруулсан admin on 2024-07-01 11:40:03 (340 уншсан)


Үзэгнийхээ үзүүрээр 
Үсгийн тигийг таталгаж бичнэ
Өнөр түмнээ хүндэтгэж бичнэ
Өргөн нутгаа магтаж бичнэ
Өндөр тэнгэртээ сүсэлж бичнэ
Үзэгнийхээ үзүүрээр 
Өнийн ирээдүйг зөгнөж бичнэ
Үнэн түүхийг тамгалж бичнэ
Улс Монголоо бахдаж бичнэ
Уудам дэлхийд гайхуулж бичнэ
Үзэгнийхээ үзүүрээр
Эрх чөлөөгөө эдэлж гортиглоно
Энхийн цагийг бэлгэдэж ерөөнө
Эх орноороо омогшиж зураглана
Энэ бүхнийг хайраараа элбэрнэ
Үзэгнийхээ үзүүрээр …
       Э.ҮРЖИНХАНД
            2024.06.28


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
Оруулсан admin on 2024-07-01 11:38:33 (349 уншсан)

Үес үес салхи навчсаар наадаад
Үр жимсний оронд модод жигдэрнэ
Уул толгод хаяа дэрлэн зээглээд
Улаан, ногоон майхнууд зэрэгцэнэ
Аяс аяс бороо бодолд зүсрээд
Ар өврийг холбосон солонго зурна
Амраг хос биесээ энхрийлж ширтээд 
Алаг шувуудаар хайраа дайж уулзна
Намс намс мөчрүүд дохин намилзаад
Нар зуны дэлгэр өдрөөр зугаална
Нарс шинэс шүхэр болж сүүдэрлээд
Намайг, чамайг эрхлүүлж зугаацна
           Э.ҮРЖИНХАНД
               2024.06.29


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Өгүүллэг: Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
Оруулсан admin on 2024-07-01 11:34:25 (672 уншсан)

Бүүдэн тэнгэрийн хаяанаас намрын салхи үлээх, зүүдэн буурал орчлон буцах цагийг зарлав.
Бөгтөр гүвээний цаадтайх сундлаа уулсын оройгоор зүрх цагаан саран сиймгэр үүлс нөмөрч, нанхиад торгон хөнжилд халууцсан гүнжийн дүрээр сунайв.
Намрын шөнийн жаварт сэтгэл зовнисон өвгөн гансны тагжраагаа сэтгэж галын аманд түгдийхэд, <надад илгээсэн бурхны бэлэг, шорвог үгийн гашуун амт, намайг л жаргаах гэж дэргэд минь бөртийх хань минь>  гэж эмгэн бодолдоо ээнэгшив.
-Цагаан цэцэг халиураад зуд болохын дохио доо.
Цахилдагны толгой шарлаад цас унахын тохиол доо.
Үнээ буханд гарахгүй сөл тасрах янзтай.
Үхэр гаднаа тогтохгүй хээр хонох боллоо.
Намаржаандаа сууж байгаад зуданд дарлуулчих вий дээ.
Навтаргын цаас шиг туурганд салхи тогтохгүй үлээлээ гэж уурсан бодох өвгөний сэтгэлийн уцаарыг нэмье үү гэх шиг хөх төмөр  яндан  хөөлсөн салхинд  хангир янгир савчив.
Ямаатсан тогооны хөөнөөс оч унаж харагдав.
Язмагтсан ээдэмний уутнаас шар сүү дусагнав.


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Пүрэвсүрэн Соёрхын )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
Оруулсан admin on 2024-07-01 11:30:47 (366 уншсан)

Өглөө бүр нэг л замаараа 
Хичнээн ч алхсаныг бүү мэд
Өдөр бүр хэдхэн л хүнтэй
Төчнөөн таарсныг ч бүү мэд
Үл таних зөргөөр навчис хөглөрч
Өвс ургаж шоргоолж гүйлдэж
Борооны ус тогтож бодол хөвөрч
Будрах цасан амсхийн буусан ч
Өнөөх л замаараа нөгөө л зүгтээ
Үл таних хүнтэй болзсон юм шиг таарсаар
Өргөн гудамжинд нэг л мэдэхнээ
Өөрөө ч мэдэлгүй дасал болжээ
Хажуугаар зөрдөг царай одоо
Халуун элэгсэг найзууд болжээ
Дэрхийн нисдэг болжморууд 
Дэндүү дотно аялгуу болжээ
Танил энэ жимээр сажлахдаа
Танихгүй өөртэйгөө улам дотносож
Өнцөг бараадсан өнчин сандал дээр
Өдөржин саатаж шүлэг тэрлэмээр

            Э.ҮРЖИНХАНД
                   2024.06.19


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Богино өгү: Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
Оруулсан admin on 2024-07-01 11:27:52 (476 уншсан)

Бүүдэн  сарны нулимс чив чимээгүй мэлмэрнэ.
Бүгээн морьтой өвгөн салхи сөрөн гэлдэрнэ.
Од мичидийн тохиол сарны нулимсыг барна.
Омголон залуу насны бүүр түүрхэн алдаа мэт хэмээхүй...
Цагийн цагт, цасны хайрууд энгэр задгай давхиж явсаар задгай хоч зүүсэн Жанчив бээр нас гучин зургаа орчим. Хууз хар сахал нь хянга хамар доор  сүрхий зохиж харагдах задгай Жанчив гуч хэтийх насандаа зэргэлдээ нутгийн "жаал" хэмээх Банзар өвгөний том хүүхнийг буурлын жаяг ёсоор хадаг дэлгэн гуйж,  ёс төртэйхэн авчирсан билээ.
Хар бага наснаас ижийтэйгээ өссөн  Жанчивт эхнэр гуйж өгөх хүн ч байсангүй. Ижийнхээ бор авдарнаас ганц самбай хадаг аваад хөтөлгөө морьтой давхиж одсон хүүгээ хаашаа яарсныг ижий нь асуусангүй.
Орсон гарсан хэнд ч аяга хоол хийж өгөөд 
-Ээ тосоор гоож хэмээн  уулга алдан инээж  суудаг Бадам буурай ганц хүүгээ хүүхэн дагуулаад харьж  ирэхэд, үүлтэй тэнгэр цэлмэсэн мэт баярлан, бургасан таягаа барин тавин сандарч, уулга алдан угтав. Өсөх наснаас өдий хүртэл  өнгөтэй өөдтэй  торго дурдан барьж ч  үзээгүй буурал авгай, эх хүний далд ухаан нийтгэж,
 "Хүүдээ л  өгнө дөө. Өсч яваа хүү минь нэг л өдөр  гэргий дагуулаад ирэхдээ л ирнэ"  гэж  хүүтэй хүний боддогийг бодон, олон жилийн уртад ганц нэгээр нь худалдан  авч далд хийсээр тов хийсэн  ахарын эсгий журам, торго болтол элдсэн хурган дотортой цоо шинэ хөнжил, одоо цагт нүдний гэм болсон тав зургаан цомбон шаазан, утсан чинээ нарийнхан,ганц алтан бөгж тэргүүтнээ шинэхэн бэрдээ гарган өгч, үртэй эхийн бах ханан,  сэтгэлийн амгаланг анх удаа ханатал эдэлж, хөлсөө арчин башийж суулаа.


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Богино өгү | Оноо: 0/0 | Зохиогч : Пүрэвсүрэн Соёрхын )

Мөнхтулга 	Г	 Шүлэг: Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
Оруулсан admin on 2024-07-01 10:14:53 (495 уншсан)


Авч үзээгүй мэдрэмжүүд ар араасаа цуврах чинь юу вэ
Амьтай голтой байдаг сэтгэл дүрэлзэх нь юуных вэ
Тэртээ өдрүүдэд үлдсэн анхны хайрын догдлол шиг
Тэр бүсгүй намайг учиргүй татах нь юуных вэ

Гомдол, баяр хоёр ойрхон болох чинь юу вэ
Голын чулуу идэгдэх шиг эмзэг байх нь юуных вэ
Алс хэтийн цаг хугацааг түүний хажууд төсөөлөөд
Арай л эрт өөрийгөө хөгшрүүлэх хүсэл юуных вэ

Гэнэтхэн асгарах энэ их сэтгэл чинь юу вэ
Гэнэдэж алдсан дурлалын жолоогоо яаж татах вэ
Холын холоос тэмүүлэх их хүслээ цүнхлээд 
Ховсдох мэт татсан түүнруу яарах чинь юуных вэ

Бичиж амжаагүй шүлгийн ганган мөрт минь
Хайрлаж үзээгүй хүний бүсгүй үр минь
Зөрж төөрөлгүй учирсан хонгорхон минь 
Зөвхөн өнөөдөр л үлдсэн юм шиг үхтлээ санах дурлал минь 

Дурлал минь гэхэд дутуу мэдрэмж төрөх чинь юу вэ
Дуусдаггүй үлгэрт хамтдаа мөнхөрмөөр гэгэлхэн минь ээ. 

17/02/24 tulga.poetry  Г.Мөнхтулга    Tulga.poetry 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Мөнхтулга Г )

Мөнхтулга 	Г	 Шүлэг: Г.Мөнхтулга : “293”
Оруулсан admin on 2024-07-01 10:12:56 (364 уншсан)

Чиний үнэр миний хүсэл хоёр тулгарсан тэр үдэш
Чихний омог, гүрийн судсыг чинь уруулаараа би тэмтэрсэн
Чийгтэй хөнжил сөхөж амьсгаа авах шиг өндийсөн 
Чиний бие миний дээр сандайлж суугаад бүжиглэсэн

Миний гар чиний биеийг бүтэн гурав гороолоход 
Минчийсэн улаан царай юунд ч юм яаран довтолсон
Биеийн чинь нууцыг эзлэхээр нар зөв чамайг эргүүлэхэд 
Бичмэл үсэг шиг чамин хөдөлгөөн тэрхэн зуур л таталгасан 

Чиний харц миний доор тачаангуй агаад хүлцэнгүй
Чихэр шиг уруул чинь озоход янаг болоод саламгүй
Гарыг чинь салаавчилж толгой дээр чинь дарах гэхдээ
Гарцаагүй тачаалдаа мансуурч ялимгүй чангаар атгасан

Хээрийн шувуу шиг эрх дураараа тэр үдэш  
Хэрхэн эхэлж бас хэзээ дууссанаа одоо ч гэсэн санадаггүй
Хэсэгхэн зуурын мансууралд тийм л хүчтэй автаад
Хээрийн шувуу нисэхээ мартаад тэнгэртээ зүгээр л хөвж одсон

Асар их хүслүүд тийм хурдан бас удаанаар эвцэхэд
Ар дэнжийн цэцгүүд дэлбээ дутуу хоцорсон 
Амраглах онгод буцалж дурлалын оргилд хүрэхэд
Амьсгаа түргэсч, зүрх зогсох шиг жаргалын бал цацарсан

Хүсэн хүсэн учирсан бидэн хоёрын 
Хүүхэн хараа хүртэл бие биедээ л шингэсэн 
Хүлээс цангаа тайлсан эр эмийн
Хүнлэг зан, төлөв төрх хаашаа ч юм сарнисан. 

2024.06.06 @Tulga.poetry   Tulga.poetry 
 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Мөнхтулга Г )

Мөнхтулга 	Г	 Шүлэг: Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
Оруулсан admin on 2024-07-01 10:11:54 (367 уншсан)

Үхлээс айдаггүй хэрнээ 

Өөрт чинь хаягдахаас тэгтлээ айдаг

Өөдгүй зүрх

Хайрлуулахаас буцаагүй хэрнээ

Хүндлэхээс дандаа хулчийдаг

Өөдгүй сэтгэл


Үнэнээс холдоогүй байхад

Худалд дийлдчихээд байдаг

Өөдгүй амьдрал

Өнөөдөр дуусаагүй байхад

Маргаашийн явдалд түүртэж явдаг

Өөдгүй хүмүүн


Олон учрал таарахад

Орь ганцыг л мартаж чаддагүй

Өөдгүй эр

Орчлон ижил байхад

Очоод уулзчихаж болдоггүй 

Өөдгүй тавилан


Онож ганц л төрчихөөд

Олигтой нэг ч шүлэггүй

Өөдгүй найрагч

Одоогоо мэдрэх байтал

Өнгөрсөндөө бэдэрч үлддэг

Өөдгүй заяа


Би өөдгүй ертөнцөд ирсэн 

Өөдгүй хүн 

Өгөрсөн тархи, цөхөрсөн зүрхтэн

Өрөвдөхөд өр хэмхчих

Өширхөж үйлийн үр сануулах

Өөдгүй амьтан…

 Г.Мөнхтулга    Tulga.poetry 




(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Мөнхтулга Г )

Мөнхтулга 	Г	 Шүлэг: Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Оруулсан admin on 2024-07-01 10:10:39 (410 уншсан)

Чи ийм гоёхон цэцэг болоод
Чамд ийм халуухан сэтгэл байгаад
Яг л чамд таарсан чиний сөүлмэйт
Нэг л өдөр чиний төөрөг замд урин таараад,
хайр ирнэ ээ
Тун удахгүй чамд дурлал ирээд
Түүнийгээ чи бүхий л хайраараа бүтэн хайрлаад
Цэцгийн тоос арчих шиг тийн нандигнаж
Цээж бүлээн сэтгэлийн голоос бүрэн халамжлаад,
хайр ирнэ ээ
Тун удахгүй чамд хайр ирээд
Түүнийгээ чи эцгийн гэрийн хоймор дахь шүтээн адил
хүндлээд
Багана алдалдаггүй ёс шиг тийн дээдлээд
Багын охин унаган зангаар нялхамсаж эрхлээд,
хайр ирнэ ээ
Тун удахгүй чамтай мөрөөдлийн хүн чинь таараад
Түүнийгээ чи зүүдний үргэлжлэл шиг санан сэрж ядаад
Эцсийн удаа мэт өдөр бүр тийн санаад
Энэ биеэ зориулавч цаана нь өртэй үлдэх шиг бодогдоод,
хайр ирнэ ээ
Тийм л агуу зүйлийн эхлэл урин дуудаад
Тэр л өдрийн учрал энэ зун чамд таараад
Тэсэлгүй уулга алдах шиг тийн итгэж ядаад
Тэгээд зүгээр л үлдсэн амьдралаа түүнд зориулаад,
хайр ирнэ ээ
Чи ийм гоёхон цэцэг болоод
Чамд ийм халуухан сэтгэл байгаад
Яг л чамд таарсан чиний сөүлмэйт
Нэг л өдөр чиний төөрөг замд урин таараад,
хайр ирнэ ээ


 Г.Мөнхтулга   Tulga.poetry 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Мөнхтулга Г )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
Оруулсан admin on 2024-03-30 14:53:22 (881 уншсан)

I'm gonna love you 'til the end
I'm gonna be... 
                                            (MLTR)

Өнгөрсөн дурсамжууддаа би дуртай
Өөрчлөх хэрэггүй миний гэнэн алдаанууд
Өөрийг минь нуугаагүй тэнэглэл
Өдрийн тэмдэглэл, шүлэг, нөхөд

Өөртөө мартагдсан амлалтуудыг
Өөр дуунаас санахгүй, өөр дурсамжинд уярахгүй
Өөрөө л хайртай тэнэглэлүүд минь

Өөрчлөх хэрэггүй, мартах хэрэггүй
Өөр бусдад бүр ч хэрэггүй, тэнэг явсан дурсамжууд минь 
Өөр дуунд уярахгүй...


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
Оруулсан admin on 2024-03-30 14:52:40 (758 уншсан)


Намайг бодлоор ургуулах өвлийн нэл зөөлөн цас
Нэлдээн уулсыг шингээх мэт намуухан ихэмсэглэхэд
Надаас урт настай шинэхэн цагаан цасаар     
Наадан тоглох хүүгээ эрхлүүлэх амьдарсны минь утга учир
Ай даа, хорвоо гэдэг энэ л юм байна.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
Оруулсан admin on 2024-03-30 14:51:17 (738 уншсан)


Цэцэгсгүй хавар, шалбаагт замаар 
Цэцэглэж явсан миний бага нас
Зэрэмдэг хорвоогийн хашхираан дундаас 
Зээр шиг үргэж алсад оджээ

Зүрхэн далиар нисээд одсон
Зүггүй хараацай минь чи одоо хаана явна?

Эрвээхэйн үргээтэй гэнэхэн хүсэл минь
Зэрэглээнд бүдгэрч үлгэр болсон
Зээлж яваагүй ирмүүн хүсэл  минь
Зуурдын хорвоогийн үнэнд ууссан

Зүүдэн дундуур нисээд одсон
Зүггүй хараацай минь хаана буусан бэ?

Нүд аргам намрын халуун салхинд
Нүүдлийн хойноос нисэгч гэнэхэн шувуухай чи 
Нүргээнт энэ амьдралаас үргэж л нисэх үлгэртэй юу
Нүгэл буяны завсрыг олох ялтай юу?

Зэрэглээн дундуур ганцаар ниссэн
Зүггүй хараацай минь чи хаана явна вэ?


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
Оруулсан admin on 2024-03-30 14:50:24 (774 уншсан)

Намрын моддын дор цаг хугацаа нойрсвол
Насаа мартчихаад би нэг их гүн амьсгаа авна
Үүрд нойрсох цаг хугацааг үдэж
Үлдсэн дарсаа хөнтөрч ийн шүлэглэнэ

Цаг хугацаа чи хэмжээс болж ирээгүй бол, 
Навчис хэзээ ч шарлахгүй, түүнийг дагаад гансрахгүй
Надаас та минь явахгүй
Намраар чи бид гунихгүй
Настан буурлыг үдэхгүй 

Үүр цүүрээр бодолд хүлэгдэж
Үзсэн зовлонгоо нэхэн санахгүй
Өөрийн гэсэн зам байхгүй
Өрнөх ирээдүйн хүлээлт үгүй

Анхны бүхний амт үгүй
Амраг түүний минь учрал ч үгүй
Ахиж учрах заяа ч үгүй
Ай, миний шүлгийг хурцлах
Алдрайхан энэ амьдрал ч надад байхгүй байхсан 

Зүүд нойрондоо л үзэх гуниг минь ийм байж болноо
Зүгээр л өнгөрч байгаа бүхэнд утга учир оршдог юм байна
Зөв юмаар дутуухан ч  чиний миний л амьдрал
Зөвтгөх буруутгах гэлгүй өнгөрөх, улирах нь л сайхаан...


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
Оруулсан admin on 2024-03-30 14:49:11 (805 уншсан)

Зүүд нойрондоо бодол минь суларч 
Зөнгөөрөө татагдах орон зай тийш аяллаа 
Балчир томоогүй нас минь
Бодол өөд минь гүйгээд ирэх шиг
Гэнэн томоогүй түнийг би
Гэр хүртэл нь хөтлөөд алхнам

Зуур замд хуучин бүхэнтэй дахин учирч
Зуны байшин, эгчийн угаасан хэцтэй хувцас
Эмээгийн жижиг ногоон амбаарын дэргэд бид хоёр ирлээ
Аавын барьсан зуны байшинд хүү намайг дагуулаад орлоо

Хойморт аав минь сууна, тамхи нэрээд.. хоолой засаж надруу харлаа
Хоол оролдох ээж минь хаанаас явааг асуулаа
Гэрлийн байцаагч байна гэж өөрийгөө би хэллээ
Гэрлийнхээ мөнгийг тэд маань, өнөөдөртөө өгч чадахгүй нь дээ гэлээ... 
Саатъя гэвч хугацаа охорхон, 
Салъя гэвч санаа минь энд хоргодоно

Ээжийн минь хийдэг хуушуурын үнэр ханхийгээд л... 
Ижилгүй сайхан байдаг даа энэ бүхэн...

Энгийн хэрнээ өөртөө бас
Их бага зовлон нугачаатай амьдрал минь
Туулж давсан зовлон зүдгүүр, 
Дурсан санах жаргал баяртай.

“Би чинь сайн яваа, биеэ бодож байгаарай та нар минь” гэж
Дөнгөж дуулдахаар би хэлчихээд
Тэндээс би гарлаа,
Үүдэнд суух балчир нас минь
Өөдөөс минь хэнэггүйхэн харж байлаа
Өврөөсөө юм гаргаж өгөх вий л гэж өмөлзөж байгаадаа хөөрхий...

Дэндүү даруухан тэр амьдралд би 
Дэргэдэх жаалаар дамжин торнисон
Дэндүү сайхан аав, ижий хоёртоо
Дэгэж дэрвэн эрхэлж өссөн...


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
Оруулсан admin on 2024-03-30 14:48:31 (557 уншсан)


Verra la morte e avra I tuoi occhi.
                                               C.Pavese


Шарлаж амжаагүй модод цасан будраанд дарагдаж
Цаг нь болоогүй нас түүн шиг урьтаад хальжээ
Цамнан хөөрсөн зан төрх нэл чимээгүйн дунд алсалж 
Цагаан дурсамжаар нэхэгдэх тэр л төрх чинь гуниг, ухаарлын үргэлжлэл.... 

Удалгүй “би” ч бас хойноос нь одсон
Учирлаж мэдэхгүй ч эндээс явсан
Уй гашуугаар дутахгүй бас уучлал, зэмлэлээр ч дутахгүй
Учрал хайраа төгсгөөд сэмхэн яарч одсон...

Үнэнтэй тооцоо хийхгүй
Үхэгсдийн хойноос жагсаж
Үсгэн дотор өнгө, тоон дотор үргэлжлэл төдий болоод 
Өөрийгөө ч хүртэл орхиод үүрд явлаа ...

Цаасан дээр үлдээсэн дутуухан үнэн,
Цаг хугацаанд цэгнэгдэх хуурмагхан голдуу нөхдийн
Цагаан хар нулимсан дундуур норчихоод 
Царгиа хүйтэндээ биш сэтгэлдээ хайраар жиндэж, дутсандаа  
Цагаа болохоор би чимэгүйхэн халин одсон ... 

Амьдрал гэдэг харгуйд аархаж, туниж явлаа гээд
Амьгүй болсон би ахиад агсамнахгүй ээ
Аль хэдийнэ би чамайг зовоохоосоо өнгөрсөн
Амраг  бүхэн минь авчирсан зовлонг минь л сана
Ахиж жаргаахгүй бас ахин зовоохгүйээ би.

Цагаан хар үүлс цээжин дээр минь хурах шиг
Цэнээд үлдээсэн үгсээ бусдад хэлж амжаагүй ээ би 
Цаасан дээр өөрийгөө яг үнэнээр нь ч бичээгүй
Цаашид юу болох байсныг би чинь үнэндээ мэдээгүй   

Хааяа би уйлдаг байсан, 
Харууслын биш гоморхлын нулимс
Хар дарсан зүүд шиг эхэлсэн хувь заяаг зүхэж
Харанхуйгаас ил гарсан тэрхэн мөчдөө 
Хөөрч догдлон бас аархдаг байсан.








(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
Оруулсан admin on 2024-03-30 14:47:56 (739 уншсан)

Хавар оройн салхинд цонх тогших элсэн  ширхэгүүд  
Хаа хол багын дурсамжийг сэтгэлээс нэхнэ
Хорвоогийн намар, хавар...  дэндүү олон 
Харин гэрийнхээ үүднээс л хаврыг олоод ирдэг тэр нэгэн ганцхан ... 

Элсэн ширхэгүүд гараас мултран унахдаа ...
Эвгүй нэгэн бадаг дуу аялав
Энгийн хэрнээ хачин их хяслантай тэр аялгуунаас
Ээжийнхээ санаа алдахыг сонслоо ...

Хаанаас ч тэр хавар шиг сэтгэлийг би дахиж олохгүй
Хайр ургуулдаг амьд цэцэгнээс би хоёр төрөхгүй
Хавар, хавар ... зуун хавар байсан ч ээжий минь л ганцхан 
Хаашаа ч юм явна гэж боддоггүй ээ би, таныгаа ...

Энэ хорвоог энгэртээ ургуулсан тэр элс, 
Энэ л сэтгэлд минь шуурахад, дараа нь хавар ирнэ гэх тайтгарлаас 
Энэ л хэсэг нь минийх гээд атгасан чигтээ л
Зуун жил, мянган жил ...






(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
Оруулсан admin on 2024-03-30 14:47:19 (829 уншсан)

Үе үехэн болоод өнгөрсөн хүндүүр дурьдатгалууд намайг зовоож
Нэлхийтэл сэтгэл бачууруулж цээжээр хатгуулна

Намрын навчис нэг нэгээр унасныг үл анзаарч
Нэг л мэдэхэд хот нүүгэлтэн бүүдийж
Нүүсэн айлын буйр шиг гандуухан хоосон санагдана
Амжиж ухаарахаар л бид дутдаг...   

Уучлал, ухаарал хоёр өчигдрөөс минь зугатан одно
Уй үнэний хажууд өнгөрсөн бүхнээр минь тохуурхана
Уйтгар гуниг сэтгэлд минь нэхэлт дагуул мэт ханьсана
Улам сэдрэх энэхэн дурьдатгалыг би мартах ёсгүй ?

Хэзээ нэгэнтээ дотогшоо унагасан санаашрал
Энэ хорвоод элдэвлэгдсэн  хатуухан хувь заяа 
Эгэл амьдралын дундах гашуухан үнэн бүхнийг
Эргэж ойлгуулах гэж энэ бүхэн өрнөнө үү...?

Балчир багаас эрийн цээнд хүртэлх дуусашгүй асуултууд
Баларшгүй тэр дурьсамжууд минь жаазан дотор зогсоно
Бодолд үе үехэн төгсгөл минь тодрон ирэхэд  
Бодол минь хүртэл надад гомдох шиг болно 

Аав аа ...  уучил!
Алдаа оноо дэнсэлсэн хорвоо хэзээ нэгэнтээ дуусдаг юм байна
Амжиж ухаарах, амжиж уучлах,  амжиж хайрлахаар л хорвоо дутддаг юм байна...
Алдаа бүхнийг өөртөө хүлээгээд ч ахиж туулахгүй хорвоо шүү дээ ... 




(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
Оруулсан admin on 2024-03-30 14:46:23 (714 уншсан)

Гитарын утас шиг зүрхийг минь хөндөх чиний 
Гоёмсог хэмнэлд чинь би автагдан хөглөгдөх зуурт 
Гайхам сайхнаар намайг нойрсуулчихаад чи 
Галдан шатаагдсан зүрхийг минь мартаад одов уу?

Сайхан бүсгүйн дуулсан шөнийн үлгэр шиг   
Сарны  сонат хорвоог бүүвэйлсээр 
Солиотой дурлалын там шиг энэ орчлонгоос нисэх 
Согтуухан зүрх минь шатаж гитарын утас болсон

Гэрэл гэгээ, сүүдрийг ч мэдрэхгүй зүрхэнд
Гэнэтийн цуурай хадах энэ саарал гудамж шиг хорвоо хоосон ч...
Гэгээвчгүй тасалгаанд дурлал ассан өдрөөс хойш
Гитарын утас чи намайг амилуулдаг болсон
 
Өглөөний бороонд цардмал замаас үнэртдэг
Өнгөгүй тоосны үнэр адил ууссан хойно минь  
Өнөд гитарын аялгуу чи минь намайг
Өөрөө хааяахан дурсдаг болоо юу?

Сарны сонат гитарын утсанд дурлаж 
Сайхан бүсгүй шөнийн үлгэрээ дуулан ахуйд
Согтож би гитарын тус шиг эгшиглэсэн
Солиотой дурлалын там шиг орчлонд би ирсэн бас буцсан...



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 93 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-20.jpg
Хэмжээс: 600x450 170k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4721

Х.Төгсөө Зотон, тос 100x80
Даян дээрх
Хэмжээс: 470x600 94k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4912


khuv5-019.JPG
Хэмжээс: 600x450 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4772


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС
· Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn