Вэб сайт хийнэ, байрлуулна ...
Хайх
Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно...
Шүлэг : О. Цэнд-Аюуш: Эх орны тухай бодол
Оруулсан admin on 2018-01-30 18:20:54 (3340 уншсан)
Гүйцэт боловсорч ханаад хальсаа тэмтэрч байгаа жүрж шиг нартай
Гүү зогсоогоороо унтаад зүүднээсээ сэрж чадахгүй байгаа юм шиг талтай
Гүнрүүгээ түрсэн үндэс эрдэнийн чулууг тойрч байгаа юм шиг сартай
Гүүр хуучирч хөхрөөд урсан одож байгаа юм шиг салхитай
Эх орон минь
Цагаан согоо манан зуугаад амаржиж байгаа юм шиг үдэштэй
Цасыг биедээ зузаан түрхээд нойрсож байгаа толгод шиг гунигтай
Цангасан тэмээн дотроос зэрэглээ үүсч байгаа юм шиг говьтой
Цамцны минь товчийг арван долоотой охин цэцгээр орлуулж байгаа юм шиг үзэмжтэй
Эх орон минь
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
Шүлэг : М. Отгонбаяр : Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг
Оруулсан admin on 2018-01-30 18:11:20 (2703 уншсан)
Ижийдээ нас гуйлаа
Зэрлэг улаан сарнаас
Зэлүүд сансрын од бүхнээс
Зэрэглээ бүжсэн хаврын цэнхэр өдрүүдээс
Зэлмэ, Сүбээдэй дээдсийн алтан сүнснээс
Шид идийн орчлонгийн нүд чихгүй бурхнаас
Шилийн уулын чимэг Алиа хонгор эзнээс
Шийтгэл нүглийг минь дэнслэх Эрлэг номун хаанаас
Шимийн архинд дуртай малчин айлын онгоноос
Хөхрөгчийн зулайд эрхлэх хөхөл цагаан үүлнээс
Хөл нүцгэн туучиж өссөн дуучин ялдам горхиноос
Хүсээгүй үедээ гамгүй тараасан залуу насныхаа алдаанаас
Ижийдээ нас гуйлаа
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
Шүлэг : Х. Нямхишиг: Ижийгээ саначихлаа
Оруулсан admin on 2018-01-30 18:03:24 (2640 уншсан)
Болжмор шиг, жимс түүж идэх минь ч
Борооны тухай жиргэх минь ч яах вэ,
ижийгээ саначихлаа.
Саглагар модноо сүрэглэн суух минь ч
Сарны тухай дуулах минь ч яах вэ,
ижийгээ саначихлаа.
Оддын тэнд байгаа нүдээ авъя,
Үүлс нь тэнд нүүж л байг;
Охидын тэнд байгаа зүрхээ авъя,
Үс нь тэнд хийсч л байг,
ижийгээ саначихлаа.
Хаврын хаварт харина гэж жиргэсэн ч
Хангайн модод жимслэхийг хүлээлээ;
Зун зунаар явна гэж жиргэсэн ч
Зулзаган жимс боловсрохыг хүлээлээ,
ижийгээ саначихлаа.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
Шүлэг : Н. Бийр: "Үдийн хойно" түүврээс
Оруулсан admin on 2018-01-30 17:56:11 (2570 уншсан)
ГЭНЭТ БИ БИЕЭ ХОРЛОВОЛ
ӨРИЙН ЭЗЭН ЛАВ ЗОВНО
Би үхье гэж бодно.
Миний төлөө үнэн сэтгэлээсээ
хэн зовно вэ?
Амраг минь
чамайг би итгэхгүй байна.
Өрийн эзэн харин
үнэн сэтгэлээсээ зовж сандрахыг
би итгэж байна.
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
Өгүүллэг : Юуг ч бодож болдог орчлон
Оруулсан admin on 2018-01-30 17:42:33 (3672 уншсан)
“Ваннтай усанд ингэж удаан суух чинь яасан сайхан юм бэ? Хамаг арьс зөөлрөөд ёстой нөгөө зөөлхөн булбарайхан гэдэг нь л болж. Өдий дөч давсан насны хүн гэхэд аятайхан л харагдаж байна шүү дээ би чинь. Учиргүй их шалхайж, цэлхийсэн л юм алга” гэж би усны өрөөний толинд өөрийгөө харж зогсохдоо бодлоо. Үнэхээр тийм муухай харагдах юм байсангүй. Харин түрүүхэн дэлгүүрээс авсан дотуур хувцсаа таардаг л байгаа даа гэж санаа зовнисоор өмслөө.
Юуг ч бодож болдог орчлон
Тор шиг ч юм шиг, торго шиг ч юм шиг материалаар хийсэн болохоор өмсөхдөө урчих вий гэж санав. Харахад эмзэгхэн хэрнээ өмссөн хойно яасан ч гоё харагддаг юм. Хоёр хөхийг минь өндийлгөн хооронд нь үл ялиг шахаж өгч. Хөхөн дээрх жижигхэн хар мэнгэ эгдүүтэй харагдана. Дотоож нь биенд яв цав таарч бүсэлхийгээр тайлтай болгож харагдуулна. Виктория секрет гэж өөр юмаа. Хүүхнүүдийн брэнд, брэнд гээд үхэлдээд байдгийн учрыг багахан ч гэсэн ойлгох шиг болов.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бум-Эрдэнэ Түмэнбаяр )
Сургамж : Farewell Letter, by Gabriel Garcia Marquez
Оруулсан admin on 2018-01-27 12:23:54 (3463 уншсан)
For reasons of health, Gabriel Garcia Marquez, Colombia’s illustrious Nobel Laureate for literature, has declared his retirement from public life. He has terminal cancer and sends this letter of farewell to friends and lovers of literature.
If God, for a second, forgot what I have become and granted me a little bit more of life, I would use it to the best of my ability.
I wouldn’t, possibly, say everything that is in my mind, but I would be more thoughtful l of all I say.
I would give merit to things not for what they are worth, but for what they mean to express.
I would sleep little, I would dream more, because I know that for every minute that we close our eyes, we waste 60 seconds of light.
I would walk while others stop; I would awake while others sleep.
If God would give me a little bit more of life, I would dress in a simple manner, I would place myself in front of the sun, leaving not only my body, but my soul naked at its mercy.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Сургамж
| Оноо: 0/0 | Зохиогч : Гадаадын уран зохиол )
Сургамж : Маркесийн сүүлчийн захидал
Оруулсан admin on 2018-01-27 12:07:35 (3993 уншсан)
"Зуун жилийн ганцаардал" зохиолоороо шуугиан тарьж, Нобелийн шагнал хүртсэн зохиолч Г.Г.Маркес булчирхайн хорт хавдраар өвчлөн ямар ч найдваргүй болсноо мэдээд дэлхий дахинд сүүлчийн захидлаа илгээжээ. Тэр дахин хэзээ ч бичиж чадахгүй болсон хэмээн түүний ах хэлсэн юм.
Орчуулсан Инда
Farewell Letter, by Gabriel Garcia Marquez
Хэрвээ бурхан намайг утсан хүүхэлдйн гэдгийг хэдэн хором мартаад надад хумсын чинээ амьдрал бэлэглэвэл би бодсон болгоноо ярихгүй байсан байж магадгүй. Гэхдээ юун тухай ярьж буйгаа бодох нь гарцаагүй юм. Би эд зүйлсийг мөнгөөр биш, утга учраар нь үнэлэх байсан. Нүдээ аних хором болгондоо бид цаг хугацаанаас 60 секунд бүрийг алдаж байгааг ойлгон би бага унтаж, маш их мөрөөдөх байсан. Бусдыг зогсож байхад би урагш алхан явах байсан, бусдыг унтахад сэрүүн байх байсан. Бусдыг ярьж байхад би бурам идэж байгаа мэт таашаал аван сонсох байсан.
Хэрэв бурхан надад ганцхан хором амьдрал дахин бэлэглэвэл би илүү даруу хувцаслаж, наранд биеэ шарж, дулаан илчинд нь сэтгэлээ бүлээцүүлэх байсан. Бурхан минь хэрэв надад зүрх байсан бол би бүх үзэн ядалтаа мөс рүү чихээд нар гартал хүлээх байсан. Би Ван Гогийн мөрөөдлөөр Бенедиттийн найраглалыг одод дээр зурах байсан. Би Серрат аязыг саранд зориулан дуу болгон бэлэглэх байсан. Би сарнай цэцгийн өргөсөнд хатгуулж, улаан дэлбээний үнсэлтийг мэдрэхийн тулд цэцэгсийг нь нулимсаараа услах байсан.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Сургамж
| Оноо: 0/0 | Зохиогч : Гадаадын уран зохиол )
Өгүүллэг : Дазай Осамү - Гүй Мелос, гүй!
Оруулсан admin on 2018-01-27 11:15:31 (3423 уншсан)
Мелос багтартлаа уурлав. Хорон муу санаат, харгис хэрцгий хааныг үгүй хийхээс өөр аргагүй. Мелос төрийн хэргийг үл мэднэ. Бишгүүр үлээж, хонь хургатай хөөцөлдөн өссөн жирийн нэгэн хоньчин хүү билээ. Гэвч муу муухайг хэнээс ч илүү жигшин зэвүүцэж сэтгэл зовнино.
Өнөөдөр үүрийн гэгээтэй уралдан босож уул тал, гол горхийг даван туулсаар арван ри (1) алслагдсан Сиракүза (2) хотод хүрч ирлээ. Мелос эцэг эхгүй, эхнэр ч үгүй, бүрэг ичимхий охин дүүтэйгээ хоёулхнаа амьдарна. Дүү нь нас бие гүйцэж, тосгоныхоо нэгэн золбоолог малчин залуутай гэрлэх болж, хурим найрын өдөр нь дөхсөн тул сүйт бүсгүйн хуримын хувцас, идээ зоог, бэлэг сэлт бэлдэхээр холын энэ хотыг зорьж ирээд байгаа нь энэ билээ. Эхлээд хэрэгтэй юмаа цуглуулж авчихаад дараа нь хотын их гудмаар баахан дэмий алхав.
Мелост хар багаасаа тоглож өссөн үнэнч сайн анд бий. Түүнийг Селинүнтүс гэх бөгөөд энэ хотод чулуучин хийдэг ажээ. Одоо тэрбээр ойрд уулзаагүй андтайгаа уулзахаар сэтгэл догдлон алхаж явна. Тэгээд хэсэг явж байтал хотын байдал нэг л хачин, нам гүм, хэдийн наран жаргаж харуй бүрий болон олны хөл тасарсан ч гэлээ нэг л сэжигтэй, хот тэр аяараа уйтгар гунигт автсан мэт санагдаж угийн тайван Мелосийн хүртэл нуруу нь хүйт оргиод ирэв.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Гадаадын уран зохиол )
Өгүүллэг : П. Батхуяг: Загас мэт
Оруулсан admin on 2018-01-27 11:13:20 (4007 уншсан)
Түүний үглэн дуулахыг хэн ч тэвчихийн аргагүй. Харин би өөрийнхөө зохиосон аргын хүчээр л олон жил юу ч болоогүй мэт амьдарч чадаж байгаа юм. Анх хурим хийсний маргаашнаас л тэр үглэж эхэлсэн юм. Адилхан залуу хосууд хуримын аялал хийгээд гадаадад амарч байна. Гэтэл чи бид хоёрын байж байгааг, амьтан хүмүүсээс би ичиж байна. Нүүр хуурайшаад байна, тос авч түрхэх юмсан, чиний цалин амьдралд хүрэхгүй байна. Би л хувьдаа ингэж хуруу хумсаа хуйхлах шахсан, ядуу тарчиг амьдарч чадахгүй. Гэвч тэр надтай хамт амьдарсаар арваад жил өнгөрсөн байлаа. Гэрлээд сар өнгөрсний дараа би өөрийнхөө аргыг нээж олсон юм. Тэгээд аргаа "загас мэт" хэмээн нэрлэхээр шийдэж билээ. Энэ ертөнцөд магадгүй хамгийн оносон нэр юу вэ гэвэл миний зохиосон аргандаа өгсөн нэр байж таарна. Түүнийг үглэж эхлэ¬хэд нь би "загас мэт" байдалд шилжин ордог юм. Би чамтай гэрлэж, амьдралдаа ямар том алдаа хийгээ вэ? Өөр олон сайхан залуучууд намайг эргүүлж байхад очиж очиж,
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
Бусад : Шагж Гэлэн: Өөрөө өөртөөгөө ярьсан үгс
Оруулсан admin on 2018-01-24 20:30:25 (3551 уншсан)
1. Хүйтэн байна уу. Би бол мангар дулаахан яваа. Учир нь мөнгөгүй болоод карт улайссан тул энгэр бүлээцүүлээд бодож санах юмгүй сайхан байна.
2. Утаатай байна уу. Хохь чинь. Чамд утаа их мэдрэгдэж байгаа бол чиний уушиг энгийн номхон ард түмний л уушиг. Наад утаан дотор ядаж тамхиа больчих амьсгаа минь. Наад янжуур чинь яндан шиг харагдаад уур хүрээд байна.
3. Ордонд утаа яриад байна уу. Шааж байгаан наадуул чинь. Ордонд утаа байхгүй. Тэд чинь гараашнаасаа машиндаа суугаад зайсанруу явчихдаг тул уушиг нь төрийнх.
4. Карээр ахихгүй миа байна уу. Зайрмаг долоож, боовоо барьж яваа хохь чинь. Цүнх барьж, бөгс долоож чадаагүй өөртөө гутар. ПС , утасны ард суут ухаантан, амьдралыхаа ард гөлөг байхаар тэгдэг юм.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Бусад
| Оноо: 0/0 | Зохиогч : Шагж гэлэн )
Бусад : Шагж ГЭЛЭН: Нэр нь тодроогүй баатарууд
Оруулсан admin on 2018-01-24 20:23:29 (3335 уншсан)
3 хүүхэдтэй болохоор эхнэрээсээ салж болдоггүй юм байна.Дөрвөн хүүхэдтэй бол хүүхдүүдээ тэнцүү хуваагаад хоёр тийшээ болоход асуудал алга гэж эхнэрээ цаашлуулж байдаг лдаа би.Тэгсэн одонгийн охин өнгөрсөн жил гараваа. Ууганаа пийтко залгасанаа “за хэзээ салах гэж байна”гэж авсан. Чи одоо юу гээд сулиараад байгаа юм бэ гэсэн чинь утасны цаанаас нээх балиар инээснээ чи өөрөө тэгдэг л биздээ гэв. Билэггүй юм яриад пийтко чинь.
Яаа амьдрал бас л шуугиантай байнаа.4 хүүхэд гэдэг чинь 3 хүүхдээс замбараагүй их юмаа. Ийш тийшээ явах гэж зүгээр галуун цуваа. Тэврэхийг нь тэврээд, хөтлөхийг нь хөтлөөд байхад л хүүхдүүд дуусахгүй. Үүдэнд хувцасаа өмсөх гэж бөөн бужигнаан. Соёлын төв өргөөний үзвэрийн өлгүүр мэт. Өмсгөөд л байна өмсгөөд л байна. Олон хүүхэдтэй хүн чинь эхнэрээрээ их загнуулдна. Ямар буруу юм хийснээ мэдэхгүй л загнуулаад байх юм. Хүнд тусалсангүй, түрүүлж хувцасаа өмсчихөөд үүдэнд очиод хүн яарууллаа гээд л эхнэр зэмлэх. Энийг ав, тэрийг үүр гээд л. Намайг зил 130 машин шиг ачиж байна бараг. Яг сайхан машинд суух гэж байтал тийм юм мартчихаж буцаад аваад ир гэнэ.Өнөөхийг нь гэртээ хайгаад олноо гонж. Тэгээл бас л загнуулах . Яг тэнд байгаа, яг тэр шургуулганы доод талд гээд их мундаг зааж байгаан. Хайж байгаа зүйлийн огтлолцол,солбилцлыг хэлсэн ч маниус даанч олохгүй дээ. Эхнэр хажуугаар амандаа бувтнаж очоод ганцхан шургуулганаас л олчих нь илбийн юм шиг. Одоо нөгөө олсон юмаа надруу “энэ л байгаа биз дээ” гэж уурлаад шиднэ гэж бодоод бултах бэлтгэлээ
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Бусад
| Оноо: 0/0 | Зохиогч : Шагж гэлэн )
Шүлэг : Отгонбаяр Бэсүд: ...
Оруулсан admin on 2018-01-24 20:10:38 (2566 уншсан)
Давчуу давчуу л гэх юм энэ хорвоог
Долоон тэрбумуулаа багтаад байна
Уудам уудам л гэх юм энэ хорвоог
Уйлах газар олдохгүй давчдаад байна
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
Шүлэг : Чулуунбат Амартүвшин: ЧОЙНОМД бичсэн захидал
Оруулсан admin on 2018-01-24 19:57:03 (2673 уншсан)
Дархан хан уулынхаа онгон сахиуст найрагч
Даамай их түмнийхээ зовлон жаргалыг дуулагч
Сэцэн ханы удам
Цэцэн ардын дуучин
Хэрэгцээ үүрэг гарвал амиа үл хайхрагч
Хэтэрхий хайртай орныхоо үнэнч иргэн таньтай
Эрин зууныг давуулан байж
Эрдэм номоор цэц булаалдая гэсэнгүй
Эсвэл худлаа магтая гэсэнгүй бас муулая гэсэнгүй ээ
Энэ л үеийнхээ тухай бодлоо хэлье гэсэн юмаа...
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
Шүлэг : Номинзултай орчлон
Оруулсан admin on 2018-01-13 13:43:41 (3133 уншсан)
Намхан орчлонг өндөр болгох гэж
Нахилзанхан ургадаг байх даа энэ модод
Онцгой хүсэл дотнохон сэтгэлийнхээ
Оргилох гэрлийг сацрууланхан гэрэлтүүлье
Мөд ирэхгүй төд бүтэхгүй зүйл гэж үгүй ээ
Мөнгөн сартай ертөнцийн жаргалыг сэтгэлээсээ халиа
Ижил сэмбэрүү цэцэгс исгэрэнхэн ургадаг жамаар
Итгэлийн зулаа бадамлууж ижилсэхийн жаргалыг эдлэе.
Номин зуны эрвээхийд өнгөөн гээж одлоо ч
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Батцэцэг Ш )
Шүлэг : Э.Намар: Шарх
Оруулсан admin on 2018-01-08 20:21:18 (3125 уншсан)
Үснийхээ үзүүр бүрт
Үнэрийг чинь шингээж сүлжээд
Өдөр бүр аялдаг дууг чинь
Өвөртлөөд би хэвтлээ
Явахдаа чи надад гунигаа нөмрүүлээд
Яаруухан алхахдаа шархаа дэрлүүлжээ
Чамд баярлалаа
Цас ороход ч даархааргүй үлдлээ
Би...
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )
Бусад : Ширчингийн Сүхбаатар : МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ НОМООС...
Оруулсан admin on 2018-01-05 17:54:15 (3406 уншсан)
Ширчингийн Сүхбаатар : МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ НОМООС...
МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ НОМООС...
Монгол төрийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 120 жилийн ойг угтсан хоёр дах удаагийн хэвлэлд
САМБУУ ГУАЙ БОЛ БРЭНД
ЭРХЛЭН ХЭВЛҮҮЛЭГЧИЙН ҮГ
Одоогоос бараг хоёр жарны өмнө Түшээт Хан аймгийн Зоригт вангийн хошуунд зуны дунд сар шувтарч, хавар төллөсөн малын зүс жигдэрсэн үед Самбуу гуай мэндэлсэн гэдэг. Малчны хотонд төрсөн жаалхүү хожмоо хорьдугаар зууны ээдрээ нугачааг туулан нэгэн жарныг дамнан, Монгол төрийн зүтгэлтэн байж чадсан юм.
XIX зууны өнгөнд хэлд, хөлд орж XX зууны эхэнд боловсрол эзэмшиж, бага залуу наснаасаа төрийн хэрэгт зүтгэж, Цагаагчин гахай жилийн хувьсгал, Ардын хувьсгалын жилүүдэд ухаажиж, Шамбалын дайн, 1937 оны хэлмэгдүүлэлтийг нүдээр үзсэн түүний жилүүдэд манай гараг дээр дэлхийн хоёр дайн дэгдэж, хүн төрөлхтөний амьдрал хөрвөж, улс орнуудын хүчний харьцаа өөр өөр дэглэм журамд хуваагдаж байсаан.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Бусад
| Оноо: 0/0 | Зохиогч : Сүхбаатар Ширчин )
Бусад : Бямбадоржийн Пүрэврэнцэн : ЧАДАМЖ
Оруулсан admin on 2018-01-05 16:57:49 (3541 уншсан)
Хүний ухаан гэдэг агуу юм. Хүн гэдэг байгаль дэлхий, нийгмийн зүй тогтлыг таньж мэдэх гэж тэмүүлдэг. Юмс үзэгдэл, хүний нийгмийн учрыг танихын тэмүүлэл нь өвгөд дээдсийн үлдээсэн шижир шиг сургаал яриа, хууч яриа, дурсамж, дурьтатгал руу өөрийн эрхгүй хөтлөн дадал туршлагын цогц нийлбэрийг цөөн үгээр ойлгож авахад оюуны нэн урамшил олж авдаг . Өвгөдийн маань хийсэн ажил, хэлсэн үгийн цаана агуу их гүн бодрол, туршлага, мэдлэг шингэсэн байдаг. Тийм л хүмүүс төрийг түшилцэн, түмнийг удирдаж явснаар бидэндээ бахархан дууриах нэн их оюуны арвин баялгийг үлдээсэн. Харин түүнийг нь олж судлан, нэгтгэн хойч үедээ хүргэх нэн хүндтэй үүргийг бичгийн чадвар бүхий хүмүн хийж гүйцэтгэнэ гэдэг буянтай ажил.
Эрдэмтэн, сэтгүүлч, зохиолч Ширчингийн Сүхбаатарын “Монгол төрийн мэргэн өвөө” номын хоёрдахь боть хэвлэгдэн уншигч танаа хүрч байна. Анхны боть нь хэвлэгдэн олонд түгсэн даруйдаа олны талархлыг хүлээн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Жамсрангийн Самбуу гэж ийм л хүн байсан юм уу гэсэн эерэг ойлголтыг хойч үеийнхэнд хүргэж чадсан билээ. Харин 2 дахь боть нь Ж.Самбуу гуайн мэргэн цэцэн үгийн хуримтлал төдийгүй дэлхийн том улстөрчдөөс авахуулаад хамт ажиллаж байсан нам засгийн удирдагчид, ард түмний түүний талаар ярьсан яриа, тэмдэглэл, үнэлэлт юм.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Бусад
| Оноо: 0/0 | Зохиогч : Сүхбаатар Ширчин )
Өгүүллэг : Г.Жамъян : ЦАСАНГАА
Оруулсан admin on 2017-12-27 09:56:03 (7860 уншсан)
Орж ирсэн хүүхдүүдийн гар дээр хэдэн чихэр тавьж байтал тэдний дунд ер бусын хүн зогсож байна. Хав хар царайтай үс нь ширэлдээд дашны эсгий шиг болчихсон, шагайг нь хүрсэн өргөн өмд нь урагдаад, шилбэ нь цухуйчихсан, хөл нь гэж хумстай илүүр л гэсэн үг. Хир даг болчихсон ямбуу цамцны цаанаас үл мэдэгхэн хоёр хөх томбойх нь эмэгтэй хүн болохыг илтгэх мэт.
Тоссон алган дээр нь хэдэн чихэр тавьтал ухаангүй баярлан, инээмэр аядахад нь зөрж ургасан хэдэн шар шүд нь ярзайж харагдлаа. Түүнийг гарахад хүүхдүүд дундаа хийн, бужигналдан одов. Ах маань над руу инээмсэглэн харж:
-Цасангаа гэдэг юм. Манай нутгийн ганц мэдрэл муутай хүүхэн дээ гэж танилцуулсан юм. Ингээд би Цасангаа гэдэг шинэ танилтай боллоо.
Тэр маань амьтан хүнд хор хүргэнэ ээ гэж үгүй, хаа хамаагүй л хүүхдүүд дагуулчихсан гүйж явдаг юм. Цасангаагийх сумын баруун захад нилээн зайдуу хэсэгхээн унь шовойлгоод эсгийн навтсаар хуччихсан нь эгээтэй л хомоон туйлсан тэмээ гэлтэй. Дотор нь орвол битүү юм дэвсэж хэсэгхээн газрыг хонхойлгоод ор болгочихсон, гурван чулуу тавьж дээр нь хөө тортог болсон хар хувин тавиастай. Түүнийгээ нэрж усыг нь ууж, тосыг нь долоож амьдардаг юм.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
Санал асуулга
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу .
t
Одоо онлайнд 125 зочин 0 гишүүн байна.
Агуулга
Monday, 2024.07.01 · Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30 · Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04 · Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25 · Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21 · Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12 · Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05 · Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27 · С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19 · А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18 · Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
Та сараа сонгоно уу
Сонгоно уу ...
10 сар, 2024 он
9 сар, 2024 он
8 сар, 2024 он
7 сар, 2024 он
3 сар, 2024 он
1 сар, 2024 он
12 сар, 2023 он
11 сар, 2023 он
10 сар, 2023 он
9 сар, 2023 он
8 сар, 2023 он
5 сар, 2023 он
3 сар, 2023 он
2 сар, 2023 он
1 сар, 2023 он
11 сар, 2022 он
7 сар, 2022 он
4 сар, 2022 он
3 сар, 2022 он
2 сар, 2022 он
8 сар, 2021 он
12 сар, 2020 он
11 сар, 2020 он
10 сар, 2020 он
9 сар, 2020 он
2 сар, 2020 он
12 сар, 2019 он
11 сар, 2019 он
6 сар, 2019 он
5 сар, 2019 он
3 сар, 2019 он
1 сар, 2019 он
12 сар, 2018 он
11 сар, 2018 он
10 сар, 2018 он
9 сар, 2018 он
7 сар, 2018 он
5 сар, 2018 он
4 сар, 2018 он
3 сар, 2018 он
2 сар, 2018 он
1 сар, 2018 он
12 сар, 2017 он
11 сар, 2017 он
10 сар, 2017 он
9 сар, 2017 он
8 сар, 2017 он
7 сар, 2017 он
6 сар, 2017 он
5 сар, 2017 он
3 сар, 2017 он
2 сар, 2017 он
1 сар, 2017 он
12 сар, 2016 он
11 сар, 2016 он
10 сар, 2016 он
9 сар, 2016 он
8 сар, 2016 он
7 сар, 2016 он
4 сар, 2016 он
3 сар, 2016 он
2 сар, 2016 он
1 сар, 2016 он
12 сар, 2015 он
11 сар, 2015 он
10 сар, 2015 он
9 сар, 2015 он
8 сар, 2015 он
7 сар, 2015 он
6 сар, 2015 он
5 сар, 2015 он
4 сар, 2015 он
3 сар, 2015 он
2 сар, 2015 он
1 сар, 2015 он
12 сар, 2014 он
11 сар, 2014 он
10 сар, 2014 он
9 сар, 2014 он
8 сар, 2014 он
7 сар, 2014 он
6 сар, 2014 он
5 сар, 2014 он
4 сар, 2014 он
3 сар, 2014 он
2 сар, 2014 он
1 сар, 2014 он
12 сар, 2013 он
11 сар, 2013 он
10 сар, 2013 он
9 сар, 2013 он
8 сар, 2013 он
7 сар, 2013 он
6 сар, 2013 он
5 сар, 2013 он
4 сар, 2013 он
3 сар, 2013 он
2 сар, 2013 он
1 сар, 2013 он
12 сар, 2012 он
11 сар, 2012 он
10 сар, 2012 он
9 сар, 2012 он
8 сар, 2012 он
7 сар, 2012 он
6 сар, 2012 он
5 сар, 2012 он
4 сар, 2012 он
3 сар, 2012 он
2 сар, 2012 он
1 сар, 2012 он
12 сар, 2011 он
11 сар, 2011 он
9 сар, 2011 он
8 сар, 2011 он
6 сар, 2011 он
5 сар, 2011 он
4 сар, 2011 он
3 сар, 2011 он
2 сар, 2011 он
1 сар, 2011 он
12 сар, 2010 он
11 сар, 2010 он
10 сар, 2010 он
9 сар, 2010 он
8 сар, 2010 он
7 сар, 2010 он
6 сар, 2010 он
5 сар, 2010 он
4 сар, 2010 он
3 сар, 2010 он
2 сар, 2010 он
1 сар, 2010 он
12 сар, 2009 он
11 сар, 2009 он
10 сар, 2009 он
9 сар, 2009 он
8 сар, 2009 он
7 сар, 2009 он
6 сар, 2009 он
5 сар, 2009 он
4 сар, 2009 он
3 сар, 2009 он
2 сар, 2009 он
1 сар, 2009 он
12 сар, 2008 он
11 сар, 2008 он
10 сар, 2008 он
9 сар, 2008 он
8 сар, 2008 он
7 сар, 2008 он
6 сар, 2008 он
5 сар, 2008 он
4 сар, 2008 он
3 сар, 2008 он
2 сар, 2008 он
1 сар, 2008 он
12 сар, 2007 он
11 сар, 2007 он
10 сар, 2007 он
9 сар, 2007 он
8 сар, 2007 он
7 сар, 2007 он
6 сар, 2007 он
5 сар, 2007 он
4 сар, 2007 он
3 сар, 2007 он
2 сар, 2007 он
1 сар, 2007 он
12 сар, 2006 он
11 сар, 2006 он
10 сар, 2006 он
9 сар, 2006 он
8 сар, 2006 он
7 сар, 2006 он
6 сар, 2006 он
5 сар, 2006 он
4 сар, 2006 он
3 сар, 2006 он
2 сар, 2006 он
1 сар, 2006 он
12 сар, 2005 он
11 сар, 2005 он
10 сар, 2005 он
9 сар, 2005 он
8 сар, 2005 он
7 сар, 2005 он
6 сар, 2005 он
5 сар, 2005 он
4 сар, 2005 он
3 сар, 2005 он
1 сар, 2005 он
0 сар, 0000 он