Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 
Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Хав харанхуйн дунд ...
Оруулсан admin 2007-04-19 21:38:23 (23601 уншсан)


Хав харанхуйн дунд нисэж яваа гал уу даа?

Хаа хүрэх нь вэ та нар? намайг аваад яваач 

Хамгийн өндөр уулан дээр одоо л яг гарахсан 

Халуу шатсан гараараа шөнийн чулуунд хүрэхсэн

Салхинд задарсан үсээ тоолон

Санаа алдан нүдээ аньж

Чимээгүйн гүнд зүүдлэх цэцэгсийн 

Чичигнэсэн амьсгааг хөлөөрөө мэдрэхсэн

Тэгээд жаахан өндийгөөд 

Жаахаан өндийгөөд 

Тэмдэг төдий

Тэр одонд би хүрэхсэн 

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Зохиогч : Өлзийтөгс Л | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б.Лхагвасүрэн :Хүмүүн гэгч галт тэрэг
Оруулсан Bataka 2025-12-03 09:49:42 (4149 уншсан)


 
Хүмүүн гэгч галт тэрэг
Алдаа оноо хоёр гэсэн хос зам дээгүүр явдаг
Олон чиглэлийн галт тэрэг
Хөдөлгүүрт нь сэтгэлээ шатааж
Хөх агаарт нь амьсгалаа савсуулан
Дуулж, уйлж тохиосон галт тэрэг
Ураг удам, хань үр, өвөг дээдэс гэх зорчигч тээнэ
Өчигдөр, өнөөдөр, маргааш гэх гурван цагийг тээнэ
Ирэгсдийг замаасаа суулгаж
Хайлж хайрлаж өсгөнө
Одогсдыг замдаа буулгаж
Уйлж харамсаж гээнэ
Ёр билэг хэмээх совин тээнэ
Ёс цус хэмээх жудаг тээнэ
Аралтай ноён нуруундаа хүн чанар тээнэ
Амьдын цэнхэр хорвоог илд шиг зүсэж туулна
Эцэг эхээс төрөхүйн эхлэх буудал
Энэхэн насыг элээх нь эцсийн зогсоол
Хүмүүн гэгч
Алдаа, оноо гэсэн хос зам дээгүүр явдаг
Олон чиглэлийн галт тэрэг.

Ардын Уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Лхагвасүрэн Бавуугийн | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Аргагүй амраг
Оруулсан Bataka 2025-12-03 09:42:56 (5200 уншсан)



Нуурандаа оройтож ирсэн шувуу шиг
Нууцхан хайр ханиас хождож ирдэг ээ
Илүүдсэн, дутуудсан сэтгэлээс болоогүй мөртлөө
Ирэх л гэж ирдэг үйлийн үрээ...
Бүтэн амьдралын хайр цавлаж
Бүртийж ирсэн битүү лай...
Өөрсдөө л шаналахаар заяасан
Өвс багтахгүй бачуу зай...
Саран наран хагацахуйн бүрэнхийн заагт оногдсон
Сүүдэр, гэрэл хоёрын бүлээхэн завсарт хавчигдсан
Үзэхүй, сонсохуй хоёроос үргэж дандаа зуларсан
Үүлэн чөлөөний жаргалдаа үхэж алдан зулалсан
Халирч явахын эд шүглэсэн, хайртай байхын ад зайдалсан
Хорвоогийн зохионгуйн хөлд тарамдаж
Хатуу зохионгуйн солгойд заяасан...
Буруу юу? зөв үү? гэж асуухад
Бурхан хүртэл дуугардаггүй хачин хайраа
Хайр хэмээх далайн ёроолын
Хясаан дундах далд сувд...
Халуун улаан голондоо өөрөө л олохоор нуусан
Хатан суудалгүй аргагүй амраг аа...
Онголуулахад минь хүртэл дутаж дуусах
Орчлонгоос надад өгсөн хагас эрх чөлөө...

Ардын Уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Лхагвасүрэн Бавуугийн | )

Ринчен   	Б	 Шүлэг: Б.Ринчен : Монгол хэл
Оруулсан admin 2007-04-06 06:07:00 (54773 уншсан)


Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн,
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

( Дэлгэрэнгүй... | 40 | Шүлэг | Зохиогч : Ринчен Б | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Аав
Оруулсан Bataka 2025-12-02 21:41:25 (4854 уншсан)


Нэрийг минь хайрласан хүн аав
Нэгэн биеийг минь заяасан хүн аав
Нээгдэж амжаагүй өргөсөн цэцгийг орхиод
Нэн эрт явчихсан хүн миний аав
Цанид номын таринын үсгээр
Цаст Гимилайг давуулан авчирсан
Хэн бүхэнд байдаггүй нэрийг баруун чихэнд минь
Хэ.Цэрэнсодном багш Гэлэгрэнцэн аав
Хэлж өгсөн юм, «Чойном» гэж.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : ААВДАА
Оруулсан Bataka 2025-12-02 21:33:21 (4388 уншсан)

Аяа эрин цаг улиран улирсаар
Аав хүү хоёр холдон холдсоор
Аймшгийг нь мэдээгүй тэр өдрөөс хойш
Арав биш хорин жил өнгөрчээ

Эцэг минь та одоо намайг хараасай!
Элчилгүй хорвоогийн хатуухан хөрсөн дээр 
Энэрэлгүй орхисон өнчин үр чинь
Эрийн цээнд хүрээд өдий зэрэг боллоо

Намайг төрүүлсэн хонгор хайрт аав минь ээ!
Насан туршдаа тандаа би уучлал гуйсангүй
Нартад хүү чинь ийм юм бүтээсэн гэж
Насан туршаа үзүүлж би бас чадсангүй
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Чойном Ренчин | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Учрах ёстой хүн
Оруулсан Bataka 2025-12-01 15:30:57 (4170 уншсан)

Цасан шуурга залуугийн нүүрийг эмнэг сургах мэт хорсож улайтал ташуурдана.Тэрээр өөдөөс нь юу ч хийж чадахгүй ажээ. Хунгарлан орсон цасны зузаан, олон давхар атлаа хүйтнийг хааж үл дийлэх дээл хувцас нь алхах байтугай зүгээр зогсоход нь хүртэл тээр болох мэт.

Эцэс нь үл харагдах дун цагаан талыг гүйж барая гэхнээ нэгэн нас үл хүрэлцэхээр санагдавч алхах мөлхөхийн хооронд яваа энэ залуу эхийхээ цээжинд тэврүүлэхээр тэмүүлэн буй нялх үр мэт харагдана.

Юуруу, юуны тулд гэдгээ үл мэдэхээс гадна баруун, зүүн, үхэл, амьдрал алинруугаа явж байгаа гэдгээ ч тэрээр мэдэхээ байжээ.Чухам сүнс нь салан одох хүртэл энэ биеээ туйлд нь хүртэл зовооё гэсэн шиг байдаг чадлаараа нэгэн зүйлрүү тэмүүлнэ.

Өвлийн амралтаар өвөө, эмээгийнд нь очиж амруулна гэдгийг сонсоод их л баярлаж байж билээ.Бүх юмийг нь тоо ёсоор бэлдэж өгөөд өнөө л хэлдэг захиасуудаа хэд хэд дахин давтаж ярисаар явуулсан ээжийгээ, олон биш ч ганц хоёр жин даах үг хэлээд хүргэж өгөөд буцсан аавыгаа, эзнээ хаачсаныг мэдэхгүй ч тоглохоор хүлээх нохойгоо, урт удаан лекцэн дунд дэрлэж унтдаг байсан ширээгээ хүртэл дахин ганц удаа харж ямар их аз жаргал дунд байснаа мэдэрмээр санагдана.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Зохиогч : Өгүүллэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ялгахын аргагүй ус сүү шиг холилдсон амьдралд ...
Оруулсан Bataka 2025-11-29 13:31:08 (3977 уншсан)

Ялгахын аргагүй ус сүү шиг холилдсон амьдралд
Яаж чи миний төлөө байдаг юм бэ? хайрт минь
Ямархан тэнгэрийн дор хоёуулаа учирсан болоод
Яагаад би чамаас холдож чаддаггүй юм бол

Халуу шатсан бодлоо төөнүүлэн байж шүлэглээд
Хад болгонд цуурай таттал чиний нэрийг шивнэмээр
Хажууд чинь эрх хүүхэд шиг юу ч бодолгүй  инээд алдан
Хайрын жаргалд тэр чигтээ мансуурмаар

Гэгээ татуулсан орчлонгийн цэнхэр хязгаарт
Гэргий минь болооч гэж өвдөг сөгдөн гуймаар
Гэрэлт нарны дор, эсвэл тэргэл сарны дор
Гэргийдээ зориулсан шүлгээ чанга уншин суумаар

Үдлээд буцах амьдралын богино тойрог дунд
Үүрд дэргэд минь үлдээч гэж гуймаар
Үсээ цайтал чамдаа бүхнээ зориулна гэж амлаад
Үрсээ тойруулан жаргалын диваажинд умбмаар .... 

Т.Гинжээ 2025 11 25 19:30 0097612290624 ????
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Т.Гинжээ : Надад зориулж шүлэг бичвэл би насаа өгье
Оруулсан Bataka 2025-11-29 13:33:14 (3952 уншсан)


Надад зориулж шүлэг бичвэл би насаа өгье
Надад зориулж найраг тэрлэвэл би чамдаа амьдралаа бэлэглэе
Намайг гэсэн ганцхан үгс хэлхээд орхивол
Би чамдаа хариуд нь бүхнээ зориулья

Урагдсан дэвтэрийнхээ арын хуудсанд
Угаасаа надад хайртай гээд
Уруулын минь хээтэй хундаганы амсар дээр
Учирсан минь үнэн гээд
Уйлахдаа энгэрт чинь үлдээсэн
Нулимсийг минь жаргал гээд
Уяртал минь надад шүлэг тэрлэвэл
Уудам орчлонд ганцхан олдсон амьдралаа би чамдаа өгье хайрт минь...

Т.Гинжээ 2025 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )

Чагнаадорж 	Ч	 Шүлэг: Ч.Чагнаадорж : ААВ
Оруулсан Bataka 2025-12-01 11:26:06 (4561 уншсан)


Цэцэг ургаагүй зунаар горхи шиг урсаж явсан
Цэл залуухан насны чинь сайран дээр ирлээ аав минь
Цэнхэр бороотой өдрөөр гал шиг дүрэлзэж байсан
Цээж дүүрэн омгийн чинь цог нь дээр ирлээ аав минь

Гэрэл харанхуй хоёрыг нэгэн өнгөөр зурдаг
Гэгээн саруул ухааны чинь дөлөн дээр ирлээ аав минь
Гэмшил хөөрөл хоёрыг адилхан хэмээр тоглодог
Гэмгүй цагаан сэтгэлийн чинь зучил дээр ирлээ аав минь


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Чагнаадорж Ч | )

Чагнаадорж 	Ч	 Шүлэг: Ч.Чагнаадорж : Аав хэмээх алхдаг уулын ...
Оруулсан Bataka 2025-12-01 11:10:46 (4033 уншсан)

Аав хэмээх алхдаг уулын
Нуруунд авирдаг гөрөөс байлаа
Буурал тэргүүнд нь дураараа хүрдэг
Бурхнаас хайртай үр нь байлаа
Нөмөр уул минь нурснаас хойш
Нүцгэн талд даардаг болсон
Одоо намайг ганцхан тэвэрвэл
Орчлонг цууртал уйлах байхдаа
Аав хэмээх сүрлэг модны
Мөчирт суудаг шувуу байлаа
Зүрхэн дээр нь жиргэж буусан
Цолмонт үүрийн болжмор байлаа
Сүрлэг мод минь унаснаас хойш
Сэрүүхэн салхинд жиндэх болсон
Гэнэтхэн ирээд хүүгээ тэвэрвэл
Гэгээ цууртал дуулах байхдаа
Аав хэмээх өргөн мөрний
Цалгианд хөвдөг ангир байлаа
Жаахан далиа мандалд нь дүрээд
Жаргал үсчүүлэн нисдэг байлаа
Өргөн мөрөн минь ширгэснээс хойш
Өөрийн эрхгүй цангадаг болсон
Дэндүү холоос алхаад ирвэл
Дээлийнх нь үнэрт тайтгарах байхдаа
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Чагнаадорж Ч | )

Минжинсайхан  	Н	 Шүлэг: Нямжаргалын Минжинсайхан : Тэргүүн шүлэг
Оруулсан Bataka 2025-11-27 22:50:00 (4235 уншсан)

“Болор цом” 43 яруу найргийн наадмын тэргүүн байрын эзнээр Монголын Радиогийн редактор, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Нямжаргалын Минжинсайхан тодорлоо 

БОЛОР ЦОМ-43 | Тэргүүн шүлэг - "ҮГ"

Хамаг хайрыг би үгнээс авч
Хамаг хайраа би үгэнд юүлсэн
Үг миний үндэс хөрс
Үг миний өвөг дээдэс
Үггүйгээр би өнөөдрийг барж чадахгүй
Үггүйгээр би өчигдөрт харьж чадахгүй
Үггүйгээр би үнэн аж төрж, амьсгалж чадахгүй
Үггүйгээр би өргөн олон, өрөөл бусдыг ч хайрлаж чадахгүй
Үг миний мөргөлийн сүм
Үг миний өргөлийн сум
Үг миний өстөн дайсан, бас хань нөхөр
Үг миний өрөвч зан, бас тэсвэр тэвчээр
Дардам мөртөө замаа олоогүй үгэнд
Зам болж
Далавчтай мөртөө тэнгэрээ олоогүй үгэнд
Тэнгэр болж явдаг би

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Минжинсайхан Н | )

Энхболдбаатар 	Д	 Шүлэг: Д.Энхболдбаатар : Анхалж харсан хамгийн үзэсгэлэнт бүсгүйдээ
Оруулсан Bataka 2025-11-27 12:44:21 (3987 уншсан)


Анхалж харсан хамгийн үзэсгэлэнт бүсгүйтэйгээ би
Амраглаж тоглодог
Айл гэр болж
Аав ээж болж
Алагхан үрээ үнсэлж эрхэлдэг
Хайрын чулуугаар гэр өрөн
Хамтдаа мөнхөрье гэж ярилцан тоглодог

Уярлын бурмаар дарс исгэж
Уучлалын утсаар даашинз нэхэж
Гоморхолдоо аргадал зангидан
Тунирхалдаа ааш эмжин
Зүүдэндээ үнэгчлэх үрээ
Зүүсгэл чимэг болгон
Амьдралаа чимж тоглодог
Аз жаргалаа нэмж тоглодог
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Энхболдбаатар Д | )

Пүрэвдорж 	Д	 Шүлэг: Д.Пүрэвдорж: Буурай эмээ
Оруулсан Bataka 2025-11-27 12:09:34 (4257 уншсан)




Насны хярд бээрэн
Нар дагаж гадаалсан
Намрын хяруунд чичрэн
Навч шиг гандан ганцаардсан
Буурай эмээ

Гал дээр цай богшоосон
Гар харж нүд хариулсан
Газар дээр бүхнийг хайрласан
Ганцхан өөрт нь хайр дутсан
Буурай эмээ

Будангийн нар шиг бүдэгнэн
Буцах өдрөө хүлээсэн
Буруугүй атлаа буруудан
Бурхан, чөтгөр хоёулаа мартсан
Буурай эмээ
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Пүрэвдорж Д | )

Хулан 	Цоодол	 Шүлэг: Ц.Хулан : Аавдаа
Оруулсан admin 2010-08-18 03:54:00 (50871 уншсан)

Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаан би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаана даа тэгвэл гэхэд
Санаснаар даанч болохгүй явна ааваа

Бүүвэйт хонгор эжийн тухай дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ

( Дэлгэрэнгүй... | 41 | Шүлэг | Зохиогч : Хулан Цоодол | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г.Мөнхцэцэг : Чамаас олсон эх орон минь
Оруулсан admin 2005-03-21 21:15:00 (14760 уншсан)

2000 оны Болор цомын эзэн. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг

Өөрийгөө би чамаас олсон
Өлгий болоод живх, өндөр өндөр уулс чинь байсан
Өндөр босгыг чинь алхах гэж
Өт болоод хорхой аль алиныг нь дамжсан
Унах газраа олохгүй тэнэсэн намайг
Уйлахаар минь таних гэж тоссон эх орон минь ээ
Ижийгээ би чамаас олсон
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Мөнхцэцэг Гомпилдоо | )

Пүрэвдорж 	Д	 Найраглал: Д.Пүрэвдорж : Хөх даалимбан тэрлэг
Оруулсан admin 2009-08-03 23:03:51 (72200 уншсан)


Уянгын оршил

***********
-Цэрэг эрсийн улаан тоос
Цэцгэн дундуур татаад явсан юм
Цээжин дотор хагацал орхиод
Цэнхэр уулсыг даваад явсан юм
Олон эрчүүл дуугаа дуулаад
Онгон талаар давхиад явсан юм
Орон гэртээ зайгаа орхиод
Одтой адил харваад явсан юм
Сарних тоосны нэгэн үзүүрт
Саруул нүдээ би чилээж
Санаа алдан сүүгээ өргөн
Сар шиг мэлтрэн гаднаа үлдсэн юм
Хөдөө нутгийн хөх алсад
Хөл хүнд шинэхэн бэр
Ардын хувьсгалт улаан цэргийн
Ар гэр болж үлдсэн юм

( Дэлгэрэнгүй... | 27 | Найраглал | Зохиогч : Пүрэвдорж Д | )

Пүрэвдорж 	Д	 Шүлэг: Д.Пүрэвдорж : Өнөөгийн монгол хэл
Оруулсан admin 2011-06-10 17:11:06 (18600 уншсан)

Санхүү банкны сэсчээмтэй
Сантехникийн слесарьтай
Барьцааны ломбардтай
Баталгааны нотариаттай
Хувийн кодтой
Хувцасны моодтой
Галын командтай
Газрын кадастртай
Орцондоо номертой
Ордондоо камертай
Зайгуулын траншейтай
Зайлуулгын трактортай
Хогийн пүүнкэртэй
Хоол нь поорцтой
Яам нь менежертэй
Ямаа нь кашмертай
( Дэлгэрэнгүй... | 14 | Шүлэг | Зохиогч : Пүрэвдорж Д | )


Пүрэвдорж 	Д	 Шүлэг: Д. Пүрэвдорж : Атгахан биендээ ахадсан бодолтой би
Оруулсан admin 2010-07-01 20:06:00 (12870 уншсан)

2008/9/13
Замбуу тивийн зүрхэнд хүмүн болсондоо би бахархнам
Заяасан эцэг эхдээ халамж нь болдгоороо би бахаднам
Замбуу тивийн нарыг тоонондоо аргамжиж өглөө угтдагтаа би азтай хүн
Заяа тавилангаар учирсан эх орноороо би гайхуулж өссөн би азтай хүн

( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Зохиогч : Пүрэвдорж Д | )

Минжинсайхан  	Н	 Шүлэг: Н.Минжинсайхан : АМЬДРАЛ ГЭДЭГ
Оруулсан Bataka 2025-11-27 23:47:36 (4039 уншсан)

Эргээд дурсахад амьдрал гэдэг
Ээ дээ мөн ч шогийн шүү!
Элээ пин дээрээс ааруулын өөдөс шүүрээд
Эргэн нисэхдээ шонхорын салхинд алгадуулж
Хуучин ноосон малгай шиг хийсэн хийссээр
Худгийн цаад барзан хад руу тээглэх юмгүй уначих шиг 
Эргээд дурсахад амьдрал гэдэг
Ээ дээ мөн ч шогийн шүү!
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Минжинсайхан Н | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 171 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-062.JPG
600x450 92k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4512

Анхны цас 2005 он
Нээлттэй Нийгэм Форум
600x450 120k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5840

Хүрэлтогоот
khureltogoot-25.jpg
600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4442


Агуулга
Tuesday, 2026.05.19
· Аав ээж хоёр
Monday, 2026.05.18
· Хүний хүн
Tuesday, 2026.06.09
· Чамтай бас чамгүй
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ
Tuesday, 2026.02.24
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Saturday, 2026.02.21
· Эр эм
Wednesday, 2026.02.18
· Үг
Friday, 2026.02.13
· Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ
· Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль
· Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 ‎зуршил
· Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө
· Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг
Wednesday, 2026.02.11
· Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn